Өчигдөр орой Баянбүрдийн тойрог орчимд тог тасарчээ.
Иймд тог тасарсан шалтгаан болон цахилгааны хязгаарлах хуваарь гарах эсэх талаар холбогдох байгууллагуудаас тодрууллаа.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас тодруулахад "Гэнэт гэмтэл гарсны улмаас Баянбүрдийн тойрог орчимд тог тасарсан. Өчигдөр 18:00 цагийн үед гэмтэл гараад оройдоо буюу 21:00 цагийн үед хэвийн болсон. Цахилгаан хязгаарлалтын хуваарийн тухайд манай байгууллагад таслалт хийгдэнэ гэсэн албан ёсны мэдээлэл ирээгүй" гэв.
Түүнчлэн Эрчим Хүчний Яамны зүгээс ОХУ-аас эрчим хүч хэвийн нийлүүлнэ гэсэн учраас цахилгаан хязгаарлах хуваарь гаргах шаардлагагүй байгаа гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!