Боловсролын салбарт цоо шинэ арга барилыг нэвтрүүлж, инновацлаг заах арга зүй, олон улсын түвшний хөтөлбөр, дэвшилтэт технологийн шийдлүүдийг нэвтрүүлэгч TomYo брэнд хоёр дах сургуулиа хотын төвд “Olula School” нэртэйгээр байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ.
Аль хэдийнээ анхны сургуулийнхаа төгсөгчдийн амжилтаар өөрсдийнхөө баг хамт олон, сургалтын арга барил, хөтөлбөрийнхөө үр дүнг бодитоор батлаад байна. Эхний төгсөгчид бүгд 100% дэлхийн хөгжингүй орнуудын тэргүүлэх их сургуулиудаас 38 урилга буюу үнийн дүнгээрээ нийтдээ 14 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний тэтгэлэг авсан амжилтаараа анхны хичээлийн жилээ хаасан.
TomYo нь ийнхүү шинээр хотын төвийн “Olula School” сургууль нь энэ хичээлийн жилээс эхлэн үйл ажиллагаагаа явуулах бөгөөд эхний жилдээ зөвхөн 400 хүүхдийг 1-12 ангидаа шалгаруулж элсүүлэхээр бүртгэл нь дуусах шатандаа ороод байна. Элсэлтийн шалгалтаас өндөр оноо авч ярилцлагын шатыг амжилттай давсан ахлах ангийн сурагчдад 30-100% хүртэлх тэтгэлэг олгож байна.
Эцэг эхчүүд болон сурагчдаас хамгийн их ирж буй асуулт бол TomYo-ийн 2 сургуулийн хоорондын онцлог, ялгаатай талуудын талаар юм. Тэгвэл дараах хүснэгтээс харьцуулалтыг хийж болох юм.
Хоёр сургууль нь адилхан TomYo аргачлалаар менежмент, хөтөлбөр, заах арга барил, багш сонгох/бэлтгэх сургалтаа явуулах юм. “Olula School” сургуулийн хамгийн том ялгаа нь байршил бөгөөд хотын төвийн завгүй ажил амьдралтай гэр бүлүүдэд зориулж бизнесийн болон төрийн байгууллагуудын төвлөрөл үүссэн байршилтайгаараа онцлог юм.
“Olula School” сургуулийн элсэлтийн бүртгэл үргэлжилж байна.
🟠 Бүртгүүлэх: https://www.olula.mn
🟠 Утас: 77020606
🟠 И-мэйл: admin.olula@tomyo.edu.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!