Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн санал авах өдрийг товлох асуудлыг маргааш хэлэлцэхээр боллоо

Т.Саран, iKon.mn
2023 оны 12 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлд сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 28 байхаар тусгажээ.

Харин УИХ-ын гишүүд УИХ-ын сонгуулийг зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт биш 26-ны Лхагва гарагт явуулбал зохистой гэсэн саналаа илэрхийлээд буй. Зарим гишүүн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хүрээнд товыг дахин ярилцах завсарлага өгөхийг хүссэн юм.

Иймээс маргааш болтол буюу нэг хоногийн завсарлага өгч байна хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/389967980175993