Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Баярмөнх: Дарь-Эх рүү явах замыг түр хугацаагаар ХААНА

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд үерийн нөхцөл байдал хүндрээд байна.

Тухайн хэсэгт Нийслэлийн Онцгой Комиссын бүрэлдэхүүн ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Дарь-Эх рүү явах замыг түр хугацаанд хааж, ажиллагаа явуулна гэдгийг энэ үеэр мэдэгдэв. Иймд тус чиглэлд аль болох зорчихгүй байхыг зөвлөлөө. 

Эхний ээлжид хүнд машин механизм, сэргээн босгох техник хэрэгслийг оруулах юм байна. Ингэхийн тулд зам дээрх лаг шаврыг цэвэрлэн, техник хэрэгсэл явах боломжийг бүрдүүлэхээр ажиллацгааж байгаа юм.

Одоогоор тус дүүргийн гурван хорооны нийт 30 гаруй мянган өрхийн цахилгааныг тасалсан. Аюулгүй байдлыг хангасны дараагаар буцаан залгана хэмээн албаныхан мэдээлэв.

Мөн үүрээр их хэмжээний бороо орох төлөвтэй байгаа тул бусад хороо бэлэн байдлаа ханган ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Хотын дарга Д.Сумъяабазар "127 дугаар сургууль дээр түр штаб зохион байгуулж байгаа. Энд 300 ор дэлгэхээр төлөвлөсөн. Техник хэрэгслүүдийг нэмэгдүүлж, зэвсэгт хүчний анги нэгтгэлээс хүн хүч дайчлах зэрэг үүрэг өгөгдсөн" гэв.

https://fb.watch/mebjE6agul/