ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Англид анх удаа баталгаат суурь орлогын системийг турших гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Их Британийн бүрэлдэхүүнд багтдаг Англид анх удаа баталгаат суурь орлогын (universal basic income) системийг туршихаар болжээ.

Энэ нь сар бүр хүмүүст ямар ч нөхцөлгүйгээр бэлэн мөнгө тараах тухай ойлголт юм. Английн хоёр хэсэг газарт амьдардаг нийт 30 хүнд сар бүр 1,600 фунт стерлингийг хоёр жилийн хугацаанд олгох юм байна.

“Энэ бол их мөнгө. Ажил хийдэг, хийдэггүйгээс нь үл хамааран хүмүүст ямар нэг болзол нөхцөлгүйгээр суурь хэрэгцээгээ хангах бэлэн мөнгө олгосноор тэдгээрийн сэтгэц, бие махбодын эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэхийг судлах юм” гэж дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх Autonomy судалгааны байгууллагын захирал Уилл Стронж тайлбарлажээ.

“Уур амьсгалын өөрчлөлт, технологийн тасалдал, үйлдвэрлэлийн шилжилтийн улмаас ойрын жилүүдэд манай нийгэм суурь орлогын баталгаат эх үүсвэрийг шаарддаг болно. Тиймээс одооноос үндэсний хэмжээнд нэвтрүүлэхэд шаардлагатай баримт нотолгоог олон нийтийн оролцоотой бүрдүүлэх нь чухал юм” гэж тэр нэмж хэлсэн байна.

“Universal Basic Income” систем нь хүн бүрийн эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах ач холбогдолтой гэж үздэг.

Амьдралын баталгаат доод орлоготой болсноор хүмүүс зөвхөн мөнгөний төлөө ажиллах биш, илүү дур сонирхолтой ажилдаа анхаарч, бүтээмж нэмэгдэнэ гэж бас үздэг юм.

Харин эсэргүүцэгчид нь үүнийг хэт их зардалтай, зарим хүмүүсийг ажил хийлгүй амьдрах буруу замд хөтлөх эрсдэлтэй тул нийтээр нь биш, зорилтот бүлгийг хамруулах ёстой гэж үздэг байна.

Дэлхийн өөр улс орнуудад ийм системийг туршиж эхэлсэн байгаа.

Тухайлбал Их Британийн бас нэг хэсэг болох Уэльс үүнийг бас туршиж эхэлсэн юм.

2020 онд Их Британийн парламентын 170 гишүүн цар тахлын хүнд үед “Universal Basic Income” системийг нэвтрүүлэхийг засгийн газартаа уриалж байв.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.78.41] 2023/6/6
Эдийн засаг нь хямарч , хүнсний лангуунууд нь хоосорч, имфляциа барьж дийлэхээ бсан гэсээн. Мөнгө л тарааж ард иргэдийнхээ уур хилэнг дарах нь дээ.
2 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.121] 2023/6/5
ХАЙГЭТ ДАХ МАРКСЫН ШАРИЛД МЭХИЙГТҮН!
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.121] 2023/6/5
КОММУНИЗМ БАЙГУУЛАХ ТУРШИЛТ!
2 | 0 Хариулах
Зочин [103.254.123.48] 2023/6/5
Manaid 3 say llruud bnadaa
0 | 1 Хариулах
Зочин [103.26.194.23] 2023/6/5
za uidtsan heden bayachuul mongoo yaaj yrehuu gedeg togloom togloj baihgui yu yag so kino shig amerikt indainuudad tolbor geed zugeer mongo ogdog ternees harj bolno arhi uusan ajil hiih durgui humuus l baidag bizdee tednuusees turchlaga sudlahgui yu
0 | 2 Хариулах
Зочин [202.179.25.220] 2023/6/5
Zavharsan yum be yostoi. Ene ulsuudiin orlogiig delhuun busad uls shuluulj tolj baigaa shu de. Davarsan amisgaanuud.
1 | 1 Хариулах
мояа [45.139.122.241] 2023/6/5
Ингээд коммунизм яллаа дөө
0 | 2 Хариулах
temuujin [202.9.40.250] 2023/6/5
Манайд хүүхдийн 100к гээд хэдэн жил өгч байгаа шд. Зорилго нь бараг адилхан.
2 | 1 Хариулах
Бадарч тахар [66.181.180.211] 2023/6/5
Дэлхийн хөлбөмбөгийн аваргад Их Британи улс гурван баг оролцуулдаг юм ! Англи Шотланд Уэльс гэж ! Ямар эрхтэй гэж ингэж байгаа юм ! Хоншоорыг нь тас цохих хэрэгтэй !
2 | 2 Хариулах
Зочин [139.5.219.216] 2023/6/5
Ene chini l bodlogo shu de, mattimatik bodlog shig. Hul bumbug angilaas uussen gej angilchuud helj baiga yum chini odoo yahuu
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/6/5
+Умард Ирланд гээд 4 шүү, гэхдээ тэр хэмжээгээр суларч байгаад нь баярлаач тэнэгээ
0 | 0 Хариулах
Бадарч тахар [66.181.180.211] 2023/6/5
Гёрман юмуу бразил хүмүүс л баярлах байх би бол баярлахгүй !
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.117] 2023/6/5
За ингээд баруун хүртэл мөнгө тараагаад эхэлдийм байж. Гэхдээ эд нар бол бидэн шиг биш шүү манайх мэтийн жижиг улсуудыг боол болгож дээрэмдэж шулж олсон мөнгөө иргэддээ тараана гээд ойлгочиход нэг их буруудахгүй дээ.
3 | 4 Хариулах
Зочин [103.57.95.53] 2023/6/5
колончлолын мөнгө байгаа л юм байждээ.
1 | 0 Хариулах
зочин [192.82.74.123] 2023/6/5
оюу толгойгоос овоо ашиг аваад эхэлждээ
1 | 0 Хариулах
Зочин [192.82.72.75] 2023/6/5
Энэ бол сонгодог коммунизмыг туршиж байна.Коммунизмын онолоор бол коммунизм гэж энэ.Англи бол социализм байгуулаад дуусжээ одоо коммунизмыг туршиж байнаа гэсэн үг.Тэгэхээр бид 70 жил ямар гэдэг нийгэм байгуулж байсан юм болоо.
4 | 1 Хариулах
Зочин [103.57.95.53] 2023/6/5
швейцар улс бас мөнгө тараана гээд байсан
1 | 0 Хариулах
ямар энэрэнгүй юм бэ [192.82.65.180] 2023/6/5
ядаж лордууд нь бусадын амьдралыг өөр дээрээ хүлээн авч бага орлоготой иргэд амьдрахад хэцүү гэдгийг нь мэдрээд ингэж эхэлж байгаа нь зөв шүү. энэрэнгүй, хүний төлө гэсэн сайхан нийгэм. хүнийг хайрлавал хүн хайрламаар л болдог. гэхдээ үүнийг манайхан ашиг харсан сэдлээр хийж буй үйлдэлтэй адилтгадаг. за би энд туславал надад туслах боломжгүй хүн тул яршиг, тусламааргүй байна гэдэг. Хайр-энэрэл бол үргэлж нөхцөл болзолгүй байх ёстой. хэн нэгэнд туслачихаад тэрийгээ фэйсээр нэг цацаж байгаа хүн бол ердөө өчүүхэн нэр төр олохын төлөө, тэгчихээд өөр нэгнийг хүн туслаад байхад эргээд тусалсангүй гэж гомдоллодог. хүмүүсээ хайр энэрэл гэдэг бол нөхцөл болзолгүй тусламж юм. нөгөө хүн эргээд туслана уу байна уу ер падгүй.
2 | 0 Хариулах
ЗОЧИН [192.82.91.33] 2023/6/5
СУДАЛГАА ГЭЖ БАЙНА ХҮМҮҮС ЭЭ. АСУУДЛЫГ ШУУД ОЙЛГОХ ЮМ. БУСАЛ УЛСАД ХАЛАМЖ ТАРААХ НЬ ЯМАР БАЙГААГ СУДАЛГАА ТООЦООН ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ТУРШИЖ БАЙНА. МОНГОЛД ЯМАР Ч СУДАЛГАА ТООЦООГҮЙ ХАВТГАЙ МӨНГӨ ТАРААДАГ. МӨНГӨ ТАРААЖ ЭХЛЭХДЭЭ ЯМАР СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ГЭЖ БҮЛТЭРНЭ. ТАРААСНЫХАА ДАРАА ЭДИЙН ЗАСАГТ ХОРТОЙ БАЙНА ХҮҮХЭД БҮРТ МӨНГӨ ТАРААХГҮЙ ГЭНЭ. АРД ИРГЭД БУХИМДАХААР ХҮҮХЭД БҮРТ ОЛГОНО ГЭНЭ. СОНГУУЛЬД ЯЛЖ Л БАЙВАЛ ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРНУУ ОГТХОН Ч ПАДГҮЙ БОЛСОН.
11 | 0 Хариулах
Зочин [202.9.41.14] 2023/6/5
Бусад орнууд улам л энэрэнгүй, гоё нийгэмтэй болоод байх юм. Коммунистуудаар бараг 100 жил удирдуулж байгаа монголын нийгэм улам л хүйтэн, цэвдэг болоод байх юм.
4 | 6 Хариулах
бэлэнчлэх [103.57.93.246] 2023/6/5
30н жилийн ялзарсан ардчилалаа худ нуугаа шаас
2 | 1 Хариулах
Зочин [202.55.188.123] 2023/6/5
30 жилийн ардчилалыг ялзруулсан МАНгар ху жаа намаа нуугаад чаасн
0 | 0 Хариулах
бэлэнчлэх [103.57.93.246] 2023/6/5
тэр бүгд л ардчилалдаа орно
1 | 0
Зочин [202.55.188.123] 2023/6/5
ардчилалыг завхруулсан МАНгар ху жаагууд уу😄😄
1 | 0
ЗОЧИН [192.82.91.33] 2023/6/5
ХАЛАМЖИЙНХАН МӨНГӨ ХАРААД ШҮҮРС АЛДАЖ БАЙНА УУ. ХӨДӨЛМӨРЧ УЛС Л ИЙМ БОЛЖ ХӨГЖИЖ БАЙНА. ГЭХДЭЭ ЭНЭ ХАЛАМЖ НЬ СУДАЛГАА ГЭЖ БАЙНА.
3 | 1 Хариулах
Зочин [202.55.188.42] 2023/6/5
Манайд болохгүй шүү. Нөгөө Монголын Ажилгүйдлийн Нам нь олоод уншчихвийдээ. Энэ сонгуулиар л шаачих гээд зүтгээд унана шүү
0 | 2 Хариулах
Зочин [202.55.188.123] 2023/6/5
Манайд бол МАНгар хужаагууд л будаа иднэ.
0 | 0 Хариулах
бэлэнчлэх [103.57.93.246] 2023/6/5
Бэлэнчлэх сэтгэлгээтэй улс юм бээ, ямар популист юм бээ. аааая шаас.
1 | 0 Хариулах
JuicySlut [112.72.10.74] 2023/6/5
Одоо бүх зүйл автоматжаад ажлийн байр багасаад ирэхээр UBI-тай болох нь ойлгомжтой л доо.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.142] 2023/6/5
Биткойн Крипто зэрэг нь хийсвэр койн уу? Эсвэл бодит койн уу?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.14] 2023/6/5
Улсын арслан цолыг мөнгөөр наймаалдагтай л ижил шахуу юм. Гэхдээ цүнхтэй мөнгөө чирч явдаггүй, өндөр технологи ашигласан. Арслан цол хийсвэр үү? Бит койн яг л түүнтэй адил.
0 | 0 Хариулах