Эрүүл мэндийн салбарын боловсон хүчний мэдлэг дутмаг байгаагаас иргэдийн эрүүл мэнд ихэд хохирч байгаа гэх мэдээлэл нийгэмд бий.
Тэгвэл ЭМЯ эмч, ажилтнуудынхаа боловсролд анхаарч, мэдлэгийг нь тэлэх үүднээс гадаадын хөгжилтэй орнуудад сургах арга хэмжээг авч эхлэх гэж байна. Үүний хүрээнд ЭМЯ-ны харьяа төв эмнэлгүүд, төрөлжсөн мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 114 эмч, сувилагч нарыг дотор, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, мэс засал, яаралтай тусламжийн чиглэлээр Япон, БНХАУ, БНСУ, Турк, ОХУ-д урт, богино хугацаагаар сургахаар боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|