ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинжилгээгээр Б.Ганхуягаас хүнцэл ихээр илэрсэн нь санаатайгаар хордуулах гэсэн гэмт хэрэг гэж гэр бүлийн зүгээс үзэж байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрээс "Монгол ньюс" мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Түүний эгч "Ганхуягийн гэр бүлийнхэн өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 5-нд нүүрсний сонсголд түүнийг оролцуулах саналыг Хуульзүйн сайд, Түр хорооны дарга Б.Энхбаярт хүргүүлсэн байгаа. Өчигдрийн байдлаар нүүрсний сонсголд оролцох боломжгүй гэсэн хариу ирсэн. Энэ талаар өмгөөлөгчид нь албаны хүмүүсээс тодруулахаар явж байгаа байх гэж бодож байна.

Монгол Улсад цагдан хоригдож байгаа, гэмтэй, гэмгүй нь шийдэгдээгүй энэ нөхцөлд ямар ч хүн эрүүл мэндээ хамгаалах, эмнэлгийн үйлчилгээ авах, эрүүл явах бүрэн эрхтэй гэж боддог. 

2022 оны арванхоёрдугаар сарын 7-ноос хойш 461 дүгээр ангид хоригдож байгаа Ганхуягийн биеийн байдал энэ оны есдүгээр сарын 25-наас хойш огцом муудсан. Урд нь даралт унах зэрэг эмгэг илэрч байгаагүй. Эхнэр болон гэр бүлийнхэн нь долоо хоног бүр эргэж, уулздаг байсан.

Есдүгээр сарын 12-нд Ганхуяг шүүх хурал дээр ноцтой мэдээллүүдийг хэлсэн. Үүнээс болоод ар гэр, өөрийг минь хамгаалалтад авч өгөөч, эрсдэл байхгүй бол үнэн бодит мэдээллийг энэ шүүхийн танхимд хэлэхийг хүссэн боловч прокурор болон бусад байгууллагаас боломжгүй гэсэн хариуг хэлсэн нь ТВ-үүдийн бичлэгт байгаа байх.

Есдүгээр сарын 23-нд Ганхуягийн даралт огцом унаж, толгой нь хүчтэй өвдөн, их хэмжээгээр бөөлжсөн, суулгалт өгч муудсан. Энэ үед гэр бүлийн зүгээс 461 дүгээр хорих ангийн эмнэлэг, ШШГЕГ болон холбогдох байгууллагуудад түүний биеийн байдлын талаарх тодорхой мэдээллийг өгөх хүсэлтийг өмгөөлөгчөөр нь дамжуулан хүргүүлсэн. Есдүгээр сарын 25-ны Даваа гарагт өмгөөлөгч нь өөрийн биеэр очиж, уулзаж, биеийн байдлыг мэдсэн байгаа. Бидний хүсэлтийн дагуу энэ өдрийн үдээс хойш эмнэлэгт хэвтсэн. Манай гэр бүлийн хүн тухайн өдөр хорих ангид очиж, эмчлэгч эмчтэй нь уулзахад биеийн байдал тогтворжиж эхэлж байгаа мэдээллийг өгсөн. 

Өмгөөлөгчөөр нь дамжуулан нарийн шинжилгээнд хамруулах, биеийн байдлын талаарх мэдээллийг үнэн зөвөөр явуулах хүсэлтийн байнга өгсөн боловч энэ бүхэнд биеийн байдал тогтвортой, ямар нэгэн эмгэг, зовуурьгүй гэсэн хариуг өгч байсан.

Аравдугаар сарын 10-даар бид ШШГЕГ-т Ганхуягийн хөл дээр их хэмжээний шарх үүссэн байна, арьс өнгөний эмнэлэгт үзүүлж, оношийг олж өгөөч гэхэд 461 дүгээр хорих ангиас биеийн байдал хэвийн, үзлэгээр биед гарсан ил шарх байхгүй гэсэн эмчийн тодорхойлолтыг авсан.

Хорих ангийн эмч нар хүний биед ил шарх байхад шарх, сорвигүй хэвийн гэсэн мэдээлэл өгсөнд гомдолтой байна.

Ингээд Ганхуягийн биеийн байдал сул байгаа тул шинжилгээ хийлгүүлнэ гэсэн хүсэлтийн дагуу хорих ангийн хяналт дор арваннэгдүгээр сарын 21-нд сард "Сонгдо" эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. "Сонгдо" эмнэлгийн эмч нар Ганхуягийн үс, шээс, цуснаас хүнд металл, хордлогын шинжилгээг авсан байна. Шинжилгээний хариуг өмгөөлөгчөөр нь дамжуулан бидэнд ирүүлсэн. Шинжилгээгээр түүнээс илэрсэн хүнцлийн хэмжээ 9.02, хар тугалга байх ёстой хэмжээнээс их илэрчээ. Хүнцэл нь хүнд металлын хор юм байна. 461 дүгээр хорих ангиас энэ төрлийн шинжилгээг өчигдөр авсан, хариу нь ирээгүй байна.

Хүнийг ямар нэгэн байдлаар хордуулаад, цагдан хориод, цуснаас нь хүнцэл гэдэг хор их хэмжээгээр илэрч байгаа нь санаатайгаар хордуулах, санаатайгаар хүн алах гэсэн гэмт хэрэг гэж гэр бүлийн зүгээс үзэж байна" хэмээн ярилаа.

Тэрбээр "Монгол Улсад хүн эрүүл явах эрхгүй болчихсон юмуу гэж санаа зовж, харамсаж байна" гэв. /Уйлав/

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ХАХА
10
Зураг
ХАРАМСАЛТАЙ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
52 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.210] 2023/12/8
Монголын шоронд хүнцэл байх ёсгүй биз дээ. Энэ юу болж байна
0 | 0 Хариулах
З [202.9.46.107] 2023/12/8
Энэ нам дагасан өлөн хулгаачдын гай монгол ядуу өртэй ул шал чацага нэр хүртэл зүүжиин нүүрс бүүр автобус хүртэл хуучаар шахаж ашиг олдог нүгэл хүүрүүд далд оруул таарна хатуу ялгүй болхоор энэ хулгаачууд торгуулиаадл үлддэгшдээ хатуу ялтай болжэээж монгол хөгжинө малуудааа
1 | 0 Хариулах
Эрдэнэ [43.242.243.34] 2023/12/8
Хөшөөчдөг нөхдүүд вэ МАН.тай нийлж идчихээд
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.103] 2023/12/8
Энэ одоо тэгээд хэнд гомдоод бгаа юм. Тэр хулгайч нар чинь хордуулсан биз дээ. Тэгээд тэд нарыгаа илчлээч дээ.
0 | 1 Хариулах
mglchuud [202.126.90.93] 2023/12/8
novshiin hulgaichiin ger bul ch geh shig yaj I Ichihgui hutsaj chadaj bnaa nvdnii bulainuudaa
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.149] 2023/12/8
Emch ni yag todorxoi yum xelexgui baina lee sh dee.. Magadgui gex metechlen yariad. Jujigleed baigaa yum shig sanagdsan daa
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.238] 2023/12/7
Олон нийтэд илтэд худал мэдээлэл тарааж байгаа этгээдүүдэд ял оноох ёстой.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.202] 2023/12/7
Үнэн бол Женко л хордуулж байгаа шд.Хамгийн то хулгай хийсэн хамгийн их ял авах хүн л хийнэ шд.
1 | 2 Хариулах
Зочин [199.192.157.57] 2023/12/7
САНСАРЫН НИСЭГЧИД ГАЗАРТ БУУГААД ИРЧИХСЭН СУУЖ БАЙНА
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.47] 2023/12/7
Ганхуягийг нүүрсний гол хулайч гэж барьж хорчихоод яагаад Нүүснийхээ сонсголд Энэ хүнийг оруулахгүй хулгайгаар хийгээд байгаа юм бэ? Гол хүн гээд хориод байж Хэрвээ энэ хүнийг оруулсан бол Ёстой мафуудыг задалж хамт шоронд СУУЖ Ордон ииь цэвэрших байсан байх Одоо хамт хошуучлан оройлон удирдаж байсан итгээдүүд чинь өөрийг чинь хороох гээд байгаа юм бишүү Яадагий үгдийг нь ИЛЧИЛ Эрүүл мэндээрээ хохирчихоод чимээгүй байна гэж ядагий
2 | 0 Хариулах
Гунигт Ояануудаа дурсахуй [77.24.7.205] 2023/12/7
Сонгуулийн өмнө малууддаа жаахан Шоу үзүүлэх хэрэгтэй биздээ
0 | 0 Хариулах
Зочин [199.192.157.57] 2023/12/7
ТЭГЭХЭЭР ЖУЖИГ НЬ БЫДАА БОЛЧИХ ГЭЭД БАЙНА АА
0 | 0 Хариулах
zochin [98.214.171.138] 2023/12/7
yax gej xulgai xiib
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.132] 2023/12/7
uhchihgui yaw da :)
0 | 0 Хариулах
Zochin [103.212.119.88] 2023/12/7
Хэт дээшээ өндөрт гарна, тэр чигээрээ л өвдтөл доошоо нь унана ш тээ Ганхуягаа
0 | 0 Хариулах
зочин [59.153.114.103] 2023/12/7
Одоо өрөвдүүлэх гэхийн хэрэггүй. Ингэж гоншигнох бсан юм бол юу гэж хахууль авсийн.
0 | 0 Хариулах
Xuts [103.140.10.210] 2023/12/7
Nvvresnii xulgai hiisen jingeriin golognvvd bolon mongol ardiin namiin xudalch xulgaich jingeriin golognvvd xisen xergee ooroosdo xvlegechee archaigvi lalariin zolbin golognvvd
1 | 0 Хариулах
муу Оюутны холбооны бухан бяруу [202.70.37.221] 2023/12/7
Хэрэг хийсэн бол зүгээр ялаа эдлэх хэрэгтэй. УБ-чууд бүгд хүнцэлтэй тэгвэл, цонхоо бага онгойлго гэж хэл
0 | 0 Хариулах
Зочин [184.82.68.243] 2023/12/7
Huntsel (Cyanid) iheer ilersen bol naad hun chin 3-5 min dotor uhen bzde, emch emnelegiin humuus ni uzej hynaj bgaamu
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.141] 2023/12/7
Хамтрагчид бүгд эвгүүй санаатай болсон бгаа.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.63] 2023/12/7
novshiin hulgaich amaa tat
1 | 0 Хариулах
Зочин [106.146.24.129] 2023/12/7
Бүтэн 1 жил хоригдож шалгуулж байхдаа бүх үнэнээ хэлэхгүй яасан юм бэ. Хангалттай хугацаа биш үү. Одоо юу яриад байгаа юм бол.
4 | 0 Хариулах
kkk [66.181.187.96] 2023/12/7
avilagchid barigdaad yal avah bolohoor suis-iin jujegchid tsaashaa zohiol bichej jujegleh yum aaa.icheg nuurendee eleg naasan tonuulchid uhej dald ortsggooo
4 | 0 Хариулах
Зочин [59.153.113.146] 2023/12/7
Хулгайн шимийг хүртсэн хамсаатанууд жүжэхээ боли. Эмч үзээд зүгээр олимод оросон ч үхэхгүй гэжийн . Хулгайч бааш ихтэй лдээ
4 | 0 Хариулах
Бодоо [202.9.46.188] 2023/12/7
МАН-золиосонд явжээ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.220] 2023/12/7
УБ н бүх иргэдээс наах чинь илэрч бгоо утаандаа хордож үхэх гэж бхад
1 | 0 Хариулах
зочин [103.212.117.183] 2023/12/7
Нүүрс их идсэн тул бурхан багшийн уур хүрч та нарыг байсан байсан байрнаас чинь доор аваачиж тавина шүү Худал мэдээлэл тарааж ард иргэдийг хууран мэхэлбэл хэрэг дээр чинь хэрэг нэмэгдэнэ шүү Гэнт их идвэл гэдсэнд халтай гэж мэдэх үү Та нар бүгд улсаа идсэн луйварчид удахгүй бүгд баригдана та нар
4 | 0 Хариулах
Зочин [176.93.144.166] 2023/12/7
1937 ОНЫ ИХ ХЭОМЭГДҮҮЛЭЛТИЙН ДАРАА НОГООН МАЛГАЙТНУУДЫГ ДАРААГИЙН ҮЕИЙН НОГООН МАЛГАЙТНУУД УСТГАДАГ ШИГ ЦҮНХ БАРИАЧ НАР НЭГ НЭНИЙГЭЭ ИДЭЖ НИЙГЭМ ЦЭВЭРШИЖ Б. ХУРАЙ, ХУРАЙ, ХУРАЙ! ХҮН ЭЦСИЙН БҮЛЭГТ ХҮРТЭХ ЁСТОЙГОО Л ХҮРТЭНЭ.
1 | 1 Хариулах
Vher [45.117.35.15] 2023/12/7
Muu vher mongoliiig shorond ywuiil
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.191] 2023/12/7
Ганхуяг минь, хамт хулгай хийсэн найзууд чинь алах гээд байгаа юм биш үү? Үнэнээ хэлчих, хэн хэн юу хулгайлсан? Чиний, миний үр хүүхдүүд энэ хулгайлсан зээл, мөнгө төгрөгийг төлнө шүү дээ.
3 | 1 Хариулах
Зочин [202.131.238.26] 2023/12/7
энэ одоо Навальный юу? эсвэл Литвиненко юу? ха ха ха ха. Явж мэдрэлээ үзүүл, хулгайч дээрээ галзуу гэр бүл үү
10 | 0 Хариулах
Зочин [66.181.160.29] 2023/12/7
Битгий шаа балай авгаы
2 | 0 Хариулах
И [103.212.118.39] 2023/12/7
Хахахаа хэн тоож хордуулах вэ !!! Хэрэгээ үнэн зөв мэдүүлээд, бүх хамсаатнаа түргэн нэрлэх болсон!!! Залуу байхдаа эртхэн ялаа эдэлж авах хэрэгтэй!! Улсын хөгжил боломж хулгайлхад яах гэж оролцсон юм???
6 | 0 Хариулах
Зочин [202.21.110.106] 2023/12/7
Haltmaagiin huugiin hiij baigaa ajil daa.
1 | 1 Хариулах
Зочин [103.212.117.113] 2023/12/7
Saihan zoolson bhdaa duuteigee
2 | 0 Хариулах
[202.55.188.86] 2023/12/7
Шүүхийн шинжилгээний албаны ажилтан нь хүчиндүүлсэн хүүхний бандаашыг гэртээ аваачиж боксоор угаагаад хармаалаад буцаагаад тавьсан тохиолдол гарсан шүү эд нарт итгэж болохгүйээ
3 | 1 Хариулах
Зочин [66.181.160.29] 2023/12/7
Чамайг шалгуулна
1 | 4 Хариулах
Зочин [51.75.145.20] 2023/12/7
Үндсэн хуулиараа хүнийг хорьсон ч эрүүл байх эрхэнд нь халдахгүй гэж заасан байдаг
0 | 1 Хариулах
Зочин [51.75.145.20] 2023/12/7
ЭТТ-н бүх даргыг ийм хувь тавилан хүлээж буй !
0 | 1 Хариулах
Зочин [51.75.145.20] 2023/12/7
Хүнцлээр зарим оронд эхнэр нөхрөө их алдаг хор ! Бага тунгаар байнга өгч байгаад үхэхээр нь задлан хийлгүүлэлгүй байгалийн жамаар өнгөрсөн гэж ихэнхдээ нуун дарагдуулдаг. Гэвч хэзээ нэгэн цагт илэрнэ. Илрэхээр нь АР ГЭРИЙНХ НЬ ЗӨВШӨӨРӨЛТЭЙгөөр цагдаа бас бус зөвшөөрлөө авч байж шарилыг нь дахин ухаж шинжилж хорны хэмжээг тогтоодог.
1 | 2 Хариулах
Зочин [51.75.145.20] 2023/12/7
Эмч яаж гүрийж байна ? Эмчийг шалгуулах хэрэгтэй. Шоронгийн эмч шоронд хүний эрүүл байх эрхийг сахиулах үүрэгтэй хүн. Тэр орчин нь бүрдээгүй өвдсөн бол үүргийнхээ дагуу эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх боломж нөхцлөөр хангах ёстой. Хэрэв санаатай алахыг завдаж буй бол эмч шууд хамсаатан нь болох нь байна !
2 | 3 Хариулах
зочин [192.82.64.215] 2023/12/7
Үнэн худал нь мэдэгдэхгүй энэ асуудалд эрх бүхий газар нь шалгаад хариу өгчихөөчээ.
0 | 3 Хариулах
Зочин [51.75.145.20] 2023/12/7
Хуйвалдаж байхад худал хариугаар яах ? Шинжилгээний хариу гарсан байна.
0 | 2 Хариулах
Зочин [202.179.21.192] 2023/12/7
Х чинь хүн алдаг хор.
1 | 2 Хариулах
Зочин [103.57.94.182] 2023/12/7
Ийм юм болоод байхад нь хуулийн байгууллага шалгаддаггүй юмуу хүний аминд хүрэх гэсэн оролдлого нтр гээд ядаж юу болж байна үнэхээр ингэсэн үү тэгэсэн үү гээд мөрдлөгө явуулдаггүй юмуу энэ улсад хууль гэж байна уу сөнөж байнаа нээрээ
1 | 1 Хариулах
Аавынх нь амины өртэй иргэн Хүрэлсүх [51.91.102.199] 2023/12/7
Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг ичмээр гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын барьцаалсан харьцаатай,“луйврын”сонгуулийн ёрынхулгайч хочтой Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. ТАМГА ТЭМДЭГ ээ боль, Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй. Хадгаламж банкны 14.2 тэрбум улсын БАНКНЫ хулгайч, хамгаалагчдын ард нуугдсан говно
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.84] 2023/12/7
МАНай хулгайчууд гол хэргийг нь ярьчиж мэдэх хүнээ нөгөө сонсгол нэртэй жүжигтээ оруулахгүй, элдвээр амыг нь барьчих гээд үзээд байгаа. псдаа.
6 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.95.96] 2023/12/7
ХҮНД МЕТАЛ УЛААНБААТАРЫН ХҮН БҮРТ ИЛЭРНЭ. ХУЛГАЙЧ НАР ХЭРГЭЭ ХҮЛЭЭХ БОЛОХООР ҮХДЭЛ БОЛЧИХ ЮМ. ГАНХУЯГ ХАМ НӨХДҮҮДЭЭ ИЛЧЛЭХ БОЛСОНД ЗАРИМ НЭГ НЬ САНДРАЛДАЖ БАЙНА ГЭЖ ХАРЖ БАЙНА.
6 | 1 Хариулах
ЗОЧИН [103.57.95.96] 2023/12/7
МАГАДГҮЙ ХАМ НӨХДҮҮД НЬ НУХАХ БОДЛОГО ЯВУУЛЖ БАЙЖ БОЛОХ ЮМ.
3 | 2 Хариулах
Зочин [202.55.188.34] 2023/12/7
Украйны тагнуулын албаны даргын авгайг бас хүнцэл, хүнд металлаар хордуулсан гэсэн.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.143] 2023/12/7
Жич уйлав
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.143] 2023/12/7
Хүнцэл уул нь хоцрогдсон л арга даа. Давтамжтай удаанаар хордуулах л зорилготой. Тэхээр их хэмжээгээр л хэрэглэнэ гэсэн үг. Өөрөө уучвуу
2 | 2 Хариулах