ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгаан, дулаан, халуун хүйтэн усаар хангахад доголдол гаргахгүй байх даалгавар өглөө

ikon.mn
2014 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Цахилгаан, дулаан, халуун хүйтэн усаар хангахад доголдол гаргахгүй байх даалгавар өглөө

Өвлийн оргил ачаалал эхэлж байгаа болон шинэ жил, цагаан сарын баяр дараалан үргэлжилнэ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа захирамж гаргажээ.

Эрчим хүч болон ус хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж, хариуцлагатай эргүүл, жижүүрийг томилж, үйлчилгээг түргэн шуурхай найдвартай үзүүлж ажиллахыг инженерийн хангамжийн болон ашиглалтын шугам сүлжээний нийт байгууллагын удирдлагуудад анхааруулж, үүрэг өгчээ.

Мөн өвлийн их ачаалал, аваарын үед ажиллах хүн хүч, сэлбэг,  техник, тоног төхөөрөмж, санхүүгийн нөөцийг байнгын бэлэн байдалд байлгах зохион байгуулалтын арга хэмжээ авч, болзошгүй аваар, гэмтэл саатлын үед ажиллах төлөвлөгөөг гарган Улаанбаатар хотын ерөнхий менежерээр батлуулж ажиллахыг

  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ХК,
  • Улаанбаатар Дулааны сүлжээ ХК,
  • Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК,
  • Ус сувгийн удирдах газар,
  • Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар,
  • Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар,
  • Дулааны Цахилгаан Станц IV ТӨХК,
  • Дулааны Цахилгаан Станц III ТӨХК, Дулааны Цахилгаан Станц II ТӨХК,
  • Диспетчерийн Үндэсний төв, нийслэлийн Онцгой байдлын газарт үүрэг болгосон байна.

Эрчим хүчний нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй  хангах техник, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК, халаалтын нэг болон хоёрдугаар хэлхээний горимыг тогтмол мөрдөж, хангуулж ажиллахыг Улаанбаатар Дулааны сүлжээ ХК, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт даалгажээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг