15:41 2023/12/22
Чуулганаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Чуулганы Пүрэв гарагийн (2023.12.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар тус тогтоолын төслийг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсан юм.
Завсарлагын хугацааг сунгах талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл санал хэллээ.
Тэрбээр “УИХ-ын сонгуулийн санал авах өдөр нь Баасан гараг байгааг дэмжихгүй байгаа учраас зөвшилцөхөөр завсарлага авсан. Сонгуулийг шинэ тогтолцоогоор явуулах гэж байна. Иргэд төрөө сонгон байгуулах үйл хэрэгтээ оролцох бололцоог бүрдүүлэх үүднээс санал өгөх өдрийг Баасан гарагаас өөр ажлын аль нэг өдөрт шилжүүлэх нь зүйтэй.
Төр барих эрхээ шилжүүлэх сонгуульдаа иргэд оролцох, иргэдийн сонгуулийн ирц өндөр байх нь зүй ёсных гэж үзсэн. Тиймээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн завсарлагын хугацааг гурав хоногоор сунгуулах хүсэлтэй байна” гэв.
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг үндэслэн завсарлагын хугацааг гурав хоногоор сунгалаа.
10:06 2023/12/22
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураах өдрийг тогтооно. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас 2024 оны зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт сонгуулийн санал авах өдөр байна хэмээн товлосон юм.
Гэвч зарим гишүүн зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт сонгуулийг явуулах санал гаргаад байгаа юм.
Гишүүд өнөөдөр уг асуудлыг хэлэлцэнэ.
Түүнчлэн өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашгийг иргэн бүрд нэмж, олгох тогтоолын төслийг хэлэлцэнэ.
ШУУД ҮЗЭХ: УИХ-ын чуулганы хуралдаан/2023.12.21/
2024 оны УИХ-ын сонгуулийг аймаг, дүүргүүдийг нэгтгэн 13 томсгосон тойргоор явуулахаар шийдвэрлээд байна. Гэхдээ Баян-Өлгий аймгийг дангаар нь тойрог болголоо.
2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 24-ний Лхагва гарагт зохион байгуулагдаж байжээ.
15:41 2023/12/22
Чуулганаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Чуулганы Пүрэв гарагийн (2023.12.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар тус тогтоолын төслийг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсан юм.
Завсарлагын хугацааг сунгах талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл санал хэллээ.
Тэрбээр “УИХ-ын сонгуулийн санал авах өдөр нь Баасан гараг байгааг дэмжихгүй байгаа учраас зөвшилцөхөөр завсарлага авсан. Сонгуулийг шинэ тогтолцоогоор явуулах гэж байна. Иргэд төрөө сонгон байгуулах үйл хэрэгтээ оролцох бололцоог бүрдүүлэх үүднээс санал өгөх өдрийг Баасан гарагаас өөр ажлын аль нэг өдөрт шилжүүлэх нь зүйтэй.
Төр барих эрхээ шилжүүлэх сонгуульдаа иргэд оролцох, иргэдийн сонгуулийн ирц өндөр байх нь зүй ёсных гэж үзсэн. Тиймээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн завсарлагын хугацааг гурав хоногоор сунгуулах хүсэлтэй байна” гэв.
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг үндэслэн завсарлагын хугацааг гурав хоногоор сунгалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!