ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/10-НД НИЙТЛЭГДСЭН
Улаанбаатар хотоос нэг хоногт 45,561 тээврийн хэрэгсэл гарч, орон нутгийг зорьжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Долоодугаар сарын 8-н буюу Бямба гарагийн 06:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд нийслэл Улаанбаатар хотоос орсон гарсан тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг НЗДТГ-аас өглөө. Тодруулбал
- Хөшигтийн хөндийгөөр 5,301 тээврийн хэрэгсэл орж, 5,424 тээврийн хэрэгсэл гарчээ.
- Налайх дүүргийн орох ажиллахгүй байгаа ба 12,396 тээврийн хэрэгсэл гарсан.
- Хоолтоор 4,517 тээврийн хэрэгсэл орж, 5,239 тээврийн хэрэгсэл гарсан.
- Түргэнээр 640 тээврийн хэрэгсэл орж, 6,050 тээврийн хэрэгсэл гарсан.
- Эмээлтээр орох ажиллахгүй, 16,452 тээврийн хэрэгсэл гарсан байна.
Нийт 10,458 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орж, 45,561 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсныг мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
