Эгийн голын УЦС-ын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эгийн голын УЦС-ын талаар ОХУ-аас ЮНЕСКО-д гомдол гаргасан байгаа. Түүний дагуу манай улсын Эрчим хүчний яамны захиалгаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэхээр гадаадын компани хөлсөлсөн, үр дүн гарсан.
Энэ асуудлыг ЮНЕСКО-д хүргүүлнэ. ОХУ-ын талд урьдчилан хүргүүлсэн байдалтай байгаа. Уг асуудал шийдэгдсэний дараа Эгийн голын УЦС-ын ажлыг эрчимжүүлэхээр хөөцөлдөж эхэлнэ.
Тавантолгойн цахилгаан станцын тухайд, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд станцын тендер зарлах эрхзүйн орчныг бий болгох санал оруулсан. Сайд нар санал гаргасан. Тиймээс долоо хоногоор хойшлуулж, дөрөвдүгээр сарын 5-ны хуралдаанаар тендер зарлах асуудал эцэслэн шийдэгдэх болов уу" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!