Misheel walking street-д хүүхдийн баяраар зөвхөн хүүхдэд зориулсан хоолоор үйлчлэх бөгөөд энэхүү Kids festival арга хэмжээ нь цаашид ч мөн үргэлжилнэ.
- Хүүхдэд зориулсан бүх хоол 6000-8000 төгрөг
- Хүүхдүүдийн хамгийн дуртай МӨНХ ТУНХ найзуудын хамт хөгжөөнт тоглоом, дуулалт жүжиг
- Пороро ба түүний найзууд
- Үлгэрийн баатрууд
Мишээл байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэнд хүүхдийн баярт зориулсан төрөл бүрийн үйлчилгээнүүд өртөө хэлбэрээр байршиж энэ зуныг дуустал үргэлжилнэ.
- Мини зоо парк: 10 орчим төрлийн амьтад
- Уран зургийн сургалт: байгальд зураг зурах үйлчилгээ
- Face art: нүүрэн дээр зураг зурах үйлчилгээ
- Солонгон гулгуур: 4 м өндөр 16 м урт 5м өргөн 360 градус эргэдэг тюбинг чаргаар гулгадаг солонгон гулгуур. Бага насны хүүхдүүд 2 м-ээс гулгана, 12-оос дээш нас 4 м-ээс гулгана.
- Төөрдөг толь: Нэг дор 20 хүн тоглоно. 30-минут түүнээс дээш. Өргөн 5м, урт нь 15 м толин туузан төөрдөг байшин
- Хийлдэг хөгжилтэй тоглоом: 4 м өндөр авирдаг хийлдэг тоглоом, үсэрдэг, усан тоглоом
- Машины аялал: Электрон машин
- Айраг гарден: “Агаар -ус -айраг” нэрийн дор уламжлалт хоол хүнс, монгол наадгайг сурталчилсан үйлчилгээ
- Эвлэг брэнд: 100% монгол хонины ноосоор сэтгэлээ шингээж, гарын ураа гаргаж урласан бүтээгдэхүүнүүд болон хэрхэн хийдэг талаар тайлбар, үзүүлэн
- Өнгөт чулуу: Хүүхдийн гарын эв дүй хөгжүүлэх,чулуун урлал, чулуун дээр зураг зурах
- Бэйсболл: Гадаа талбайд 12х3 м кв талбайд тоглох боломжтой сонирхогчийн автомат тоглоом байна.