ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцны айлууд олон сар, жилээр төлбөрөө төлдөггүйгээс СӨХ-д нийт ₮26 тэрбумын авлагатай байна

Г.Мичидмаа, iKon.mn
2023 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сууц Өмчлөгчдийн Холбоо (СӨХ) нь нийтийн орон сууцны байшинд оршин суугчдын дундын эзэмшлийн эд хөрөнгө болон орчны газрын ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг зохион байгуулж, хяналт тавин оролцдог ашгийн бус байгууллага юм.

Оршин суугчид аюулгүй, тав тухтай орчинд амьдрах боломжоо бүрдүүлж, дундын эзэмшлийн эд хөрөнгөө хариуцуулах эзэнтэй байлгахын тулд тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг сар бүр СӨХ-нд өгөх шаардлагатай. Энэхүү төлбөр нь орон сууцны талбай, оршин суугчдын тоо, хийх ажил, онцлог зэргээс үүдэн харилцан адилгүй байдаг. Монголын Сууц Өмчлөгчдийн Холбооны Дээд Зөвлөл (МСӨХДЗ)-өөс м.кв-ыг 300-600 төгрөгийн жишиг тариф тогтоож өгсөн байдаг бөгөөд үүнийг дагаж мөрдөх нь тухайн СӨХ-ны сонголтын асуудал юм. 

Нийтийн зориулалттай орон сууцны иргэдийн 70 хувь нь 15-20 мянган төгрөгийн хураамжийг сард төлдөг байна. 

СӨХ-ны хураамжийн ялгаа, эзлэх хувиар


Оршин суугчдаас хамаараад СӨХ-ны төлөлт ч харьцангуй байдаг аж. Тухайлбал зэрэглэл өндөртэй хотхоны оршин суугчид төлбөрөө цаг тухайд нь хоцроохгүй өгдөг бөгөөд цөөн хувь нь төлөхгүй тохиолдол байдаг ч үйл ажиллагаа хэвийн явагддаг. Гэвч хотын зах орчмын хуучин орон сууцны оршин суугчид төлбөрөө байнга хоцроодог, хэдэн сараар төлөхгүй байх нь энгийн үзэгдэл гэж холбогдох эх сурвалж мэдээлж байв. Үүнээс үүдэж ихэнх СӨХ-ны үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болоод удаж буй.

Монгол Улсын хэмжээнд 100 хувь төлөлттэй СӨХ гэж байдаггүй гэнэ. Орон сууцны дундын эзэмшлийн эд хөрөнгө болон байрны гаднах орчны цэвэр, аюулгүй, тав тухтай байдал нь тухайн байрны оршин суугч бүрд хамаатай асуудал мөн. Гэвч зарим оршин суугчийн СӨХ-ны мөнгөө өгөлгүй хоцроодгоос болж төлбөрөө өгсөн иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм.

Одоо мөрдөгдөж буй "Орон Сууц Өмчлөгчдийн Холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль"-иар хуулиар СӨХ-ны төлбөрөө төлөлгүй зургаан сараас хэтэрвэл үл маргах журмаар шүүх рүү шилжүүлэх эрхтэй байдаг аж. Гэвч шүүхийн процесс удаан явагддаг учир тэр бүр СӨХ-нууд шүүхэд ханддаггүй байна.

СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай 2003 оны хууль нь СӨХ болон оршин суугч иргэдийн эрх үүрэг болон хариуцлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа тул хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулагдаж байгаа аж.

Гэвч зарим оршин суугчийн СӨХ-ны мөнгөө өгөлгүй хоцроодгоос болж төлбөрөө өгсөн иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм

Тус шинэчилсэн хуулийн төсөл дээрх МСӨХДЗ-ийн санал, байр суурийг гүйцэтгэх захирал М.Галбаатараас тодрууллаа.

Тэрбээр "Барилга, Хот Байгуулалтын Яам дээр орон сууцны тухай хууль болон СӨХ-ны хуулийг нэгтгэн орон сууцны ашиглалтын тухай хуулийн төсөл боловсруулж байна. Нөгөө талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар дээр СӨХ-ны хуулийг бие даасан байдлаар боловсруулна гэсэн хоёр тусдаа ажлын хэсэг байгаа.

МСӨХДЗ-өөс аль, аль хуулийн төсөл дээр саналаа өгөөд явна. Хуучин хууль нь тийм ч муу хууль биш боловч зөрчигдөөд байгаа асуудлыг цаг үетэйгээ холбон шинэчлэх шаардлагатай байгаа учраас төрийн хоёр байгууллага нэг талдаа гарч хуулиа боловсруулах хэрэгтэй. Учир нь яг хаашаа нь хандаж хамтарч ажиллах нь тодорхойгүй байгаа тул үүнийг нэн түрүүнд шийдвэрлэж нэг талд нь гаргах чухал байна.

Хуулийн төслөө шинэчлэхдээ зөвхөн СӨХ биш барилга орон сууцны тухай хуультай уялдуулж боловсруулах шаардлагатай байна. СӨХ-ны биеэ даасан хуультай байж гэмээн иргэдэд ойлгомжтойгоос гадна хуулийн хэрэгжилт ч хангалттай байх юм. Орон сууцны тухай хууль болон СӨХ-ны хуулийг бие даасан байдлаар боловсруулахгүй бол дунд нь үл ойлголцол бий болох талтай. Харин хоорондын уялдааг Орон сууц нийтийн аж ахуйн салбарын багц хуулиар зохицуулах шаардлагатай" гэв.

Хуулийн төсөлд СӨХ-ны хураамжаа төлөөгүй айлын зарим хэрэглээг хязгаарлах заалт тусгахаар ярилцаж байна

Улсын хэмжээнд иргэд төлбөрөө олон сар жилээр төлдөггүйгээс үүдэж нийт СӨХ-д 26 тэрбум төгрөгийн авлагатай байгаа аж. Иргэний хууль дээрээ заавал төлөх ёстойг зааж өгсөн байдаг учир үүнээс зайлсхийх ямар ч аргагүй. СӨХ-ны хураамжаа төлөөгүй айлыг өмчин дээр нь хязгаарлалт хийхээр хуулийн төсөл дээр яригдаж байгаа аж.

Тухайлбал дундын өмчийн эд хөрөнгө болох СӨХ-ны цахилгааны шугамаар эрчим хүчнийхэн хэрэглээгээ айлуудад хүргэчхээд СӨХ-гоор өмчөө засуулдаг. Гэтэл мөнгөө төлөөгүй айлыг биш нийтээр нь тог тасалдаг. Үүнтэй адилхан СӨХ-ны мөнгөө төлөөгүй айл дээр л хэрэглээний хязгаарлалт хийж болно. Мөн оршин суугчдад лифтээр зорчих карт олгосноор СӨХ-ны хураамжаа төлөөгүй өрхүүд өөрийнхөө зорчих эрхийг хязгаарлаад явган шатаар зорчих жишээтэй. Харин ус бол хүний анхдагч хэрэгцээ учир таслах эрхгүй гэлээ.

СӨХ-ны хураамжаа төлөөгүй иргэдээс болж төлбөрөө төлсөн бусад оршин суугч дундын эзэмшлийн талбай болон гадна орчин тойрондоо аюулгүй, тав тухтай байх боломжоо алдсаар байдаг. Тиймээс уг асуудлыг шийдэхээр нийтийн зориулалттай орон сууцны байшинд амьдарч байгаа иргэдийн мөрдөх журмыг маш нарийн зохицуулалттай болгож өгөх юм байна.

Иргэд нийтийн орон сууцны байшинд амьдардаг бол дундын эзэмшлийн эд хөрөнгөд төлбөр төлөх нь мэдээжийн асуудал юм. Харин тухайн байрны оршин суугч санал асуулгаар хийгдэх ажил дээр саналд оролцохыг татгалзсан бол СӨХ мөнгө нэхэх эрхгүй нөгөө талаас төлбөр төлөхийг эсэргүүцсэн иргэн тухайн өмчийг ашиглахыг шаардах эрхгүй гэсэн зохицуулалт хуульдаа байдаг аж.

Харин СӨХ-ны тухайд хуулийн шинэчилсэн найруулга дээр хариуцлагыг хатуу нарийн болгоно. Хугацаандаа ажлаа тайлагнаагүй, хийсэн ажил нь шалгалтаар чанаргүй нь тогтоогдвол авах арга хэмжээ болон хариуцлага тооцох субъектийг хуулийн зохицуулалтаар маш тодорхой, нарийн болгож оруулж ирнэ гэнэ. Учир нь СӨХ хийгдэх ажлаа шударгаар чанартай хийж гүйцэтгэдэггүй гэх оршин суугчид цөөнгүй байдаг. Одоогоор улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1,638 СӨХ-ноос 480 гаруй нь шилэн болсон байна. 

Нэмж дурдахад орон сууц хүлээн авах улсын комисст СӨХ-ны төлөөллийг оролцуулдаггүйгээс үүдэн цэцэрлэг сургуулийн төлөвлөлтгүй, тоглоомын талбай, ногоон байгууламжгүй зэрэг орчны газрын стандарт бус барилгыг хүлээж авдаг тохиолдол бий. Тухайн барилгын компанийн барьсан орон сууцыг улсын комисс нь хүлээж аваад л орхичихдог. Гэтэл тухайн өмчин дээр үлдэж, эцсийн мөч хүртэл харж хандах хүмүүс нь зөвхөн оршин суугчид болон СӨХ юм.

Уг асуудалд Ерөнхий сайд төлөвлөлтгүй барилга хүлээж авч байгаагийн цаад шалтгаан авлига байж болзошгүй учир холбогдох улсын комиссын хүмүүст мөрдөн шалгах ажиллагаа явуулна хэмээн онцолсон билээ.

Нийтийн орон сууцны оршин суугчдын соёл, ёс суртахууны асуудлыг СӨХ-ны төлөөллүүд хөнддөг. Оршин суугчид дундын эзэмшлийн эд хөрөнгөд хувийн өмч мэт ариг гамтай хандаж сурснаар өөрсдөөс гарах СӨХ-ны мөнгө бага байх боломжтой юм. Цаашлаад амин суурь хэрэгцээ бус тав тухтай байдлыг хангах нэмэлт засварыг байрны оршин суугчид хуралдаж шийдэж болно.

Оршин суугчдыг хураамжаа цаг тухайд нь төлж, мөн байрны удирдах зөвлөлийн хуралд идэвхтэй оролцож санал гомдлоо хүргүүлэхийг СӨХ-ноос шаарддаг байна. Харин оршин суугчдын зүгээс СӨХ-г татан төвлөрүүлсэн хуримтлалаар шаардлагатай засвар үйлчилгээ, гадна талбайн тохижилтыг чанартай хийж гүйцэтгэн, эргээд иргэддээ шударгаар тайлагнадаг байвал хүндрэл бага гарах юм. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
94 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.114.207] 2023/8/31
СӨХ ийг татан буулга. Цэьэрлэгээг цэвэрлэгээний компанид , Сантехникийг конторт , Барилгын дотоод гадаад засал, лифт бусал засварыг барилгын компанид шилжүүлж энэ бүгдийг хариуцсан Компани байх нь иргэдэд ээлтэй. Нэргүй хулгайчид СӨХ д л байдаг СӨХ ийн Зөвлөл гэж тэнэг халтарууд СӨХ нь гэж хэдэн хэрүүлч авгай өвгөнүүд баяжиж аваад зайлдаг эсвэл үхэн хатан 30 жил ажиллаж хэд хэдэн байр авсан сонгуульд бас оролцож нам дагасан хүмүүс байдаг.
0 | 0 Хариулах
Эрдэнэ [43.242.243.157] 2023/8/28
СӨХ.Д МӨНГӨ ӨГӨХ ХЭРЭГГҮЙ
1 | 1 Хариулах
Зочин [66.181.164.55] 2023/8/28
Мэргэжлийн байгууллагуудад орон сууцны цэвэрлэгээ, харуул хамгаалалт, арчилгаа, ашиглалт (одоогийн СӨХ-н үйл ажиллагаа) - г өгөх хэрэгтэй. Оршин суугчид тухайн байгууллагатайгаа гэрээ хийгээд, ямар үйлчилгээ авахаа сонгодог байх нь энэ асуудлыг цэгцлэх хамгийн зөв хувилбар болж, бүх зүйл эмх цэгцэндээ орно.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.164.55] 2023/8/28
Орон сууцны түрээслүүлэх- түрээслэх эрх зүйн орчныг бий болгох, Орон сууцыг зөвхөн мэргэжлийн байгууллагад нь хариуцуулан өгөх хэрэгтэй. Ингэсэнээр улсад төлөгпдөх татвар, нөгөө хэнд ч ашиглагддагүй шахам нийгмийн даатгал зэргийн төлөлт нэмэгдэнэ, МСҮТ төгссөн хүүхдүүд анхны ажлийн байртай болно
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.220] 2023/8/28
Арчаагүйштээ чааваас. Дандаа бусдын төлөө амьдарч байгаа гэж боддог эргүүчүүл.
0 | 0 Хариулах
AH [66.181.161.255] 2023/8/25
тусдаа байрний жижүүр цэвэрлгээ.камер.ашиглалт хариуцдаг.хуулийн эрх бүхий.команиуд байх хууль гаргамаар байна.тэгээд байрны оршин суугчид хуралдаад.тэр команиудтай .6н сар.жилээрн гэрээ хийгээд явдаг болмоор бна
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.221] 2023/8/25
Орон сууцны түрээслүүлэх- түрээслэх эрх зүйн орчныг бий болгох, Орон сууцыг зөвхөн мэргэжлийн байгууллагад нь хариуцуулан өгөх хэрэгтэй. Ингэсэнээр улсад төлөгпдөх татвар, нөгөө хэнд ч ашиглагддагүй шахам нийгмийн даатгал зэргийн төлөлт нэмэгдэнэ, МСҮТ төгссөн хүүхдүүд анхны ажлийн байртай болно
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.221] 2023/8/25
Засгийн тодоррой шийдвэр хэрэгтэй. 1- д бүх орон сууцыг мэргэжлийн байгуулагад нь хариуцуулах хэрэгтэй. 2 - т СӨХ гэж чухам хэниыг төлөөлж баыгаа нь үл мэдэгдэх үл бүтэх бүлэгийг татан буулгах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй байна
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.240] 2023/8/25
СӨХ ашгийн бус байгууллага гэнүү? Энэ бүх СӨХ-г бүгдийг нь татан буулгаад конторт нь хариуцуулах хэрэгтэй. Цахилгааны төлбөрөө төлөөгүй ганц айлаас болж нийтээрээ тогоо таслуулдаг юм гэж хаана ч байхгүй шүү.
3 | 0 Хариулах
Зочин [162.23.30.12] 2023/8/25
Манай СӨХ дураараа төлбөрөө 3 дахин нэмснээс хойш төлөөгүй. Хуулиараа оршин суугчидтай зөвшилцөх ёстой.
3 | 0 Хариулах
Batdelger [202.126.89.54] 2023/8/25
Харин сөхийн үйл ажилгааг шилэн болгож хийж байгаа ажилд нь хяналт иргэд нь тавиал болоо.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.221] 2023/8/25
СӨХ хэрэггүй
0 | 0 Хариулах
Batdelger [202.126.89.54] 2023/8/25
Сөх ийн төлбөрийг цахилгааны төлбөрт хамт хураавал асуудал шийддэгдэнэ.Хамгийн амархан цахилгаанаар хязгаарлаал гэр хорооллын хогны төлбөрийг ийм аргаар аваад одоо асуудалгүй болжил байна. ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЛЭХГҮЙ ИРГЭДИЙГ ХЭРЭГЛЭЭГЭЭР НЬ Л ЗОХИЦУУЛАХ НЬ ШУДРАГА ГЭЖ БОДОЖ БАЙНА.
3 | 1 Хариулах
Зочин [202.131.225.197] 2023/8/25
Suhiin urtei humuusiig Mongol banknii naidvargui zeeldegch jagsaaltad oruulah heregtei
1 | 1 Хариулах
Зочин [202.21.108.28] 2023/8/25
СӨХ ийн төлбөрийг бусад нь төлөөд цөөхөн нь завшаад яваад бж болохгүй. Үүнийг одоо нэг мөр шийдэх цаг нь болсон.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.132] 2023/8/25
СӨХ-ҮҮД ПОДВОЛЫГ БҮХЛЭЭР НЬ ТҮРЭЭСЛЭЖ МӨНГИЙГ НЬ ХУСАЖ БАЙНА СӨХҮҮД БАЙРНЫ ГАДНА ТАЛБАЙНУУДЫГ ХҮНС БАРААН ЗАХ БОЛГОЖ БАЙНА ИРГЭДИЙН ТАВ ТУХТАЙ АМЬДРАЛЫГ БҮНДИЙГ ҮГҮЙ ХИИЙЖ БАЙЖ ЮУ ОРШИН СУУГЧДААС МӨНГӨ НЭХЭХ ВЭ? ОРШИН СУУГЧДААС АВСАН МӨНГӨӨ ХЭЗЭЭ Ч ОРШИН СУУГЧДЫН ТӨЛӨӨ ЗАРЦУУЛДАГГҮЙ ШҮҮ ЮУН ӨР БИТГИЙ ДЭМИЙ ДОНГОС СӨХ-ҮҮДИЙГ ШУУД ТАТАН БУУЛГА ХЭРЭГГҮЙ
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.221] 2023/8/25
Саэсарын бүх байрны подвалиуд эзэнтэй
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.112] 2023/8/25
СӨХ-үүд дур мэдэн байрны гадна талд өргөтгөл хийгээд дэлгүүр, үсчин ажиллуулж байна, машины зогсоол дээр гарааш бариад зарсан байна, байрны орой дээр өндөр хүчин чадалтай гар утасны антенн суурилуулсан байна, зөвхөн нэг л компанитай хаалтын гэрээ хийгээд өөр компанийн интернет тв оруулахгүй байна. Энэ бүгдээс СӨХ-ийн хэдэн ажилтан ашиг олж байна. Ялангуяа гар утасны антенн бол маш муу нөлөөтэй. Дээд давхарын айлуудыг байнга радио долгионоор шарж, цацрагийн нөлөөлөлд оруулдаг. Ингэснээр үс цайх, үс унах бол наад захын асуудал. Яваандаа цацрагийн өндөр тун авснаас болоод хорт хавдар тусаж үхэх нөхцөл бүрдүүлээд байна. Иймээс орон сууцан дээр байрлуулсан антенны эсрэг бүгдээрээ тэмцмээр байна.
3 | 0 Хариулах
zochin [59.153.86.76] 2023/8/25
Ìàø ÷óõàë àñóóäëûã õºíäñºí áàéíà
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.79] 2023/8/24
Сөх төлөөгүй айлын тог таслах лифт-ны карт хүчингүй болгох зэргээр арга хэмжээ авдаг мөн сөх-ийн зарцуулалтыг шилэн болгох гэх мэтчилэн хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байнаа
7 | 0 Хариулах
Зочин [66.181.183.240] 2023/8/25
Цахилгааныг чинь өөр байгууллагатай гэрээ хийгээд хэрэглэдэг шүү оркоо
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.23] 2023/8/24
Төлөхөөс аргагүй болгодог механизм л хэрэгтэйдээ. Төлөхгүй болохоор нь арга хэмжээ авч чаддаггүй юм бол наадах чинь явахгүй л дээ.
1 | 0 Хариулах
Зочин [51.83.251.82] 2023/8/24
СӨХ НЫ мөнгө төлдөггүй хүний төлсөн мөнгөөр үйлчилгээ авч байгаа хувалзууд амь орж СӨХӨӨ муухай болгох гэж үзэж тарж байнадаа
0 | 1 Хариулах
Зочин [51.83.251.82] 2023/8/24
СӨХДӨГ нэг айл өдөрт мянга хүрэхгүй төгрөг төлж байна юу нь их байдаг юм цэвэрлэгч нар нь цаггүй ажиллаж байгаа
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.173] 2023/8/24
Ym hiideggui SUH yu hiisen gej mungu avdag ym yuch
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.222] 2023/8/24
Er ni СӨХ ni irgediin tulsun mungiig uursduu avch idcheed tulsungui tulduggui ged irged ruu uursud ruu ni chiheed bgaan bishvv hvn turluhtun hezee ch buruugaa huleedeggui tiim chadamj ch bhgui ene bol uvaagui unhiagui ichdeggui zan huduu hotgui bvgd orkuud shd gadaad uls ch mun yalgaa bhgui shd tuhain ulsiin hotiin tuv heseg l goy bdag zahaaraa yag adilhan hog novsh baas sheesendee daragdsan bdag unuu soyoltoi Aguu Amerikt ch mun adil usand ordoggui orkuud zunduu shvv de. Hvn bgaa gazaraa l iluu ih shuumjildeg busdiig goy shn bna bid muuhai ged l goldog ene bol setgeliin asar ih shunal yum da tiimee.
0 | 0 Хариулах
Chatsarganii mod saraa avgai [103.212.118.222] 2023/8/24
USAMO bank bus sanhuugiin baiguullaga odoo uil ajillagaa yavuulj bdiin boluu ezen ni sahal Enkhbat ged tatan buugdsan baiguullaga yum boluu eniig avilgaltai temtseh gazart shalguulii yadag gazar yum hen gedeg uls turchiin hamaaral bvhii sanhuugiin baiguullaga ve?
0 | 0 Хариулах
Chatsarganii mod saraa avgai [103.212.118.222] 2023/8/24
Gangar invest lav l anh 13t nogoon tuguliig bariad tegeed shuud ezed ni shuud kontor suh ged ajilluulaad ehelsen shd minii medeheer manaih tend amidardag bsan bair ni uvul huiten hana ni tsuuralttai hogiin puunker ni bnga bugluruustei zam ni evderhii suhd ni helheer huts l gedeg bsan da gangariin ezen ni 70% Purevee, 30% ni Enkhtur ezed ni gangar ord ged hugiin suh bsan bairaa zarahdaa hurtel hajuu havirganii ah dvv hamaatan sadan ter bvgdiin hamaaral bvhii hvmvvsee shulj hudal unen yarij bj bairaa borluulj l bsan da balagtai har piz danuud gai ni salahgui tuvugtei yumaa icheesei uhej dald oroosoi hogiin guilgachid.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.222] 2023/8/24
Manai aav suhd ajildag bsan ene bol unen zuil orshin suugchidiin sard tulsun mungiig bagahan hesgiig ursgal zasvart heregleed uldsen ihenh mungiig suhiin darga hamt ajilchidtaigaa huvaaj zusaldag bsaan nuuh yu bhav darga 100%-nii 80%-iig uurtuu shaaj uldsen 20%-iig busad ajilchiddaa bonus ged taraadag bsan gesen hel am hiisen ajilchiddaa durgui bolj halna gej ailgaj daramtaldag bsan hotiin tuviin suh shvv busad ni bol zamaa aldsan bhoo ene chin odoogoos barag 10 aad jiliin umnuh bodit tuuh shvv!!!!!!
2 | 0 Хариулах
Зочин [103.161.242.153] 2023/8/24
СӨХ-иыг бүрмөсөн татан буулгаж харьяа конторт үйл ажиллагааг нь шилжүүлэх хэрэгтэй. СӨХ оршин суугчдаас бас юнивишн, скаймадиеа болон бусад түрээслэгчдээс мөнгө авч зөвхөн байрны цэвэрлэгээ, харуул, урсгал багахан засварт зарцуулдаг нэртэй, бөөн ажума нарын сүлжээ байна. Контор ус дулаан, цахилгааны асуудлыг шийддэг, энэ мэргэжлийн конторт СӨХ-г давхар өгвөл оршин суугчид мөнгөө төлнө. Байрны ашиглалт үйлчилгээнд ч амар. Хот даяар эзэнгшй, бохир СӨХүүд зөндөө байна. Одоо нэг цэгцэлмээр юм аа
7 | 0 Хариулах
Зочин [202.126.90.57] 2023/8/24
СӨХ-ҮҮД МӨНГӨ АВЧ ЯАДГИЙН АЙЛ ӨРХӨӨС МАШ ИХ МӨНГӨ АВСААД ХАА САЙГҮЙ ХАУС БАРИАД БАЯЖААД БАЙГАА ДЭЭРЭМЧДЭД ӨГӨХ МӨНГӨ ИРГЭДЭД АЛГАДАА.ЕР НЬ СӨХ ТҮЙ МАЙ Ч ХЭРЭГГҮЙ БАЙРНЫ ОРЦ,ДАВХАР,ГАДНА ТАЛБАЙ,ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ УГААЖ БАЙГАА ЮМ ЕӨӨӨӨӨӨР АЛГА
5 | 0 Хариулах
зочин [112.72.15.198] 2023/8/24
сөх гэж орц цэвэрлэхгүй автоматоор мөнгө хураадаг даварсан газар бн та нар заваан байсан ч төлөхгүй хаачихав гэж бн лээ
4 | 0 Хариулах
Зочин [202.126.88.202] 2023/8/24
Хамгийн гол асуудал бол СӨХ- н хяналтын асуудал ш дээ! Энэ асуудлыг хэрхэн оновчтой шийдэх вэ? Одооны Хяналтын зөвлөл гэгч нь СӨХ дотороо бдаг болхоор хянаж чаддаггүй ор нэрийн төдий тунхаглалын шинжтэй СӨХ тэйгээ найзан дундаа болчихдог иргэн Дорж тэрэнд ороод санхүү тооцоо мэдэхгүй хүн ор нэрийн төдий л байхаас хянаж чаддаггүй энэ бол хуулийн цоорхой нь! Иймээс Дүүрэг бүрт Хараат бус мэргэжлийн Хяналтын зөвлөл ажиллулж иргэд тэдэнд хандаж СӨХ- н тайлан тооцоо ноотой бол шалгуулдаг байх хэрэгтэй бна.
9 | 0 Хариулах
Зочин [103.161.242.153] 2023/8/24
тайлангаа тавьдаг, байрны цэвэрлэгээ тогтмол хийдэг СӨХ гэж байхгүйээ. СӨХг бүрмөсөн хуулиар татан буулгаж харьяа конторт нь өгмөөр байна.
2 | 0 Хариулах
zochin [59.153.86.76] 2023/8/24
.ÑªÕ ãýã÷ îðøèí ñóóã÷äûí òºëáºðººñ õóéâàëäàæ ìºí㺠èääýã õóëãàé÷ ( Æ íü: ×Ä,5 õîðîî,×àíäìàíü-1) íàð áàéäàã þì áèëýý.ÑªÕ èéã òàòàí áóóëãàæ ìýðãýæèëèéí ¿éë÷èëãýý ¿ç¿¿ëýã÷ áàéãóóëëàãóóäàä íü òºëáºðºº øóóä ºãäºã áîëîõ õýðýãòýé.
1 | 0 Хариулах
Зоч [66.181.161.78] 2023/8/24
Сөх татан буугдах ёстой СБД 5р хороо Цоглог СӨХ Цогбадрах ОСын мөнгөөр Тансаглаж ханахгүй одооөвдчихсөн 9 жил юу ч хийгээгүй Мөнгө нэхэж авдаг шулам
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.16] 2023/8/24
Ene baga asuudal bishee! Tuluuleh talaas ni bodmoor bna. Bairnii gadaa uer bolood buun us orj irsen, tegeed shoroo ni hataj uldeed hot bituu shoroo. Ene hurtel nuluulj bna. Lifteer yavuulmaargui bna.
0 | 1 Хариулах
Зочин [202.55.191.130] 2023/8/24
СӨХ-ийг татан буулгаад конторт нэгтгэчих, угаасаа л хүмүүс Конторт бас мөнгө төлдөгшдээ. Төлөхгүй бол тогийг нь тасалчихдаг. Асуудал гарахгүй.
12 | 0 Хариулах
Зочин [103.161.242.153] 2023/8/24
Яг тийм. Конторын мөнгө/ ус,дулаан,цахилгаан/-аа төлчөөд СӨХ/цэвэрлэгээ,хог/оо төлдөггүй. Нэгдчихвэл амар
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.240] 2023/8/25
Контор тог тасладаггүй. Таслах эрх байхгүй
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.63] 2023/8/24
Зарим СӨХ айлын мкв-ийн хэмжээнээс нь хамаарс СӨХ -ийн төлбөрийг өөр өөр тарифаар авдаг асуухаар Сөх-ийн журамд байгаа итгэлцүүрээр бодож авдаг гээд байдаг. Үүнийг болиулах хэрэгтэй. Мөн дундын тогны мөнгө, худалдаж авсан дулаан зогсоолын тарифыг бүгдийг нь нэг жигд болгож СӨХ-ийн хууль дүрмээ амьдралд нийцсэн чирэгдэл хийдэлгүй ойлгомжтой болгомоор бна. Мөн Барилга барьсан компаниуд нь СӨХ-өө хариуцаад байгуулчаад аваад яваад томроод байдаг асуудлыг цэгцтэй болгомоор бна. Мөн усдулааныг усуг-т, цахилгааныг УБЦТС-д нь хариуцуулахгүй бол мэргэжилтэн хүн байхгүй хэцүүхэн байдаг. Лифтний техникийн хяналтыг хийхийг хороо сөхүүдээс шаардмаар бна, гаднах зай талбайн машин, зам эвдрэл засах зэргийг ч бас.
4 | 0 Хариулах
Зочин [43.145.29.138] 2023/8/24
Орцонд чинь хүү баачихсан байхад цэвэрлэхэд зарцуулж байгаа мөнгө, чиний байрнаасаа гараад алхаад орцноосоо гарах хүртэлх тэр орон зайг хэвийн байлгахад гэрэлтэй байлгахад лифттэй байлгахад орц чинь кодтой хаалгатай бөбөчид орж ирээд хүүхэд хөгшид айлгаад байлгахгүй байлгах мөнгө юмшдээ, цонхоороо үсрээд гараад байхгүй л бол СӨХ-ИЙН МӨНГӨӨ ТӨЛ оркуудаа, СӨХ-ийн мөнгө төлдөггүй бол чи ОРК
7 | 4 Хариулах
зочин [103.11.195.66] 2023/8/25
Тийм сайн СӨХ л юм бол орцонд хүн баалгахгүй байх нөхцөлийг хангах л ёстой.
0 | 0 Хариулах
Зочин [183.76.29.147] 2023/8/24
гэр хорооллыг орон сууцжуул гээл орилолдоод байгаа, ийм юм төлөхөө ч мэдэхгүй насаараа үнэгүй амьдарчихсан бүхэл бүтэн арми байгаа гээд боддоо, баахдаа мөнгө төлөх юм гэнээ орцондоо орохдоо лифтээр явахдаа мөнгө төлдөг гэнээ гээл гайхаж мэлэрсэн хүмүүсшдээ, бусад улс сарны нэг хоёр талд гарах тухай өрсөлдөж байхад баасан баасаа урсгах мөнгөө төлж чадахгүй арчаагүй хувалзууд, хэзээ хүн болцгоох юм, СӨХ-ийнхөө мөнгийг дугай төл ацнуудаа, сардаа 20 гаранхан мянган төгрөг л гардышд
3 | 2 Хариулах
Latin49 [103.212.118.152] 2023/8/24
odoogiin SUH bol tetgevert garsan uvgun emgechuudiig tejeedeg gazar bolson bas deer n ajil hiih chadvargui zaluuchuudiig tetgedeg gazar boljee ingej dur duraaraa orshin suugchidiin mungiig iddeg teged yuch hiideggui humuus munguu uguugui gesen zalitai argatai huvi chanartai kompaniud baiguulagdaj 24 tsagiin uilchilgee uzuuldeg boloh yostoi
3 | 0 Хариулах
СӨХ бол ашгийн төлөө байгууллага биш [103.212.119.227] 2023/8/24
Наад зах нь ганц хуудас гэрээ хийх хэрэгтэй шд. СӨХ төлж төлчихөөд, дараа нь СӨХ нь наадах чинь СӨХ-ийн асуудал биш гэж солиордог. Тэгэхээр хэн төлөхийн. Бас СӨх солигдоод өрөнд оруулчихсан ч байх шиг. Дээрнь айл өрхүүд СӨХ-ийн талаар ямар ч ойлголт алга. Лифт засах болохоор нэг хэсэг нь СӨХ-ийн ажил гээд мөнгөө төлөхгүй хэдэн жилээр явна. Угаасаа тодорхой нэг компани авч ажиллуулсан нь дээр. Дээд зөвлөл ч гэх шиг юу ч хийдэггүй хэдэн дарга болох дуртай гарууд суучихсан.
6 | 1 Хариулах
Оршин суугч [192.82.65.243] 2023/8/24
Нийтийн өмнө хүлээх хариуцлагаа ойлгодоггүй нөхдүүдэд хэлэхэд энэ мөнгөөр та нарын орон сууцны тохижилт, цэвэрлэгээ, засвар үйлчилгээг хийдэг. Товчхон хэлбэл бидний үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг хэвээр хадгалах менежментийг хийж байна шд. Тэгэхээр СӨХ-ийн мөнгөө заавал төл! Хэрэв төлөхгүй бол Монгол банкныхаа Хар дансанд орцгоо! Харин СӨХ ийн үйл ажиллагагаа шилэн байх ёстой!
3 | 2 Хариулах
Зочин [103.57.94.173] 2023/8/24
Uursduu ymaa tonodog yuch hiideggui suhud yugaa tuldiin
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.99] 2023/8/24
За ашгүй дээ. Наад СӨХ-ны тухай хуулиа хурдан батлаад, хэрэгжүүлээд эхлээсэй. Төлбөрөө өгдөггүй шимэгчид, тэд нараар шалтаглаж мөнгө идсэн СӨХ-ны дарга нарыг хазаарлаж, төлбөрөө төлдөг оршин суугчдын эрхийг хамгаалмаар байна.
2 | 0 Хариулах
sdafs [202.70.40.205] 2023/8/24
тог ус нолийг нь салга
0 | 2 Хариулах
зочин [103.11.195.66] 2023/8/25
Тэр болгоныг өөр байгууллага үйлчилгээ үзүүлдэг байгаа шүү.
0 | 0 Хариулах
Зочин [124.158.113.3] 2023/8/24
Баянмонгол хорооллын дампуу СӨХ-ийг татан буулгах хэрэгтэй
4 | 0 Хариулах
Болд [202.21.127.142] 2023/8/24
СӨХ гэрээ хийдэггүй учраас төлөхгүй байгаа юм аа. Бүх СӨХ--үүдэд гэрээгээ хий гэсэн шаардлага тавь. Нэг тал нь сард хэдэг төгрөг төлөх юм, нөгөө тал нь ямар үйлчилгээ ямар чанартай үзүүлэх юм тодорхой байх хэрэгтэй.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.188.77] 2023/8/24
СӨХ ХЭЗЭЭ Ч ТӨЛӨХГҮЙ МАЙ ЛЛАРУУДАА
3 | 6 Хариулах
sdafs [202.70.40.205] 2023/8/24
сум руу гаа зайл
2 | 0 Хариулах
Latin49 [103.212.118.152] 2023/8/24
suh dangaaraa huchrehgui bie daasan uilchilgee uzuuldeg kompaniud bii boloh yostoi tegj baij chanartai uilchilgee avdag mun hariutslaga tootsdog bolno
3 | 1 Хариулах
СӨХ бол ашгийн төлөө байгууллага биш [103.212.119.227] 2023/8/24
Тийм шүү. Эрх зүйн наад захын мэдлэггүй, чадваргүй хүмүүс ашиг олох гээд СӨХ рүү шавжийн.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.132] 2023/8/24
СУУЦ ӨМЧЛӨГЧИД ӨӨРСЛӨӨ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР БАЙГУУЛДАГ. ҮҮНД ТӨР ОРОЛЦООД ХЭРЭГГҮЙ, ТӨР ОРОЛЦООД ЭХЭЛБЭЛ СӨХ-ИЙН ТӨЛБӨР ТӨРИЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ХЭМЖЭЭНД ОЧИНО, ТӨСВИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН НЭГ ХЭСЭГ БОЛНО. ТӨР ТУСДАА, ХУВИЙН ХЭВШИЛ ТУСДАА БАЙХ СОНГОЛТЫГ 🇲🇳-ЧУУД 33 ЖИЛ ЙН ӨМНӨ ХИЙСЭН !
3 | 1 Хариулах
Зочин [66.181.161.163] 2023/8/24
Ер нь орон сууц, цахилгаан, СӨХ төлбөрөө төлөлгүй 12 дээш сар болвол шууд МБ-ны өрийн хар жагсаалтанд оруулдаг болох хэрэгтэй. Тэгвэл хүмүүс шууд л төлж эхэлнэ. Хязгаарлалтуудаас цахилгааных л хамгийн үр дүнтэй байх даа. Тэр лифтны карт бол бараг хэрэггүй дээ. Манай оркууд тоох ч үгүй карттай хүмүүсийн ард хүлээж байгаад ороод л сууна.
12 | 2 Хариулах
Зочин [139.5.219.137] 2023/8/24
ер нь сөх-өө төлдөггүй бол бүх зээлүүдийг хаах хэрэгтэй, хэдхэн төгрөг төлөхгүй амьдраад байдаг. Бараг байранд амьдарч чадах үгүйг нь ч шалгаж тест авах хэрэгтэй
1 | 2 Хариулах
Зочин [202.126.88.73] 2023/8/24
Зэрлэг танхай хар амиа бодсон хулгайч бэртэгчингүүдэд шорон хамгийн тохирсон байр гэдгийг бидний амьдрал батлаад байна.
0 | 1 Хариулах
Зочин [139.5.219.137] 2023/8/24
За тэгээсэй дээ манай доод айл улаан хэрүүлч мөртлөө, сая гарсан өртэй айл байна. үнэн хувалз шиг
3 | 1 Хариулах
Зочин [202.126.88.66] 2023/8/24
Suh muulj baiga archaagui yumnud uursduu suh iin hurald suuj uzegui nuhduud l baiga. nuguu suh n dawartsan hachin2 yum hiigeed dundas mungu ideed baij baidag. Orshin suugchidin tsuglulad hural hiih gher oligtoi huduldugui l yum bn le
4 | 3 Хариулах
Зочин [202.179.21.252] 2023/8/24
Төлдөггүй болохоор цугладаггүй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.95] 2023/8/24
сөхын иөнгөө өгөхгүй бл байрнаас нь нохой шг хөөж гаргаач
2 | 4 Хариулах
Зочин [202.179.21.252] 2023/8/24
Нэг хуульч энд тэгж болно гэж бичиж байсан. Тухай оршн суугчид нийлээд нүүхйг шаадах эрхтэй гэсэн байсан. Жишээ нь орцонд хог хаядаг бол.
2 | 1 Хариулах
Зочин [103.57.95.50] 2023/8/24
СӨХ гэж балай юмаа больмоор юм. Юу ч хийхгүй байж мөнгө авна.
7 | 7 Хариулах
Зочин [112.72.11.250] 2023/8/24
Бодвол чи цонхоороо л гарч, байрны чинь ойр хавь нь өөрөө цэвэрлэгдээд, огт хог хаялгүй амьдардаг байх даа тэ. СӨХ д асуудал байгаа бол СӨХ-ийн хурлаа хийгээд солих эрх нь оршин суугчидад байгаа шдээ. Бусдыгаа ингэж паразиталж нохой гахай шиг амьдардаг оршин суугчид 50 хувь нь байгаа гэхээр та нар арай шүү
7 | 3 Хариулах
Зочин [103.57.95.50] 2023/8/24
Юу ч хийхгүй СӨХ нэрээр мөнгө завших гэж суухаар явж ажил хийгээ ч
4 | 5 Хариулах
Зочин [139.5.219.137] 2023/8/24
энэ одоо бүгд СӨХ-н дарга нар гэж бодоод суудгын байхдаа
0 | 0
Зочин [139.5.219.137] 2023/8/24
гуцдын бээ. чиний идэж уусан хогыг чинь адаглаад нийлж ачуулдаг юм , чам шиг балиар юмнуудаас болж байрны хог овоороод байдгын. арчаагүй юмнууд хөдөө хээр ганцаараа амьдарвал таарна
6 | 2 Хариулах
Зочин [103.57.95.50] 2023/8/24
Чи бодвол СӨХ нэрээр мөнгө завшигч бэрдүүдийн нэг биз
4 | 8 Хариулах
Зочин [139.5.219.137] 2023/8/24
уучлаарай тань шиг хогын юмнуудын өмнөөс сар алгасалгүй төлөгч байнав Тэр бэрдүүдээ шалгахад өөрөө оролцоод явбал зүгээрсэн
1 | 0
Иргэн [59.153.113.38] 2023/8/24
СӨХ ыг татан буулга. Орон сууцны байгууллагад ажлыг хариуцуулах хэрэгтэй.
10 | 3 Хариулах
Шударга ил тод байдлыг хуульчил!!! [202.126.88.202] 2023/8/24
Юм шударга ил тод байвал иргэд мөнгөө төлнө ш дээ! СӨХ хэдэн төрлийн хураамж авах ёстой юм Улс гарга! За энэ хэд дээр улсын тариф ийм бна шүү гэдэгээ зарла! Иргэн хаана ч нүүж очсон тэр тарифаа хараад өөрөө тооцоогоо гаргачихдаг байх хэрэгтэй! Тэгэхгүй 1 газар нүүж очихоор баахан эсэн бусын юм зохиочихсон тариф хэн зохиосон юм бүү мэд ийм ойлгомжгүй харанхуй явж болохгүй шүү дээ! За энэ төлөх 5 - н хураамж бдаг юм бна ийм ийм тарифтай бдаг юм бна гээд захын хүн ойлгохоор таблиц Улс гарга!!!! Тэрийгээ улс даяаараа мөрдүүл гүйцээ!!!!
6 | 1 Хариулах
Зочин [103.212.117.186] 2023/8/24
Улсаар бүх юмаа гаргуулчихаар сайхан амьдарна гээд социализмаасаа салаагүй хүн бас бдын байна
0 | 2 Хариулах
иргэн [202.9.46.250] 2023/8/24
СӨХ-н төлбөрөө 10- аад жилээр төлөлгүй бусдыгаа мөлжиж байгаа бэртэгчин, паразитүүд мөн ч олон байна даа..... СӨХ -н зүгээс цахилгаан, усыг нь хаах эрхтэй болохгүй бол мөнгөө хэзээ ч авч чадахгүй бөгөөд дампуурна. Төлбөрөө төлдөггүй айлуудын хаалгыг гаднаас нь гагнах эрхийг СӨХ- д өгөх хэрэгтэй.. Шулаачид цонхоороо орж гарч байг л дээ.................
5 | 4 Хариулах
Зочин [103.57.95.137] 2023/8/24
Ер нь бол үл хөдлөх хөрөнгийн татвар орон сууцанд байдаггүйгээс өнөөгийн замбараагүй чанаргүй барилгажилт, хэт олон байр нэг хүн авах зэрэг гажуудлууд гарч эхэлсэн. Бусад улсад жил бүр барилгын үнэлгээ хийгдэж үүний үндсэн дээр улс татвараа авч байруудад үйлчилгээ үзүүлж байдаг. Манайд бизнесийн барилгын татвар 1 хувь байдаг. Орон сууцанд бүгдэд нь 0,2 хувь болгомоор байгаа юм. Тэгээд 2 эсвэл 3 дахь байрнаас татвар нь 1 хувь болгох хэрэгтэй
1 | 1 Хариулах
Зочин [202.179.21.252] 2023/8/24
Болчихсон !
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.43] 2023/8/24
Аймаар өндөр үнээр байр худалдаж авчихаад одоо тэгээд нэмээд СӨХ-ийн мөнгө төлнө гэж үү. Ёстой нөүв шүү. Хувийн өмчөөс мөнгө нэхдэг даварчихсан СӨХ гэж ер нь хэн юм бэ.
4 | 9 Хариулах
Зочин [103.57.95.137] 2023/8/24
Тэнэг гар уу, СӨХ бол цэвэрлэгээ, хог, үйлчилгээ, харуул хамгаалалт гээд зардлууд ордог юм. Энэ дуракын тогийг насаар нь тасал
2 | 2 Хариулах
Зочин [139.5.219.137] 2023/8/24
Орк минь тэр үнэтэй байр чинь хогондоо дарагдвал ямар ч үнэтэй байсан чиний байрны үнэн ханш унана, СӨХ нийлж байж хогоо ачуулна, цэвэрлэгээ хийнэ, лифтээ засуулна. Чи зүгээр тэр хашаа байшиндаа амьдарөө та нарт байр зохихгүй
6 | 2 Хариулах
Зочин [202.179.21.252] 2023/8/24
Чи тэгээд хувийн өмчөөсөө цонхоор нисч гардаггүй л бол мөнгө төлж л таарна. 50 м хүртэлх талбайг цэврлэх үүрэгтэй. Мөнгөгүй бол оршин суугчдаасаа гуйж байгаад цэвэрлэгээг нь хийж болно.
2 | 1 Хариулах
Зочин [103.212.117.186] 2023/8/24
Хахаха, арай гэж нэг юм байр аваад ортол.... 😀😱 бас мөнгө төлдиймуу гээд бөөн шооок.... Тэгнэ шд, цэнцэрэн минь, чи ямар уулын мухарт гэр бариад ганцаараа амьдарч бгаа юу 😀
3 | 0 Хариулах
irgen [66.181.189.191] 2023/8/24
araguishde heden tugrugnii tsalin awj baigaa bilee bairnii lizingd hamgaa ugnu hvn l um chine hool hvns unaani zardaldaa mungu gargana tsalingaa nemehgui baijij urgun heregleenii baraa yamr vnetei bolson bilee hetsvv baihad darmt boldog n vnenshde hajuud n mongold ymar mungu awsanch ajilaa oligtoi hiih bishdee deegvvre tgl idej uugaal taardag um shig snagdsan
1 | 3 Хариулах
Зочин [139.5.219.137] 2023/8/24
юу ч яриад байгаан, сөх-н төлбөр бол чиний амьдарч байгаа орчиныг хариуцаж байгаа төлбөр тэр чинь ч гэсэн чиний харицлага ийм балай юмнууд яах гэж байранд ордын бээ
1 | 0 Хариулах
kkk [202.126.89.190] 2023/8/24
хорооллын шинэ байрнад орсон хөдөөний малнууд ёстой төлбөрөө төлдөггүы салэууд бн аа хуучин хотын оршин суугчид андашгүй арай л өөо
4 | 1 Хариулах
kkk [202.126.89.190] 2023/8/24
СӨХ бол ТҮЦ шиг ашгаа нэг хэсэг өгсөн ч цаг үеийн шаардлагаар татан буулгахаас өөр аргагүй зшйл болсоон!!!!!
4 | 1 Хариулах
Зочин [202.126.88.202] 2023/8/24
СӨХ - н төлбөрийг улс тогтоож өгөх хэрэгтэй тэгэхгүй бол үгсэн хуйвалдсан хэдэн хүн нийлээд л амандаа орсон тоо хэлээд бодит амьдрал дээр тэр нь хэрэгжих боломжгүй учраас өр үүсээд бгаа юм! Тайланг дэлгэрэнгүй тавих хугацааг хуульчлах! Төлөөлөн болон хяналтын зөвлөлд хэн хэн байгааг оршин суугчдад зурагтай нь нээлттэй тавих! Тэгэхгүй бол эд нар чинь оршин суугчдаа төлөөлөх биш СӨХ- н даргаа хамгаалах баг болчоод бна хамтарч нилээн юм хүртдэг байх л да! Асуухаар би цалин авдаггүй гэж оршин суугчдад томордог боловч яс юман дээр авгайгаа нябо- р тавьчихсан бдаг! Хүрээний бузрыг ухвал дуусахгүй гэдэг шиг их юм бтй шүү СӨХ- гэгчид!!!! Хуулиа иргэдээр хэлэлцүүл!!!!! Наадуул чинь өөөрсдийнхөө эрх ашгийг л зүтгүүлнэ!!!!
10 | 2 Хариулах
Зочин [202.179.21.252] 2023/8/24
Тэгэх боломжгүй. Эхлээд СӨХ гэж юуг ойлго ! Сууц өмчлөгчдийн холбоо. Гэхээр 100 байртай байшингийн 100 айлын оршин суугч нь нийлж хурлаа ийж хэрхэн арчилгаагаа ий талаар ярилцаад СӨХ байгуулаад ямар төлбөр дундаасаа хураах, юуг яаж хийхийг тэр 100 хурал хийж байж шийднэ гээд заачихсан Цэвэрлэгч авч цэвэрлүүлэх үү , эсвэл өөрсдөө ээлжээр орцоо барилгын гадна ээмшлийн талбайтайгаа цэвэрлэх үү ? Тэр хурлаар шийнэ. Тиймээс тэр хуралд оролцох нь чухал ! Нэгэн дундаасаа мөнгө хурааж байгаа болтэр 100 мөнгөний зарцуулалтыг сар бүр нэг бүрчлэн харах эрхтэй.
2 | 2 Хариулах
Зочин [103.57.95.137] 2023/8/24
Нэг сар хэтрүүлсэн бол тогын таслах эрх олгож баймаар юм. Таслах тухай мэдээж урьчдилж анхааруулах ёстой. Ус таслана гэхээр арай олон айл хэлмэгдчихгээд байдаг. Уг нь ихэнх байрны СӨХ бага мөнгө авдаг. Манай байр 80 мкв сардаа 50к л авч байна. Иймхэн мөнгийг хэлүүлэлтгүй төлж баймаар байгаа юмдаа
3 | 4 Хариулах
Зочин [202.9.46.243] 2023/8/24
Саяхан татар хамтлагийн тоглолт болоход төв цэнгэлдэх хүрээлэнгээр дүүрэн оркууд цугларсан байсан. Оркууд ажил амьдрал улс эх орныхоо төлөө олноорооо цугларч тэмцдэггүй хэрнээ шоу үдэшлэгээр олноороо цуглардаг хачин оркууд байна лээ.
4 | 3 Хариулах
Зочин [66.181.165.44] 2023/8/24
Юу хуцаад байгаа юм. Байранд амьдарч байж сөх өө төлдөггүй та нар орк болохоос тоглолт үзсэн залуучууд орк биш шүү
1 | 1 Хариулах
Зочин [103.57.94.202] 2023/8/24
Хувхай оркууд
2 | 1 Хариулах