Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нойргүйдлээс сэргийлэхийн тулд унтахаасаа өмнө аймшгийн, сэтгэл хөдөлгөм кино үзэж, ном уншихгүй байхыг зөвлөлөө

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 12 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Хүний нойр өнгөц, гүн гэж байдаг бөгөөд гүн нойрны хугацаанд дархлааны бодисууд хамгийн идэвхтэй ялгардаг.

Хүн яагаад чанартай нойр авч 7-8 цаг унтах ёстой вэ?

  • Ажлын бүтээмж нэмэгдэнэ.
  • Аз жаргалын даавар ихэснэ.
  • Стрессийн түвшин буурна.
  • Дархлаа сайжирна.
  • Гоо сайхан гэрэлтэнэ.
  • Ажлын ачаалал даах чадвар дээшилнэ.
  • Уур бухимдалгүй амар амгалан байна.
  • Тархины сэтгэн бодох чадвар нэмэгдэнэ.
  • Ой тогтоолт сайжирна.
  • Бодисын солилцоо сайжирна.

Чанартай нойр авч, эрүүл мэнддээ үнэгүй хөрөнгө оруулалт хийснээр амжилтынхаа төлөө хангалттай хөдөлмөрлөх боломж нээгдэх юм. Түүнчлэн бүх насныханд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхэд сайн унтаж амрах маш чухал тул чанартай нойр авахад анхаарна уу. 

Нойргүйдлээс урьдчилан сэргийлэх дараах аргуудыг хэрэгжүүлж, эрүүл мэндээ хамгаалан дархлаагаа дэмжихийг зөвлөж байна.

зураг
 

 

Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв