Хуучин оноо үдэж, шинэ оноо угтахад олон сайхан үйл явдлаар дүүрэн байлаа. Тухайлбал, нийслэлчүүд Чингисийн талбайдаа шинэ оноо угтаж, шинээр байгуулсан мөсөн гулгуур дээр тоглож, сүлд мод, өвлийн өвгөн, цасан охидтой зургаа татуулж 2014 оноо угтлаа.
Бурхан тэнгэр ч ивээлээ хайрлаж шинэ оны эхний өдрийн наран нүд гялбам мандаж, Улаанбаатар хот утаагүй, тэнгэр цэв цэлмэг сайхан байв.
УИХ-ын дарга З.Энхболд утаагүй Улаанбаатарыг гэрэл зургийн хальснаа буулгажээ..
Ус цаг орчны шинжилгээний газрын мэдээллээр нэгдүгээр сарын 1-нд өдөртөө -5 хэмийн хүйтэн байсан нь ес эхэлсэн энэ үед бараг хамгийн бага хэм нь байлаа.
Өнөөдөр ч бас утаагүй, тэнгэр цэлмэг байна. Дандаа ийм байдаг бол сайханаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!