Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосын Чонжү хотын барилгын материал нийлүүлэгчид Монголд бүтээгдэхүүнээ танилцуулах бизнес уулзалт болж байна

ikon.mn
2023 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 "КОТРА Улаанбаатар" агентлаг Солонгосын Чонжү хотын барилгын материал үйлдвэрлэлийн тэргүүлэгч арав компанийн бараа бүтээгдэхүүнийг Монголд танилцуулах бизнес уулзалтыг "Holidayinn" зочид буудлын хоёр давхарт өнөөдөр зохион байгуулж байна. 

Солонгосын Засгийн газрын харьяа байгууллага болох "КОТРА" нь дэлхийн 85 улсад 127 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ үндэсний бүтээгдэхүүнээ гаднын орнуудад гаргаж, хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэгчдэд туслалцаа үзүүлэн ажилладаг байна. 
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

1962 онд КОТРА байгуулагдсан бөгөөд 2013 онд Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Энэ хүрээнд хоёр улсын эдийн засаг, бизнес, эрүүл мэндийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн юм. 

Жил бүр үзэсгэлэн экспо зохион байгуулж хоёр орны компаниудыг оролцуулдаг. Тус бизнес уулзалт нь цар тахлаас хойш гурван жилийн дараа танхимаар буюу 1:1 хэлбэрээр зохиогдож байгаа гэдгээрээ онцлог юм.

Энэ удаагийн бизнес уулзалтад Солонгосын Чонжү хотын барилгын материал үйлдвэрлэгч, нийлүүлэгч арав гаруй компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. Бизнес уулзалтад оролцож буй компаниуд өөрсдийн арга туршлага, Солонгос улсад нэвтэрч буй шинэ техник технологитой танилцлаа.

"Монголын компаниуд чанарыг илүүд үздэг болсон учир Солонгосын барилгын материалыг сонирхох болсон"

"КОТРА Улаанбаатар" агентлагийн гүйцэтгэх захирал "Хун Сон Ү" уг уулзалтын онцлог болон байгууллагынхаа талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Сүүлийн хэдэн жил цар тахлаас болж дэлхий даяар хэцүү байлаа. Энэ жилээс Солонгосын барилгын материалын тэргүүлэгч компаниудыг урьж оролцуулж буйгаараа онцлог. Мөн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч эко компаниуд чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээ Монголд танилцуулж байна. 

Хэрэглэгчид үнэ гэхээс илүүтэйгээр чанарт анхаардаг болсон. Солонгосын бараа бүтээгдэхүүн нь илүү чанартай, байгаль орчинд ээлтэй байдаг.

Жишээлбэл, Сургууль цэцэрлэгт хэрэглэдэг будаг нь хүүхдийн эрүүл мэндэд хортой хэмээн яригдаж байгаа. Тиймээс Солонгосын будаг нийлүүлэгч компаниуд нь эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн нийлүүлж буйгаараа чухал юм. 

Манайх Солонгосын Засгийн газрын харьяа байгууллага учраас зөвхөн барилга хэмээн салбар харгалзахгүйгээр бизнес эрхлэгчдийг жуучилж өгдөг. Тиймээс Монголд бараа бүтээгдэхүүнээ импортлох, сурталчлах сонирхолтой компани байвал борлуулагч олох, холбож өгөх бүрэн боломжтой" хэмээн ярилаа. 

Солонгосын Чонжү хотын барилгын материал үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч компаниуд бараа бүтээгдэхүүнээ Монголд танилцуулж байна
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

1. "JEONGSEOK" компани нь хүний биед сөрөг нөлөөгүй эко будаг үйлдвэрлэдэг. Ус нэвтэрдэггүй дээврийн, үйлдвэрийн болон замын шугамын будгийг танилцуулж байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2. "IN ECO Inc" компани нь эрүүл мэндэд ашиг тустай өрөөний хавтан үйлдвэрлэдэг. Япон, Герман, Америк руу бүтээгдэхүүнээ гаргадаг аж. Ямар ч өрөөнд тухайн хавтанг хийх боломжтой бөгөөд ус цацвал шингээж авдаг, ямар нэгэн шавж үүрлүүлдэггүй, хөөдгөөрөө онцлог юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

3. "PITCHCABLE" компани нь шалны халаалтын бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Тус бүтээгдэхүүн нь энгийн шалны халаалтыг бодвол байгальд ээлтэй карбон утастай гэдгээрээ онцлог. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

4. "UNIONCT"  компани нь шалны халаалтын системийг ямар нэгэн соронзон орон байхгүйгээр хүний биед сөрөг нөлөөгүй, тогийн хэмнэлттэй, дулаан алдалтгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

5. Y&K компани нь Солонгосын яамны жижиг дунд үйлдвэрлэлийн гарааны бизнесийн шалгаруулалтаас дэмжигдсэн. 100 хувь галд тэсвэртэй шатдаггүй, цахилгаан дамжуулалтыг тусгаарлах чадвартай будаг үйлдвэрлэдэг. 

Тус будгийг автомашин үйлдвэрлэл болон барилгын салбарт ашиглах боломжтой бөгөөд барилгын гадна, дотор засварт ашигладаг. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

6. "USECHEM" компани нь хүүхдийн тоглоом хийхэд шаардагдах зөөлрүүлсэн материал болон газрын тэмдэглэгээний ус нэвтрүүлдэггүй будаг үйлдвэрлэдэг. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

7. "CLEAR CHANG INC" компани нь агаарын бохирдол, тоосжилтын эсрэг яаж тэмцэх вэ хэмээн эхэлсэн. Монголд агаарын бохирдол, тоосжилт их байдаг учир тоосжилтыг шүүх зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

8. "M&J industries inc" компани нь хөнгөн цагаан, төмөрлөгтэй холбоотой бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Захиалагчийн хүссэн хэмжээ загвараар хөнгөн цагаан, төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлдгээрээ онцлог юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

9. "The Deum" компани нь байгаль орчинд ээлтэй, хүний үед сөрөг нөлөөгүй халдаг шал үйлдвэрлэдэг. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

10. "On U" кампани нь хүний биед сөрөг нөлөөгүй, эко халдаг матраас үйлдвэрлэдэг юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэхүү бизнес уулзалтад шинэ үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн чанартай бүтээгдэхүүнүүд танилцуулагдсан бөгөөд Монголын компаниуд Солонгос барилгын материалын чанарыг илүүд үзэж буйг зохион байгуулагчдын зүгээс дурдаж байлаа. Мөн тус уулзалтыг БНСУ-аас Монголд суух элчин сайд Ким Жун Гү өөрийн биеэр ирж сонирхсон юм. 

Хаяг: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Хаан тауэр 23 дугаар давхарт

Холбоо барих: 77110140

Facebook: www.facebook.com/ulaanbaatar.kotra

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг