12:08 2023/06/30
ШУУД ҮЗЭХ:
Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч А.Нарантуяа "Гоц халдварт өвчний гурван вакциныг гаднаас авдаг. Бусад 20 орчим төрлийн вакцин, оношлуурыг Монголын био үйлдвэрт үйлдвэрлэдэг. Нийт 1,600 мал эмнэлгийн нэгж ажиллаж байна. 330 суманд нэг тасаг хоёр хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. 1,400 орчим малын эмч бий" хэмээн мэдээлэл өглөө.
Үргэлжлүүлэн "Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" тогтоолын төслийг хэлэлцэж, батлав.
11:26 2023/06/30
Үргэлжлүүлэн Үндэсний их баяр наадмын тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Хууль санаачлагч хуулийн төслүүдэд
"Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-нд бүх нийтээр амарна гэж заасан.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.6-д наадмын бүх нийтийн амралтын өдрийг 11, 12, 13, 14, 15-н гэж тэмдэглэж, 10-ны өдрийг орхигдуулсан нь зөрчил үүсгэж байгаа бөгөөд арилгах шаардлагатай" гэдгийг Шадар сайд С.Амарсайхан онцоллоо.
09:54 2023/06/30
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолыг хэлэлцэж, батлав. Ёс зүйт нийтийн албыг хөгжүүлэх, улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх чиглэлийн 11 зорилтыг тус хөтөлбөрт тусгасан байна.
Авлигатай тэмцэх босоо тогтолцооноос хэвтээ хяналтын тогтолцоонд шилжиж байгаагаар онцлогтой гэдгийг тогтоол санаачлагчид онцоллоо.
11:26 2023/06/30
Үргэлжлүүлэн Үндэсний их баяр наадмын тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Хууль санаачлагч хуулийн төслүүдэд
"Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-нд бүх нийтээр амарна гэж заасан.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.6-д наадмын бүх нийтийн амралтын өдрийг 11, 12, 13, 14, 15-н гэж тэмдэглэж, 10-ны өдрийг орхигдуулсан нь зөрчил үүсгэж байгаа бөгөөд арилгах шаардлагатай" гэдгийг Шадар сайд С.Амарсайхан онцоллоо.
12:08 2023/06/30
ШУУД ҮЗЭХ:
Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч А.Нарантуяа "Гоц халдварт өвчний гурван вакциныг гаднаас авдаг. Бусад 20 орчим төрлийн вакцин, оношлуурыг Монголын био үйлдвэрт үйлдвэрлэдэг. Нийт 1,600 мал эмнэлгийн нэгж ажиллаж байна. 330 суманд нэг тасаг хоёр хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. 1,400 орчим малын эмч бий" хэмээн мэдээлэл өглөө.
Үргэлжлүүлэн "Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" тогтоолын төслийг хэлэлцэж, батлав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!