"Улаанбаатар" сувилал орчмын авто замыг хааж, засвар хийнэ
Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Б.Шаравын гудамж буюу "Улаанбаатар" сувилал орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.
Тус авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул зургаадугаар сарын 25-ны 22:00 цагаас 26-ны 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, асфальт бетон хучилт хийнэ.
Иймд дээрх хугацаанд жолооч та бүхэн бусад замыг сонгон, доорх зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
