Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-д эмчлүүлсэн монголчуудын эмчилгээний зардлын 10 хувь нь эргээд манай улсын хүүхдүүдийн эрүүл мэндэд зарцуулагдахаар болжээ

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 5 сарын 31
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүгд найрамдах солонгос улс (БНСУ)-ын Инчон хотын шилдэг 22 эмнэлэг манай улсын хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх сайн үйлсийн аяны танилцуулга өнөөдөр боллоо.

Тодруулбал, БНСУ-д очиж эмчлүүлсэн монголчуудын эмчилгээний зардлын 10 хувь нь тус аянд зориулагдах бөгөөд аяны хүрээнд солонгос улсад эмчлүүлэх шаардлагатай, амьдралын боломж тааруу хүүхдүүдээс сонгож 100 хувь үнэ төлбөргүй хагалгаа хийх аж.  

Уг сайн үйлсийн аян нь манай улсад 2006 оноос хойш эрчимтэйгээр өрнөж, Инчоны эмнэлгүүд зөвхөн Солонгост төдийгүй Монгол улсын алслагдсан сум багт хүртэл өөрсдөө очиж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсээр иржээ. 

Энэ удаагийн аянаар ч мөн адил эмнэлгийн төлөөллүүд аймаг, сум, дүүргүүдээр явж, өөрсдийн биеэр шинжилгээ хийн эмчлэх хүүхдүүдээ сонгох юм байна.

Аяны хүрээнд эхний ээлжид хоёр хүүхэд сонгогдож, Католик эмнэлэг болон Инчон Сонму эмнэлэгт сайн үйлсийн аяны хөнгөлөлтөөр амжилттай мэс засалд ороод нутагтаа ирээд байгаа юм байна.

Инчон хотын 22 эмнэлгийн жагсаалт: 

- Айян эмнэлэг

- Airman эмнэлэг

- BLS эмнэлэг

- BT medi эмнэлэг

- Гүгжэ сонму эмнэлэг

- Ибүкос эмнэлэг

- Гачон их сургуулийн Гил эмнэлэг

- Хангил нүдний эмнэлэг

- Partner эмнэлэг

- Humanity гоо сайхны мэс заслын эмнэлэг

- Гүвон дун эмнэлэг

- Оракл эмнэлэг

- Инчон Бэгбён эмнэлэг

- Би эс нэгдсэн эмнэлэг

- Инчон сэжун эмнэлэг

- Инха их сургуулийн эмнэлэг

- Гүгжэ Бару эмнэлэг

- Лайв шүдний эмнэлэг

- На-ынь эмнэлэг

- Тами гоо сайхны мэс заслын эмнэлэг

- Католик их сургуулийн Инчон сонму эмнэлэг

- Ёнсү Ким нүдний эмнэлэг