Гаалийн ерөнхий газарт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар галт тэрэг, чингэлэг, ачааны машин шалгах рентген систем өгөхөөр болжээ.
Энэхүү системийг ашиглах хүсэлтэй байгаагаа Гаалийн ерөнхий газар БНХАУ-ын Засгийн газарт тавьж (Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд), тус улсын "Нуктек" компанитай гэрээ байгуулсан байна.
Ингэснээр чингэлэг, ачааны автомашин шалгах нэг иж бүрдэл рентген системийг Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар, төмөр замын чингэлэг, ачааны вагон шалгах нэг иж бүрдлийг Замын-Үүд дэх гаалийн газарт тус тус суурилуулахаар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|