"БНСУ-д зөвшөөрөлгүй оршин сууж буй гадаадын иргэдийг албадан гаргаж байгаа талаарх албан ёсны мэдээлэл ирээгүй"
БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийг баривчлан буцаахаар болсон талаарх мэдээлэл цахим орчинд цацагджээ. Энэ талаар Гадаад Харилцааны Яам болон тус улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам зэрэг холбогдох албанаас тодруулав.
Гадаад Харилцааны Яам "Одоогоор манайд тодорхой мэдээлэл ирээгүй. Бид тухайн улсын дотоод үйл ажиллагаа, дотоод хэргийг сайн мэдэхгүй. Үүнийг Солонгос улсын Элчин сайдын яамнаас тодруулсан нь дээр” гэв.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам "Зөвшөөрөлгүй оршин сууж буй гадаадын иргэдийг албадан гаргаж байгаа талаарх мэдээлэл ирээгүй. Тиймээс албан ёсны тайлбар өгөх боломжгүй. Энэ талаар Солонгосын консулын Элчингээс лавлах нь зүйтэй байх" хэмээх хариултыг өгсөн юм.
Тус улсад хууль бусаар амьдарч буй иргэдийг албадан буцааж байгаа талаар Солонгосын консулын Элчин болон Солонгосын Элчин Сайдын Яам, Гадаад Харилцааны Яаманд тодорхой мэдээлэл ирээгүйг хэлж байна.
- Эрэгтэй 24,320 иргэн
- Эмэгтэй 28,718 иргэн оршин сууж байгаа аж.
Сөүл дэх Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас дараах зөвлөмжийг өгч байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
