Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

2014 ОНЫ 12 ОРДНЫ ЕРӨНХИЙ ЗУРХАЙ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 1 сарын 3
iKon.MN
Хонины орд

ХОНИНЫ ОРД

2014 он Хонины ордныхны хувьд сэтгэл гонсойлгох мөчүүд гарах ч энэ он тэднийг шагнахаа ч мөн мартаагүй. Оны эхний хагас жил хүндхэн байх хэдий ч энэ үеийг даваад гарчихаж чадвал амьдралынхаа бүхий л тал дээр амжилт ололт дүүрэн байх нь. 

Бизнес 
2014 оны эхний хагаст ажил хэргийн түншүүдээсээ ихээхэн хамааралтай байх нь. Харин тэд үргэлж л ухаалаг зөв шийдвэр гаргахгүй гэдгийг санахад илүүдэхгүй. Үл хөдлөх хөрөнгө эсвэл өөр нэг томоохон өмчтэй холбоотой санал зөрөлдөөн гарч болзошгүй. Үүнтэй холбоотой маргаан удаан үргэлжилж гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд оргилдоо хүрч мэдэх нь. Шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхийг үгүйсгэхгүй. Долоодугаар сард таны талд бүх зүйл шийдэгдэнэ. Оны эхний хагаст албан хаагчийн тухайд нөхцөл байдал муудаж, өрсөлдөөн, удирдлагатайгаа хэл амаа ололцохгүй байх зэрэг асуудлуудын улмаас ажлаа сольж болзошгүй. Ийм зүйл тохиолдсон ч гэсэн та гуних хэрэггүй, оны хоёрдугаар хагаст бүх зүйл сайн тал руугаа эргэнэ. Та сэтгэлд нийцсэн ажилдаа орж, хүсч байсан шигээ эрх чөлөөтэй сайхан амьдрах болно. Ялангуяа жүжигчин, зураач, хөгжимчин зэрэг уран бүтээлчдийн хувьд онцгой амжилт хүлээж байна. Тэдний нэр алдар өсч, үүнийгээ дагаад орлого нь ч нэмэгдэнэ. Оны хоёрдугаар хагаст хувиараа бизнес эрхлэгчид сонирхолтой санаа олох бөгөөд ямар ч эргэлзээгүйгээр түүнийгээ хэрэгжүүлж эхлэнэ.

Мөнгө 
2014 оны эхний хагаст санхүүгийн байдал тогтворгүй байна, зарлага их гарсан ч орлого багасна. Есдүгээр сараас эхлэн байдал тогтворжин, цалин нэмэгдэж, бодож олсон санаанууд ирээдүйд ихээхэн орлого авчирна. 

Хайр дурлал, гэр бүл 
2014 онд гэр бүлийн амьдрал ажил, албан тушаал ахихаас илүү чухал байна. Гэвч гэр бүлд ч асуудал гарах нь. Дотны хүн тань цаашдын харилцаандаа эргэлзэж, хөндий хандаж болзошгүй. Мөн дундын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд гарч мэдэх нь. Энэ үед бүх зүйл таны талд байх болно, гэхдээ энэ нь гараа хумхиад суугаад бай гэсэн үг биш. Сайн шатарчин мэт урдах нүүдэл бүрээ тооцоолон хөдлө. Ингэж чадвал ялалт таны гарт, гэхдээ мэдээж ялалтаа тэмдэглэх мөч оны хоёрдугаар хагаст байх болно. Энэ үед олон гэр бүлд хүүхэд эсвэл ач зээ мэндэлнэ. Ингэснээр гэр бүлийн уур амьсгал сайжирч, харилцаа улам бэхжинэ. Ганц бие хүмүүс оны хоёрдугаар хагаст сонирхолтой хүнтэй уулзна. Харин энэ харилцаа цаашид хэрхэн өрнөх вэ гэдэг нь гагцхүү таниас шалтгаална гэдгийг санаарай. Жилийн турш эцэг эхдээ анхаарал халамж тавихыг од эрхэс зөвлөж байна. 

Эрүүл мэнд 
Оны эхний хагаст үргэлж цовоо сэргэлэн байхгүй нь, ялангуяа жин нэмэгдэж магадгүй. Өөрийгөө хайрлаж, амьдралын эрүүл хэв маягийг эрхэмлэн, спортоор хичээллээрэй. Харин жилийн хоёрдугаар хагаст эрүүл мэнд сайжирч, өөртөө итгэх итгэл сэргэнэ. Товчхондоо бол бүх юм сайхан болно гэсэн үг. 

Үхрийн орд

ҮХРИЙН ОРД

2014 он таны хувьд ямар нэг хэмжээгээр шилжилтийн үе байх болно. Та амьдралынхаа замналыг сайтар төлөвлөсөн байгаа, гэхдээ зарим зорилгодоо хүрэхийн тулд эхлэснээ үргэлжүүлэх хэрэгтэй юу гэтлээ шантарч болзошгүй. Гэхдээ эхлэснээ дуусгах хэрэгтэй гэж од эрхэс зөвлөж байна. 

Бизнес
Хувиараа бизнес эрхлэгчид болон амьдралаа өөрчлөхийг хүсч байгаа бүхний төлөвлөгөөнд өөр хот эсвэл улсын хүмүүстэй идэвхитэй хамтын ажиллагаа багтана. Та энэ чиглэлд чухал алхмууд хийнэ, гэхдээ таны зам дээр гэнэт туулахад хүндрэлтэй саад гарч ирнэ. Нэг талаас хууль эрхзүйтэй холбоотой нөгөө талаар энэхүү зорилтоо биелүүлэхэд танд одоогоор суурь бололцоо байхгүй байна гэсэн үг. Магадгүй давагдашгүй хүчин зүйл саад болж болох юм. Ямар ч тохиолдолд бизнесменүүд ажилтнууддаа болон ажил хэргийнхээ эрхзүйн байдалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Учир нь жилийн эхний хагаст, ялангуяа гурваас тавдугаар сарын хооронд шалгалт, хуульзүйн асуудлууд гарч ирэх магадлал өндөртэй байна. Албан хаагч, ажилтнуудын хувьд хамт олон болон хамт олон дунд байх нөхцөл бадалд анхаарлаа хандуул. Маргаан зөрөлдөөн гарсан тохиолдолд хэн нэгний талд орсны хэрэггүй.  Долоодугаар сард таагүй явдлууд дуусгавар болно. Энэ үед та юу хэрэгтэйгээ ойлгож, замаа үргэлжлүүлнэ. Бизнес эрхлэгчид ажил хэргээ шинэ шатанд гаргаж ирнэ. Үл хөдлөх хөрөнгөтэй болох магадлалтай. Албан хаагч өөрийн бизнес эсвэл гэр бүлийнхнийхээ хэн нэгний ажил хэрэгт оролцож магадгүй. 

Мөнгө санхүү
2014 оны эхний хагаст санхүүгийн нөхцөл байдал тийм ч тогтвортой байхгүй нь. Үүний шалтгаан нь ажил хэрэг болон хувийн амьдралд тулгарсан олон асуудлууд байж мэднэ. Жилийн хоёрдугаар хагаст байдал сайжрах бөгөөд энэ үед ажил хэргийн хүмүүс түншүүдийнхээ дэмжлэг, ашигтай нөхцөл бүхий зээл, үл хөдлөх хөрөнгөөс олох орлого зэрэг сайн өөрчлөлтүүдийг мэдрэх нь. Бизнесийн ертөнцтэй холбоогүй хүмүүс гэр бүл эсвэл дотны хүмүүсээсээ дэмжлэг авна. 

Хайр дурлал, гэр бүл
Хувийн амьдралд ч мөн жилийн эхний хагас тайван бус үе байх нь. Гэр бүлийнхэнтэй чинь холбоотой ноцтой асуудлууд тулгарч, та тэдэнд үгээр болон үйл хэргээр туслахаас аргагүй болно. Эсвэл урт хугацаанд үргэлжлэх маргаан зөрөлдөөн гарч болзошгүй. Дурласан хосуудын харилцааны хувьд ч бүх зүйл хэвийн байхгүй нь. Гэхдээ энэ нь нэгнээсээ тусдаа, өөр хот эсвэл улсад амьдардаг хосуудад хамаатай. Тэд харилцаагаа эргэн харж, энэ үе нь ч хүндрэлтэй байх болно. Энэ үед та худлаа, зориуд мушгин гуйвуулсан мэдээллийн золиос болж болзошгүй тул хоёр нүүртнүүдэд бүү итгэ, зөвхөн зүрх сэтгэлээ дага. Оны хоёрдугаар хагаст хүндрэлтэй маргаантай асуудлууд бүгд шийдэгдэнэ. Алс газар шилжин суурьшсан хүмүүс байшин худалдан авч, шинэ орон сууцаа тохижуулах ажилд ханцуй шамлан орно. Харин нүүдэл суудал хийгээгүй хүмүүс мөн л орон байраа сайжруулах тал дээр ажиллана. Мэргэжлийн болон хувийн ажил хэргүүд эцэг эхийн сэтгэл санааны болон санхүүгийн дэмжлэгээр шийдвэрлэгдэнэ.

Эрүүл мэнд 
Оны эхний хагаст таны энергийн нөөц боломж тийм ч өндөр байхгүй нь, ялангуяа бөөр шээсний замын өвчинтэй хүмүүс илүүтэй анхаарах хэрэгтэй. Жолооч нар жолооны ард суухдаа анхааралтай бай. Оны хоёрдугаар хагаст нөхцөл байдал сайжрах ч жин нэмэгдэж магадгүй тул амьдралын эрүүл хэв маягийг эрхэмлэж, зөв хооллоорой.

Ихрийн орд

ИХРИЙН ОРД

2014 онд та зөвхөн урагшаа л явна. Гэхдээ зам тэр чигээрээ дардан биш, энхэл донхолтой гэдгийг санаарай. Гэлээ гээд ухрах хэрэггүй, амьдрал алдаа оноогоор дүүрэн байдаг хойно. 

Бизнес 
Таны мэргэжлийн болон санхүүгийн нөхцөл байдал сайжирна, гэхдээ хичээл зүтгэлгүйгээр бүх зүйл аандаа бүтнэ гэж бодохын хэрэггүй. Эхний хагас жилд найзууд эсвэл өндөр албан тушаалын хүнтэй маргаантай, хүндрэлтэй асуудлуудыг шийдэх хэрэг гарна. Энэ нь санхүү эсвэл өөр нэг томоохон өмчтэй холбоотой байж мэдэх юм. Анхандаа энэ асуудлыг шийдэх боломжгүй мэт санагдана, хэн ч буулт хийхийг хүсэхгүй. Үүнтэй зэрэгцэн ажил хэрэгт дэвшилт гарна, ялангуяа оны хоёрдугаар хагасд. Энэ үед санхүүгийн маргаантай асуудлууд ямар ч гэсэн шийдэгдэнэ. Эсвэл буулт хийнэ, үгүй бол харилцаагаа таслах болох нь. Гэхдээ  аль нь ч байлаа гэсэн зөвхөн урагшаа л яв.  Жилийн хоёрдугаар хагасд өөр хот эсвэл улсын түншүүдтэй харилцаа тогтоож, бизнес, амьдралаа өөрчлөх боломжийг олгох хамтын ажиллагаа эхлүүлнэ. Оны хоёрдугаар хагасд таны амьдралд шинэ хүмүүс, шинэ найзууд, шинэ түншүүд гарч ирнэ.

Мөнгө санхүү
Санхүүтэй холбоотой зарим нэг тодорхой асуудлууд гарах ч гэсэн энэ нь нэг их санаа зовоод байх асуудал биш. Бүх зүйл сайн талруугаа явж байна, үүнийг ч ирээдүй харуулна. Тэр бүү хэл найз, эсвэл өндөр албан тушаалын хүмүүсийн буруугаас болоод та хөрөнгөнийхөө хэсгийг алдсан ч гэлээ таны урагш ахих замд саад болохгүй. 

Хайр дурлал гэр бүл 
Оны эхний хагас романтик харилцаанд бага зэрэг хүндрэлтэй. Та харилцаагаа сайжруулах гэж оролдох ч тэр бүр бүтэлтэй байхгүй нь харин оны хоёрдугаар хагаст өмнө нь болж бүтэхгүй байсан зүйлс гэнэт л бүтэмжтэй болж ирнэ. Гэхдээ энэ нь  шинэ хүнтэй болж, хайрын түүх ч өөрөөр бичигдэх байх. Олон гэр бүлийн хувьд хүүхдүүдтэй холбоотой асуудал үүсч, ихээхэн зардал гарна. Жилийн хоёрдугаар хагаст гэр бүл хамаатнуудтайгаа харилцах харилцаа сайжирч, өөр хот эсвэл өөр услад амьдардаг төрөл төрөгсөдтэйгээ харилцаагаа сэргээх бололтой. Ингэснээр үе үе аялах боломж гарна. 

Эрүүл мэнд 
Оны эхний хагаст таны энергийн нөөц боломж тийм ч өндөр байхгүй нь, ялангуяа бөөр шээсний замын өвчинтэй хүмүүс мөн ахмад настнууд илүүтэй анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар хагаст эрч хүчээр дүүрэн байна. 

Мэлхийн орд

МЭЛХИЙН ОРД

2014 онд таны хувьд шинэ эрин эхлэх нь. Аз од, шинэ боломжийн гариг болох бархасбадь таныг ивээнэ. Товчхондоо бол бүх зүйл сайхан байх нь.  

Бизнес 
2014 оны эхний хагаст та өмнөх түншүүдтэйгээ урагш ахина гэдэг боломжгүй болохыг ойлгож эхлэнэ. Тэд таныг шахаж, аливаа хэлэлцээр эцсийн дүнд мухардалд орно. Хоёрдугаар сараас тавдугаар сарын хооронд та өрсөлдөгчдөө гүйцэхийг оролдно. Санал зөрөлдөөн гарч, энэ нь үл хөдлөх хөрөнгө, хамты ажил хэрэг эсвэл өөр нэг томоохон өмч хөрөнгөтэй холбоотой байж болох бөгөөд эцсийн дүнд та өөрийн гэсэн хувийг авч, цааш урагшилна. Албан хаагч, ажилтнуудын хувьд удирдлагатайгаа таарамжгүй харилцаатай болж, ажлаа солих талаар бодож эхлэнэ. Гэхдээ энэ шийдвэр нь зөв байх болно. Оны хоёрдугаар хагас эхний хагас жилээс ихээхэн ялгаатай. Энэ үед бизнес эрхлэгчдийн хувьд ирээдүйтэй санал тавих шинэ түншүүд бий болох бол ажилтнуудын хувьд шинэ ажилтай болно. Мэргэжлийн болон санхүүгийн хувьд шинэ боломжууд нээгдэж, өмнөх гурван жил ажлын тал дээр тэмцэлдсэн, байнгын түгшүүртэй байсан зэрэг таагүй нөхцөл байдлуудын эцэст гарах сайн өөрчлөлтүүд юм.  Одоо мэргэжлийн ахиц дэвшилт таны талд, харин ирээдүй чинь сайхнаар гэрэлтэж байна. 

Мөнгө санхүү 
Оны хоёрдугаар хагаст санхүүгийн нөхцөл байдал эрс сайжирч, тэр бүү хэл энэ үед тань дээр “алтан бороо” орно гэж хэлж болохоор сайхан үе ирнэ. Албан хаагч ажилтнуудын хувьд энэ шинэ ажлын байртай, харин бизнес эрхлэгчдийн хувьд амжилттай хэлэлцээртэй холбоотой юм. 

Хайр дурлал, гэр бүл 
Хувийн амьдралын тухайд таны хүчнээс давсан их асуудал гарна. Эв түнжингүй гэр бүл, дурлалт хосууд салж болзошгүй. Бархасбадь гаригийн ивээлээр та зоригтой болсон, тиймдээ ч хүмүүс юу ч гэх нь хамаагүй, өөрийнхөөрөө л шийднэ. Шинэ хүмүүс гарч ирэхийг үгүйсгэхгүй. Салсан тохиолдолд өмч, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ширүүхэн маргаан үүсч мэдэх нь. Гэхдээ та өөрийн хувийг авна. 

Эрүүл мэнд 
2014 онд та эрч хүчээр дүүрэн байна. Бага зэрэг мэдрэлийн ачаалалд орохоос өөрөөр эрүүл мэндийн асуудал гарахгүй. 

Арслангийн орд

АРСЛАНГИЙН ОРД

Та бүгдийг хяналтандаа аваад сурчихсан. Харин энэ удаад та хяналтаа тогтоож чадахааргүй нөхцөл байдлууд бий болох нь. гэхдээ энэ байдал удахгүй. 

Бизнес 
Оны эхний хагаст бүхий л сорилт, таагүй явдлууд гарна. Бизнес эрхлэгч, дага нар ажилтнууддаа анхаарлаа хандуулж, мөн өөр хотын болон улсад байгаа хамт олондоо анхаарах хэрэгтэй. Ажилтнуудын хувьд хамт олны дунд асуудал үүсч, хов жив, маргаан зөрөлдөөн гарч болзошгүй. Үүнээс болж ажлаа сольж ч мэдэх нь. энэ үед олон хүн худлаа, гуйвуулсан мэдээллийн золиос болох магадлалтай тул орчин тойрныхоо хүмүүст анхааралтай хандаж, хүн бүрт итгэсний хэрэггүй. Оны хоёрдугаар хагасд нөхцөл байдал сайжирна. Асуудлууд  цэгцэрч, харин наймдугаар сард гялалзсан, сайхан үе ирнэ. Өөрийгөө сайн талаас нь харуулж, шинэ түншүүдтэй болон шинэ ажлын байрнд очиж магадгүй. Өөр хот, улсын түншүүдтэй харилцах харилцаа бүрэн сэргэж, урьдын найдваргүй түншүүдийн оронд шинэ хүмүүс, илүү найдвартай, тууштай ирээдүйтэй санал тависнаар таны амьдралд өөрчлөлт гарна.  

Мөнгө санхүү 
Оны эхний хагаст санхүүгийн нөхцөл байдал тогтвортой байхгүй нь, энэ нь ажлын салбарт таагүй зүйлс гарсантай холбоотой. Харин хоёрдугаар хагасд байдал дээрдэх ч мөнгө хүлээгээд хэрэггүй. 2015 онд л мөнгө санхүү тогтвортой болно. Гэхдээ одоо хийсэн бүхэн санхүүгийн амжилт, гэрэлт ирээдүйн хөрсийг бэлдэж байгаа гэдгийг санах хэрэгтэй. 

Гэр бүл, хайр дурлал 
Оны эхний хагаст хайр дурлалын амьдралд таагүй зүйл гарч ирж болзошгүй. Гариг эрхсийн нөлөөгөөр гашуун үнэн ил болж, таны романтик харилцаа ч тасадаж болох юм. Хайртай хүн чинь таныг ойлгохгүй, энэ асуудлыг эцэслэн шийдэхэд хугацаа хэрэгтэй болно. Хайр хүчтэй бол та хоёр хамтдаа байна. Ийм эгзэгтэй үе гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд гарах бөгөөд хоёр тийш боллоо гэхэд нэг их гуниад хэрэггүй. Дэлхий дээр хичнээн олон хүн байна, муугаасаа сайн нь олон байдаг шүү дээ. Эв найртай хосууд ч хэсэг хугацаагаа хол байж эсвэл хэн нэгэн нь өвдөж болзошгүй. Ингэснээр гэр бүлийн амьдралд ойлгомжгүй зүйлс үүснэ. Энэ оны туршид эцэг эхдээ анхаарал хандуул. Оны эхний хагаст төрөл төрөгсөд, хамаатан садантайгаа харилцах харьцаанд таагүй зүйл гарч, муудалцаж магадгүй.  

Эрүүл мэнд 
Оны эхний хагаст ажил болон хувийн амьдралд нь таагүй үйл явдлууд тойрч өнгөрсөн хүмүүс нь эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. 8 дугаар сар хүртэл эрч хүч тааруу байх нь. тиймээс  биеэ гамнаж, амьдралын эрүүл хэв маягийг эрхэмлэж, зөв хоолло. Ялангуяа ходоод, зүрх судасны архаг өвчтэй хүмүүс онцгой анхааралтай байх хэрэгтэй. 

Охины орд

ОХИНЫ ОРД

2014 онд та олон хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарч, үүнээс гарахад тийм ч амаргүй байна. Гэхдээ таны алдаа, эсвэл хангалттай хичээн зүтгээгүйгээс тэр биш, ердөө л хувь тавилан ингээд шийдчихэж. Гэлээ гээд аливаа зүйлийг дараа гэж хойш тавих хэрэггүй, урагшаа л яв, буцах зам гэж байхгүй. 

Бизнес 
Энэ оны эхний хагасд тохиолдох гол асуудал нь найзуудынхаа хэн нэгэнтэй эсвэл өндөр албан тушаалын хүмүүстэй харилцах харилцаанд өөрчлөлт гарч болзошгүй. Санхүү эсвэл томоохон өмч хөрөнгөтэй холбоотой асуудал үүсч, энэ нь бараг бүтэн жил үргэлжилнэ. Маргаанаас та итгэл дүүрэн ялагч болж гарч ирэхгүй нь, гэхдээ л өөрт тань бага зэрэг ч гэсэн хувь үлдэнэ. Үүссэн асуудлыг аль болох зөвшилцлөөр шийд. Албан хаагч ажилтнуудын тухайд гэвэл удирдлагатайгаа харилцахад хүндрэлтэй болж мөн тухайн ажлын байран дээр өрсөлдөгч бий болно. Харин оны хоёрдугаар хагас харьцангуй тайван байж, та ажил хэргээс түр зуур холдон, өөрийн эсвэл гэр бүлийнхээ хэн нэгний ажил хэрэгт оролцоно. 

Мөнгө санхүү 
Оны эхний хагасд ажил, гэр бүл, хүүхдүүдийн хэрэгцээнд мөнгө их шаардагдана_ хоёрдугаар хагасд байдал өөрчлөгдөж та өөрт ноогдох хувиа авна эсвэл бизнесээ амжилттай зарна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой амжилттай үйл ажиллагаа явуулснаар орлого орохыг үгүйсгэхгүй. Бизнесийн салбартай холбоогүй хүмүүс нь эцэг эх эсвэл гэр бүлийн гишүүдээсээ дэмжлэг авна. Мөн өв хөрөнгө өвлөж ч мэдэх юм. 

Хайр дурлал, гэр бүл 
Хайр дурлалын хувьд шийдэгдээгүй асуудлууд та нарын харилцаанд сэв суулгаж, нэг асуудлыг шийдмэгц нөгөөх нь залгуулан гарч ирнэ. Таагүй явдлууд полоодугаар сард нэг мөр шийдэгдэж, асуудлаа тайвнаар зохицуулж чадаагүй хосууд салах магадлалтай. Эв найртай хосууд ч гэр бүлийн асуудлуудаас болж бага зэрэг сөргөлдөж болзошгүй. Хүүхдүүдэд анхаарал халамж их шаардагдана. Оны хоёрдугаар хагаст гэр орноо тохижуулах, шинэ байранд нүүж орох, гэрээсээ хол газар үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэрэг олон ажил ундарна. Оны хоёрдугаар хагас таны хувьд маш тайван, тухтай, бүх асуудлууд ард үлдсэн үе байх болно гэдгийг санах хэрэгтэй. 

Эрүүл мэнд 
Оны турш эрч хүчээр дүүрэн байж чадахгүй тул амьдралын эрүүл хэв маягийг эрхэмлэж, нойр сайн авах хэрэгтэй. Ялангуяа бөөр шээсний замын болон ходоод нарийн гэдэсний замын өвчтэй хүмүүс онцгой анхааралтай байх нь чухал. 

Жинлүүрийн орд

ЖИНЛҮҮРИЙН ОРД

“Болд хэрхэн хатаагдсан нь” гэдэг номыг санаж байна уу? Ерөнхийдөө энэ он таны хувьд энэ номны нэртэй адилхан байх нь. Гэлээ гэхдээ ялалт таны гарт, зовсны эцэст жаргана гэдэг дээ. 

Бизнес 
Танд асар их нөөц боломж, олон гайхалтай санаа байна. Гэвч таны түншүүд болон өрсөлдөгчдөд энэ таалагдахгүй. Тиймээс оны эхний хагас тэмцэл дүүрэн өнгөрөх нь. Маргааны шалтгаан нь дундын ажил хэрэг, томоохон өмч эсвэл үл хөдлөх хөрөнгө байх нь. Ажилтан албан хаагчдын тухайд өрсөлдөөн гаарна, удирдлагатайгаа харилцах харилцаа муудаж, 3-5 дугаар сарын хооронд таагүй явдлын оргил үе ирнэ. Долоогоос наймдугаар сарын хооронд нөхцөл байдал сайн талруу эргэнэ. Энэ үед танд шинэ найз эсвэл таныг дэмжих өндөр албан тушаалтан гарч ирснээр тэд таны ажилд сайнаар нөлөөлнө. Тэд танд шинэ ажил хэрэг эсвэл ажлын байр санал болгох нь өмнөхөөсөө ч хавьгүй сайн нөхцөл байх болно. Танай байгууллагад олон зүйл өөрчлөгдөж, энэ өөрчлөлтүүд танд ашигтайгаар эргэнэ. 

Мөнгө санхүү
Ажил мэргэжлийн салбарт санаа зовних асуудал олноор гарч ирэх хэдий ч мөнгөний тал дээр нэг их муу зүйл ажиглагдахгүй байна. Та мөнгөөр тасрахгүй, гачигдахгүй сайхан байх болно. 

Хайр дурлал, гэр бүл  
Ажил албаны хувьд таагүй зүйлсээс тойрч гарч чадсан нэгэнд нь гэр бүлийн хувьд онцгүй асуудалтай тулгарч мэдэх нь. Эв түнжигүй хосууд ээлжит шуугианаа дэгдээж, оны эхний хагасд хэн хэн нь бууж өгөхгүй, байдлыг хурцатгана. Маргааны шалтгаан нь хайр дурлалтай холбоогүй, харин материаллаг байдал, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой байх нь. Харилцан буулт хийх нь тун ч хүнд байх тул найзуудынхаа тусламжтайгаар асуудлаас ангижирч чадах нь. Оны хоёрдугаар хагасд шинэ харилцаа үүсгэж мэдэх нь. 

Эрүүл мэнд 
Олон асуудал энэ онд тулгарах хэдий ч эрүүл мэндийн хувьд айгаад байх зүйл алга. Гэхдээ 3-5 дугаар саруудад осол гэмтэлд өртөх магадлал их байна. Тиймээс сонор сэрэмжтэй байж, эрсдэлтэй нөхцөл байдлаас зайлсхий. 

Хилэнцийн орд

ХИЛЭНЦИЙН ОРД

2014 он танд шинэ боломжуудыг олгож байна, гэхдээ өмнөх асуудлуудтай хутгалдаж холион бантан болох вий. Гэхдээ оны төгсгөлд амжилт илэрхий болж, асуудлууд ул мөргүй алга болно. 

Бизнес 
Таны ажилд энэ он шинэ эринг нээж байна. Магадгүй ирэх арван жилийн ирээдүйг тодорхойлох мөч одоо л ирээд байгаа тул бахь байрандаа суугаад, хуучин ажлаа хийгээд байж болохгүй. Оны эхний хагасд амжилтанд хүрэх замд тань саад тотгор их гарна. Бизнес эсвэл аяллаар хол замыг зоригсод саатаж, хугацаа алдаж болзошгүй. Бичиг баримттай холбоотой эсвэл давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын улмаас аялал саатна. Бизнес эрхлэгчид болон бүх шатны удирдлагууд хяналт шалгалтад бэлэн бай. Мөн ажилтнуудтай холбоотой асуудал үүснэ. Харин албан хаагч ажилтнуудын хувьд хамт олны дунд асуудал үүсч, маргаан, хов жив гарч болзошгүй. Оны хоёрдугаар хагаст байдал эрс өөрчлөгдөнө. Долоодугаар сарын сүүл наймдугаар сарын эхээр танд ирээдүйтэй бизнес эсвэл ажил гэнэт санал болгоно. Энэ нь ажил хэргийн болон санхүүгийн бусад боломжуудыг нээж өгнө. 

Мөнгө санхүү 
Санхүүгийн нөхцөл байдал 2014 оны хоёрдугаар хагасд шинэ ажилтай холбоотойгоор сайжирна. Чухамхүү энэ үеэс эхлэн та санхүүгийн шинэ шатан дээр гарч зогслоо гэж хэлэхэд буруудах зүйл байхгүй. 

Хайр дурлал гэр бүл 
Гэрлэсэн хосуудын хувьд эв найртай, тэд хамтдаа энэ онд тохиосон саад тотгоруудыг давна. Олон гэр бүлийн хувьд өвдсөн эсвэл таагүй нөхцөл байдалд байгаа хамаатнуудтай нь холбоотойгоор асуудлууд үүснэ. Дурлалт хосуудын хувьд харилцаа тийм ч таатай байхгүй нь. үл ойлголцол, хэрүүл, сөргөлдөөн, таагүй нууц ил болох гээд оны эхний хагас ялангуяа 2-5 дугаар саруудад хүндрэлтэй асуудлууд багагүй гарах нь. тиймээс энэ үед биеэ барьж, бухимдахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. 

Эрүүл мэнд 
Энэ онд та эрч хүчээр дүүрэн байх хэдий ч 2-6 дугаар саруудад аялалд явах эсвэл жолооны ард суухдаа болгоомжтой байхад илүүдэхгүй. Учир нь энэ үед осол, эрсдэлтэй нөхцөл байдал тохиолдох магадлал өндөр байна. 

Нумын орд

НУМЫН ОРД

2014 он таны хувьд нэг хэвийн байхгүй нь. Эхний хагас жилд асуудал мундахгүй бол хоёрдугаар хагасд “Бүгдийг чадна, эсвэл юу ч хийхгүй” гэж урагшаа дайрах үе болно. Мэдээж та бүгдийг чадна.  

Бизнес 
Оны эхний хагасд ажил хэргийнхээ түншээс ихээхэн хамааралтай байна. Тэдний ааш аяг өөрчлөгдөж, төлөвлөгөөгөө ч хэд дахин өөрчилж магадгүй. Эсвэл таны найзууд, таныг дэмждэг өндөр албан тушаалтнуудад ноцтой асуудал тулгарч, та тэдэнд туслах хэрэг гарч мэдэх нь. Үүнээс болж мөн бусад олон шалтгааны улмаас таны ажил хэрэг саатна. Албан хаагч ажилтнуудын хувьд ажил мэргэжлээ өөрчилж магадгүй. Удаан бодсон хэдий ч үүнийг хийхэд тийм ч хялбар, нүд ирмэхийн зуур хийчих ажил биш. Харин оны хоёрдугаар хагасд, тэр дундаа 8-9 дүгээр саруудад гэнэтийн өөрчлөлт гарна. Сайн муу аль нь ч байж мэднэ. Гэхдээ энэ үеэс сайн өөрчөлтүүд гарч эхлэнэ. Бизнесмен шинэ сонирхолтой санал хүлээж авах бол ажилтнууд шинэ ажилтай болно. 

Мөнгө, санхүү 
Оны эхний хагасд санхүүгийн хувьд ажил хэргээс үүдэлтэй хүндхэн үе ирнэ. Та хөрөнгө мөнгө олох хэдий ч ажил хэргээ өргөжүүлэхэд хангалтгүй байх болно. Ажлаас гадна гэр бүл, ойр дотны хүмүүстээ зарцуулах мөнгө шаардагдана. Оны хоёрдугаар хагасд нөхцөл байдал сайн тийш эргэж, орлого нэмэгдэн, зарлага багасна. Асуудлуудын ихэнх нь шийдэгдэж, орлогын шинэ эх үүсвэртэй болно. 

Хайр дурлал гэр бүл 
Оны эхний хагаст хайртай хүнтэйгээ харилцах харилцаанд хүндхэн сорилт тулгарах нь. хайрын гурвалжингаас үүдэлтэй энэ асуудлыг шийдэхэд тийм ч хялбар биш. Зүрхээ хуваана гэж байхгүй шүү дээ. Тэглээ ч хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэг дээ. Гэхдээ долоодугаар сард энэ суудлууд цэгцэрч уужуу амьсгалах боломж гарах нь. оны эхний хагасд олон гэр бүлийн хувьд хүүхдүүдтэй холбоотой асуудлын улмаас зардал их гарна. Харин хоёрдугаар хагасд таны хүүхдүүд ямар нэг асуудлаар зовоохгүй, харин ч та тэдний амжилтаар бахархах үе ирнэ гэдэгт итгээрэй. 

Эрүүл мэнд 
Оны эхний хагасд сэтгэл санаа, таагүй нөхцөл байдалтайгаар холбоотой эрүүл мэнд муудаж болзошгүй. Тиймээс энэ үед өөртөө анхаарал хандуулж, дуу шуугиантай газраас холхон бай. Наймдугаар сараас эхлэн эрч хүч өдрөөс өдөрт сэргэж, өвдсөн хүмүүс ч түргэн тэнхэрнэ. 

Матрын орд

МАТРЫН ОРД

Энэ он таны хувьд азгүйтэл нэг бус тулгарах нь. тиймээс өөр зорилго, шинэ чиг хандлага сонгож авах хэрэгтэй, ингэж байж л азгүйтлээс мултарна.

Бизнес 
Сүүлийн саруудад засч чадахгүй нь гэж бодогдохоор нөхцөл байдалд та орсон байх. Зарим тохиолдолд хууль зүйн асуудлууд тулгарч, хяналт шалгалтууд ч ар араасаа цуврах нь. Энэ байдал 9 дүгээр сар хүртэл үргэлжилнэ. Оны хоёрдугаар хагасд илүү тайван байна. Олон хүмүүс энэ үед амралтаа авч, гэр бүлдээ цагаа зарцуулна. 

Мөнгө санхүү 
Оны эхний хагасд санхүүгийн хувьд тайван бус байна. Ажил мэргэжилтэй холбоотой асуудал шийдэхийн тулд мөн гэр бүлдээ мөнгө их зарцуулах хэрэг гарна. Оны хоёрдугаар хагасд эцэг эх эсвэл гэр бүлийн гишүүдийн хэн нэгнээс тусламж ирнэ, магадгүй өв залгамжилж ч мэдэх нь. Ажил хэргийн хүмүүс зээл эсвэл түншүүдээсээ санхүүгийн дэмжлэг авч магадгүй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой амжилттай хэлцэл хийснээр ашиг олохыг ч үгүйсгэх аргагүй юм. 

Хайр дурлал, гэр бүл 
Гэр бүлийн амьдралд од эрхэсийн нөлөөгөөр гэнэтийн бэлгүүд багагүй ирэх нь. Эв найрамдалгүй хосууд хэрүүл маргаанаа шийдэхийн тулд заль зохиогоод хэрэггүй, өөрийгөө л хорлохын нэмэр. Байдал намжтал маргааныг өдөөх хэрэггүй. Оны хоёрдугаар хагасаас эхлэн байдал намжиж, тайван амьдралдаа эргэн орно. Энэ үед хоёр тийш бололгүй тэсч чадвал хосуудын харилцаа улам бэхжинэ. Харин эв түнжинтэй хосууд гэр бүлийнхээ хэн нэгэн эсвэл үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хүндрэлтэй асуудлуудын улмаас зөрчилдөж магадгүй. Энэ бүх асуудлууд оны төгсгөлд шийдэгдэнэ. 

Эрүүл мэнд 
Энэ онд таны эрүүл мэндийн хувьд санаа зовних асуудал байхгүй. Гэхдээ ар араасаа залгасан таагүй асуудлуудын улмаас сэтгэл санаа тогтворгүй болж, мэдрэлийн системд нөлөөлж болзошгүй. Тиймээс “Бүх зүйл болоод өнгөрнө” гэсэн Соломоны агуу үгийг санаж, аливаа зүйлд тайван байхыг сануулж байна. 

Хумхын орд

ХУМХЫН ОРД

2014 он таны хувьд шилжилтийн үе байх нь. Өөрчлөгдөн буй нөхцөл байдалд зохицож, зорилгодоо хүрэхийн тулд саад тотгорыг даван, гар хумхилгүй ажиллана. Гэхдээ энэ бүхний тань төлөө танд амжилт ирнэ гэдгийг санаарай. 

Бизнес 
Ажил хэргийн хувьд бүх зүйл өөрчлөгдөнө. Эхэндээ энэ нь хүндрэлтэй санагдана. Удирдлагууд болон бизнесменүүд албан хаагчиддаа анхааралтай хандах хэрэгтэй, тэд бүгдээрээ найдвартай, хариуцлагатай биш, мөн хүнд үед тэд бүгдээрээ дэмжлэг болж чадахгүй гэдгийг санаарай. Түүнээс гадна хяналт шалгалтад бэлэн бай. Өөр хот эсвэл улсад түншүүдтэй хүмүүс хүндрэлтэй асуудалтай тулгарна. Түншүүд нь байнга л төлөвлөгөөгөө өөрчилсний улмаас мухардалд орж болзошгүй. Шинэ хувилбар хайхаас аргагүй болно, гэхдээ оны хагасд л үр дүн нь гарна. Наймдугаар сараас эхлэн байдал эерэг тийшээ эргэнэ. Энэ үед өнгөрсөн үеийн таагүй байдлууд шийдэгдэж, түншүүдээ солих эсвэл өөр ажилд шилжиж магадгүй. Эсвэл хуучин ажилдаа, хуучин хамт олонтойгоо байсан ч шинэ боломжууд гарч ирэж мэдэх юм. Ямартай ч оны хоёрдугаар хагасд таныг амжилт хүлээж байна. 

Мөнгө санхүү 
Энэ оны санхүүгийн нөхцөл байдал нэг их тогтвортой байхгүй нь. Энэ нь мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой. Гэхдээ мөнгөгүй таг суучихна гэж байхүй, аажмаар та ихээхэн хэмжээний орлоготой болно. 

Хайр дурлал, гэр бүл 
Эхний хагас жилд ажилдаа бүх анхаарлаа хандуулж, хувийн амьдралаа хойш тавих нь. Таагүй нууцууд ил болох, янз бүрийн маргаан зэргийн улмаас асуудал үүсч болзошгүй. Оны эхний хагасд гэр бүлийнхэнтэй холбоотой таагүй зүйлс гарч магадгүй. Гэр бүл хамаатан садан өвдөж, эсвэл хүнд цаг мөчийг туулан, дэмжлэг шаардлагатай болж болох юм. Оны хоёрдугаар хагасд бүх зүйл гэрэлтэй, сайхан байх болно. Ойр тойрныхонтойгоо харилцаагаа хэвийн болгож , дурлалт хосууд гэрлэж магадгүй. Үгүй юм аа гэхэд хайр дурлал, гэр бүлийн харилцаанд бүх зүйл хэвийн болно. 

Эрүүл мэнд 
Оны эхний хагасд эрч хүч эрс сулрах тул архаг өвчнөө сэдрэхээс сэргийлж, биеэ гамнах хэрэгтэй. Машин барьдаг хүмүүс болон аяллаар явдаг хүмүүс анхаарал болгоомжтой байх хэрэгтэй, учир нь оны эхний хагасд таагүй явдал тохиолдох магадлал өндөр байна. Харин оны хоёрдугаар хагасд эрч хүч сэргэн, сэтгэл санаа өөдрөг болж, өвдсөн хүмүүс хурдан эдгэрнэ. 

Загасны орд

ЗАГАСНЫ ОРД

Та хэдийнэ шийдчихсэн, найдвартай гэж бодож байгаа бүхэн үнэндээ тийм биш байж болох юм. Олон зүйлийг өөрчлөх хэрэг гарна, гэхдээ өөрчлөлт бүхэн таны амьдралыг сайн тал руу нь эргүүлнэ гэдгийг санаарай. 

Бизнес 
2014 оны эхний хагасын хамгийн төвөгтэй хэцүү асуудал нь санхүүгийн асуудал байх болно. Хугацаанд нь төлж чадаагүй хуучин өрнөөс болж асуудал үүсэх бөгөөд чухамхүү үүнээс болж хуучин түншүүд, өндөр албан тушаалтнуудтай ширүүхэн маргаан үүсгэнэ. Асуудлыг амархан шийдчихэж чадахгүй, удаан хугацаанд үргэлжилнэ. Гэхдээ эцсийн дүнд хоёр тал харилцан зөвшилцснөөр маргаан шийдвэрлэгдэнэ. Албан хаагч, ажилтнуудын хувьд эхний хагас жилд удирдлагуудынхаа хэн нэгэнтэй зөрөлдөж магадгүй. Энэ нь тантай шударга бусаар харьцсантай холбоотой, үүний улмаас та ажлаа солих талаар бодож эхлэнэ. Наймаас есдүгээр сарын хооронд ажлаа солих боломж гарч ирнэ. Шинэ ажил таны хувьд нэр алдарт хүрэх замд нэг шат ахиж байгаа гэсэн үг гэдгийг санаарай. 

Мөнгө санхүү 
Оны эхний хагасд санхүүгийн хувьд хүндхэн үе байна. Ажил, хувийн харилцааны улмаас мөнгө байнга гадагш урсана. Оны хоёрдугаар хагас байдал дээрдэн, орлого нилээд нэмэгдэн, 2015 онд ч энэ байдал үргэлжилнэ. 

Хайр дурлал, гэр бүл 
Гэр бүл хайр дурлалын хувьд нэгэндээ туних, санхүүгийн асуудал зэргээс болж ялангуяа хоёроос тавдугаар сарын хооронд хүндхэн үе ирж, таны хань шийдвэртэй алхам хийж чадахгүйд хүрнэ. Түүнчлэн хүүхдүүдтэй холбоотой асуудал үүссэнээр ихээхэн зардал гарна. 

Эрүүл мэнд 
Хоёроос тавдугаар сарын хооронд бие махбоддоо анхаарал хандуулж гэмтэл, ослоос сэрэмжил. Бөөр шээсний замын өвчтэй хүмүүс болон тархи толгойны өвчтэй хүмүүс өөртөө анхаарал тавь, өвчин сэдрэх магадлал их байна. 

ӨДӨР ТУТМЫН ЗУРХАЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.