Жил бүрийн зургаадугаар сарын 01-ний өдөр буюу Дэлхийн сүүний өдөр, Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сүү” Хувьцаат Компани болон сүү бэлтгэн нийлүүлэгч малчид, фермерүүд хамтран хүүхэд багачууддаа зайрмаг бэлэглэдэг уламжлалтай. Тодруулбал, тус компани малчид, фермерүүдийн хандивласан сүүгээр зайрмаг үйлдвэрлэн хүүхдүүддээ бэлэглэдэг билээ.
Энэ жилийн хувьд “Сүү” Хувьцаат Компани нь хүүхэд багачуудын сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор нийт 10 мянган хүүхдэд сүүн зайрмаг бэлэглэх өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг нь М-Мартын ДАРААХ салбар дэлгүүрүүдэд маргааш буюу зургаадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд 12:00-15:00 цагийн хооронд үргэлжлэх юм.
Түүнчлэн тус өдөр “Сүү” Хувьцаат Компани нь СХД-ийн тусгай хэрэгцээт хүүхдүүдэд болон Зэвсэгт хүчин анги нэгтгэл, Цагдаагийн байгууллагын алба хаагчдын хүүхдүүдэд зайрмаг бэлэглэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!