Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Цар тахлын үеийн вакцины түгээлтэд шаардлагатай 760 сая иений тоног төхөөрөмжийг Монголд нийлүүлсэн"

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 8 сарын 3
iKon.MN
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Японы Жайка олон улсын байгууллагын хэрэгжүүлсэн “Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөр” төслийн хаалтын үйл ажиллагаа ХӨСҮТ-ийн Вакцин, Биобэлдмэлийн үндэсний төв агуулахын гадна талбайд өнөөдөр боллоо.  

Тус төсөл нь 2021 оноос хэрэгжиж эхэлсэн аж. Цар тахалтай холбоотой вакциныг хөдөө орон нутагт тээвэрлэхэд тусгай шаардлагын автомашин, зөөврийн хөргүүр, компьютер, түргэн оношлуур зэрэг гурван тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийг Жайкагаас манай улсад нийлүүлсэн байна. 

"вакцины түгээлтэд шаардлагатай 760 сая иений тоног төхөөрөмжийг Монголд нийлүүлсэн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тус төслийн талаар Японы Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга  Танака Шиничи "Жайка олон улсын байгууллагын зүгээс цар тахлын үед тухайн улс орны хаана ч чанартай вакциныг түргэн шуурхай хүргэх ёстой гэж үзсэн. Тиймээс вакцин түгээх хөтөлбөрийг дэлхийн 56 оронд хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд вакцины түгээлтэд шаардлагатай 760 сая иений тоног төхөөрөмжийг Монголд нийлүүлсэн байна.  

Монголд коронавирусийн хор нөлөө одоохондоо байхгүй болсон. Гэхдээ цаашдаа ямар халдварт өвчин гарахыг хэн ч таашгүй. Тиймээс дээрх хандивласан тоног төхөөрөмжүүд цаашдаа ашиглагдах болно гэдгийг хэлье.

Мөн Монголд Жайкагаас нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд нь Японд үйлдвэрлэсэн гэдгийг хэлбээр байна. Нэмж хэлэхэд манай байгууллага ХӨСҮТ-тэй хамтран адууны сүрьеэ өвчнөөс сэргийлэх хамтарсан судалгааг хэрэгжүүлж байгаа" хэмээн ярилаа.  

"вакцин зөөвөрлөх тусгай хөргүүртэй Land Cruiser 78 автомашин, Fuso ачааны машиныг ХӨСҮТ хүлээн авсан"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Байгалмаа буцалтгүй тусламжийн хүрээнд авсан тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын талаар "Цар тахлын үеийн буцалтгүй тусламжийн хүрээнд Жайкагаас тоног төхөөрөмжийг хүлээн авсны дараа 548 зөөврийн компьютерыг 21 аймаг есөн дүүргийн дархлаажуулалтын төв хүлээлгэн өгчээ. 

Мөн вакцин зөөвөрлөх тусгай хөргүүр бүхий Land Cruiser 78 маркийн автомашин, Fuso ачааны машиныг ХӨСҮТ хүлээн авсан байна. Машиныг хүлээн авснаас хойш хоёр сая гаруй вакциныг Чингис хаан олон улсын нисэх буудлаас стандартын дагуу тээвэрлэж авч ирсэн. 

Вакцин тээвэрлэх хөргүүртэй автомашин, тоног төхөөрөмжүүд нь манай улсын дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөрийн чадавхыг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээг түргэн хүргэхэд бодитой хувь нэмэр оруулсан. Цаашдаа ч дархлаажуулалтын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" хэмээн ярив. 

ФОТО: