ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Боолын худалдаанаас ашиг олдог байсныхаа төлөө Нидерланд улс уучлал гуйв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Гааг хот дахь үндэсний архивын газарт хэлсэн үгэндээ Нидерланд улсын өмнөөс ерөнхий сайд Марк Рутте боолын худалдаанаас ашиг олдог байсны төлөө албан ёсоор уучлалт гуйжээ.

Олон зууны турш Нидерланд улс боолын худалдаанаас ашиг хүртэж байсан нь “арилахын аргагүй, нүүр тулахаас өөр сонголтгүй” үнэн болохыг тэр хүлээн зөвшөөрсөн байна.

“Хүмүүсийг Нидерландын төрийн нэрийн өмнөөс боолчилж, мөлжиж, худалдаалж байсан нь үнэн. Энэ үнэнийг өнөөдөр хариуцах хувь хүн үлдээгүй. Гэхдээ Нидерланд улс хохирогчид болон тэдний үр хойчийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Өнөөдөр би Нидерландын засгийн газрын өмнөөс өнгөрсөн түүхийн харгис бурангуй үйлдлийн төлөө уучлалт гуйж байна” гэж Рутте хэлжээ.

Нидерланд улс 250 жилийн турш Өмнөд Америк, Карибын савын долоон бүс нутгийг колоничилж, асар их олз ашиг хүртэж байв. Энэ хугацааг түүхэнд Нидерландын эдийн засаг, соёлын “алтан үе” гэж нэрлэдэг.

Нидерландын засгийн газар хуучин колони байсан улс орнуудад нөхөн төлбөр төлөхөөс татгалзаж, харин 200 сая еврогийн хэмжээтэй боловсролын сан байгуулахаар болсон юм.

Гэхдээ шүүмжлэгчид албан ёсны уучлалтыг ерөнхий сайд биш, Нидерландын хаан Уиллем-Александер өөрөө хүсэх ёстой гэж үзэж байгаа.

Ингэхдээ ирэх оны долдугаар сарын 1-ний өдөр тусгаар тогтнолынхоо 150 жилийн ойг тэмдэглэх Өмнөд Америкийн Суринам улсаас эхлэх ёстой гэж үздэг.

Нидерландын далайн чанад дахь бүх бүс нутагт 1863 оны долдугаар сарын 1-нээс эхлэн боолчлолыг хориглож байжээ.

Гэхдээ шилжилтийн үе арван жил үргэлжилсэн юм.

Ийм түүхэн шийдвэр гаргасан колоничлогч улсуудаас хамгийн сүүлийнх нь Нидерланд байжээ. Ажиглагчид Нидерландын эрх баригчдыг гэм нүглээ хүлээхдээ хойрго хандаж буйг шүүмжилдэг. 2006 оноос хойш л тус улс түүхийн сурах бичигтээ колоничлогч орон байснаа хүлээн зөвшөөрч байв.

Оргил үе болох 16-17 дугаар зууны үед Нидерланд улс Африк тивээс 600,000 хүртэл тооны боолыг Өмнөд Америк, Карибын бүс нутагт зарж байжээ.

Үүнээс гадна Өмнөд Африк, Зүүн Энэтхэг буюу одоогийн Индонез улсын нутагт олон мянган хүнийг боолчилж байв.

Хамгийн анх 1634 онд "Dutch West India" компани Африкийн алтан эрэг гэгддэг өнөөдрийн Гана улсын нутгаас 1,000 орчим хүнийг Бразил руу тариаланд ажиллуулахаар илгээж байжээ.

1770-аад оны үед Нидерландын долоон мужийн хамгийн баян нь болох Холландын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг боолын худалдаа бүрдүүлж байсан гэдэг.

Сүүлийн жилүүдэд тус улсын Амстердам, Роттердам, Гааг, Утрехт зэрэг хотууд боолын худалдаанд оролцдог байсныхаа төлөө уучлалт гуйсан юм. Харин төв засгийн газар нь харамсал илэрхийлэхээс хэтрээгүй байжээ.

Ирэх оны долдугаар сараас эхлэх нэг жилийн хугацаа Нидерланд улсын хувьд боолчлолын түүхэн үнэнийг хүлээн зөвшөөрөх жил байхыг Рутте өчигдөр зарласан байна.

Сүүлийн жилүүдэд Европын орнууд боолчлолын харгис түүхээ хүлээн зөвшөөрсөөр байгаа. 2018 онд Дани улс 17-19 дүгээр зууны хооронд иргэдийг нь боолчилж байсан Гана улсаас уучлалт гуйсан юм.

Бельгийн хаан Филип энэ оны зургаадугаар сард Конго улсын ард иргэдэд өнгөрсөн түүхийнхээ төлөө “гүн харамсал” илэрхийлж байв.

Тус улсын парламент өчигдөр албан ёсны уучлалтыг ямар хэлбэрээр гуйх талаар хэлэлцээд нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй байна.

Бельги улс нь өнөөгийн Конго, Руанда, Бурунди улсуудыг колоничилж байсан түүхтэй. Бельгийн колоничлолыг хамгийн харгис хэрцгий байсан гэж олон түүхчид дүгнэдэг юм.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
бузрын далай [185.246.188.74] 2022/12/21
Британи гэж жинхэнэ бузрын далай улс яагаад чимээгүй байна? Хамгийн их дээрэм тонуул хийж сая² хүний цусаар гараа угааж хөрөнгөжсөн одоо нэг их соёлтой дэг жаягтай хүмүүс болж жүжээд байгаа шүү юм уншдаггүй толгой сэтгэдэг гүй зурагтын өмнө амьд баримал болоод сууж байдаг нөхдүүд л тэднийг их шүтнэ
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.40] 2022/12/21
Нидерланд Британитай цуг дэлхийг хэрсэн колонийн системийг бий болгосон. Эхлээд датчууд Европ-Африк-Ази гэсэн худалдааны замыг бий болгож, Британи тэрийг нь хүчээр дээрэмдэж авсан. Нидерланд арга буюу хамтарч колони цаашид хийсэн. Импераилизм ч хамтарч хийсэн. Одоо дүр нэг их өөрчлөгдөөгүй. Хүмүүс зүгээр түүхээ мэддэггүйн хар гай. Түүхээ мэдэггүй ч гэж уншдаггүйн хар гай. Гэхдээ өөрийн чинь хэлж байгаа үнэн л дээ. Британи бол энэ бүх бузрын эхлэл. Британийн колонийг дуурайх гэж Герман, Орос хоёр их үзсэн. Франц, Португал, Испани бол бараадахаа ч байсан. Ингээд нийлүүлээд үзвэл Европ бол жинхэнэ шулмын үүр. Одоо ч арилаагүй. Хаагийн шүүх гээд л яриад байдаг. Тэр нь өнөөх одоо хүртэл колонио хийж байгаа Нидерландад байдаг.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [192.82.85.221] 2022/12/23
Хамгийн их КОЛОНИЧЛОЛ боолын хөдөлмөрөөр хөлжсөн улс бол их БРИТАНИ улс эхний улсад багтана.Тэд 176 улсад дайн хийж хөлжсөн улсын тоонд 1д бичигдэнэ.Энэтхэгийн сайд саяхан энэтхэгийн ард түмний хөлс ,нус нулимсаар АНГЛИ ийм ЗЭРЭГТЭЙ яваа шүү гэж хэлсэн байдаг.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [202.126.90.57] 2022/12/23
Одоо хүртэл барууныхан Э/З ын колони байгуулсаар байх юм.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.40] 2022/12/20
Одоо ч боолчлол колонизм байгаа шд
0 | 0 Хариулах
Latin49 [150.129.141.132] 2022/12/20
orosiin colony ulsuud olon zuun jil orosiin darlal tarchilj baina da hezee neg erh chuluuguu olj avna da
0 | 5 Хариулах
Зочин [185.246.188.74] 2022/12/21
Хуцна биз Орос харин ч бүх улсуудыг боолчлолоос чөлөөлж тусгаар тогтносон улсууд болгож өгсөн
2 | 0 Хариулах
Путингүй Монгол улс [103.212.118.115] 2022/12/20
орос ялгаагүй боолын системийн аргаар 3 сорт болгож хуваасан Вагнер СС групп 2р сорт болох 20000 гаруй хоригдолуудыг барьцаатай суллаж дайнд татсан бол оросын арми 3р сорт үндэсний цөөнхүүдийг фронтод илгээсэн гэтэл 1р сорт оросууд цэргийн зарлангаас зугтаж Монголд хүртэл ирсэн байдаг Тэд нар 3р сорт фронтод үхэж байхад цэргийн зарлан ирэх хүртэл тоохгүй байсан юм шүү
1 | 3 Хариулах
Зочин [185.246.188.74] 2022/12/21
Галзуу минь танай барууныг хэлээд байна
1 | 0 Хариулах
Зочин [119.40.98.26] 2022/12/20
өөрсдөө дээрэмчингүүд бж манийгаа бас варвариан гэчнээ эднүүс
3 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.28] 2022/12/20
ОДОО НӨГӨӨ АЙХТАР ЛИБЕРАЛ ЕВРОПЫН ХОЛБОО БАЙРЛАЖ БУЙ БЕЛЬГИ ЧИНЬ ЕРДӨӨ ЗУУХАН ЖИЛИЙН ӨМНӨ КОНГОД ӨЛСГӨЛӨН ЯДУУ ХАР АРЬСТНУУДЫГ ЗАЛХУУРЛАА ХУЛГАЙ ХИЙЛЭЭ ГЭЭД ГАРЫГ НЬ ШУУД ЦАВЧИЖ ТАСДДАГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ!
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.166] 2022/12/20
Харууд ажил хийх дургүй. Black-чууд бол өөрсдөө л бөөн асуудал. Хөнгөн хялбар зугаа цэнгэл хөөсөн амьдралд дуртай,ямар нэг асуудал бослоо гэвэл хар арьсаа урдаа бариад л чичрээд дайрна шүү дээ. Яагаад бусад өнгөт арьстнууд сүржигнэхгүй байна, яагаад гэвэл амьдархын төлөө тэмцэж байдаг учираас тэр, харууд бол зүгээр л өдөр хоног өнгөрөөсөн нэг тийм хөгийн амьдралдаа дуртай байдаг юм шиг.
0 | 3 Хариулах
РАВДАН [66.181.160.28] 2022/12/20
БЕЛЬГИЙН ПИЙДААЛУУД КОНГИЙН ГАЗРЫГ ХУВЬЧИЛЖ АВЧИХААД ПЛАНТАЦДАА ХӨЛСГҮЙ ШАХАМ АЖИЛЛУУЛАХ ЧИНЬ ТЭГЭЭД ЗӨВ ХЭРЭГ ҮҮ? УГТАА КОНГИЙН ИРГЭДИЙН ГАЗАР ШД! ЗАЛХУУРЛАА ГЭЭД ГАРЫГ НЬ ТАСДАХ НЬ ЗӨВ ХЭРЭГ ҮҮ? СОЁЛ ИРГЭНШИЛ ЭРХ ЧӨЛӨӨ ХААЧСАН ХЭРЭГ ВЭ? МАХЧИНГУУД ЮМ БИШҮҮ?
4 | 1 Хариулах
Иргэн [103.229.123.7] 2022/12/20
Хэтэрхий оройтжээ. Бүгдийг дуусгачихаад матрын нулимас унагаж байна даа. Эд нар ийм л улсууд шүү дээ. Хэрэв монголчууд Лигницийн дэргэд Баруун Европын нэгдсэн хүчийг ялаагүй бол одоо Зүүн Европ ба Орос байх уу ? үгүй гэдэг асуудалтай. Монголчуудын ялалтын дүнд Орос Улс бүрэлдэн тогтсоныг түүхийн шар хуудас өгүүлж байна. Бат хааны удам бүх дайчин эр зоригоо орсуудад өгөөд уусаж нэг л ард түмэн болон үлджээ. Бат хаан ба Алтан Ордны улсын буянгаар одооний хүчирхэг Орос буй болжээ.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.161.104] 2022/12/20
Тэр буян чамд хамаагүй.
0 | 2
АнтиЭхоронч [211.36.158.200] 2022/12/20
Тэнэг иванууд манайд үйлдсэн геноцидныхоо төлөө хэзээ уучлал гуйх вэ?
5 | 5 Хариулах
Зочин [192.82.85.221] 2022/12/23
МАН аасаа уучлал хүс дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.104] 2022/12/20
Хоосон уучлал гуйлтаар яах вэ дээ?
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.73] 2022/12/20
Монголд сонгодог боол үнэндээ байсангүй, зарц маягийн хэлбэр зонхилно. Хамжлага бол ноёны ахуйд тусална. Харин хятад гэж үг бий. Боолын боол, хятадын хятад гэж үг бий, олзлогсод.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.166] 2022/12/20
Монголд коммунизм гарч ирээд монголчууд боол болчихсон юм биш, ардчилал гарч ирээд монголчууд боол болчихсон юм биш. Угаасаа 1920 оноос өмнө монголчууд боол байсан.
0 | 6 Хариулах
Зочин [202.9.46.166] 2022/12/20
Монголд коммунизм гарч ирснээр монголчууд боол болчихоогүй, ардчилал гарч ирснээр монголчууд боол болчихсон юм биш. Угаасаа 1920 оноос өмнө монголчууд боол байсан.
1 | 7 Хариулах
Зочин [66.181.161.104] 2022/12/20
хамжлага
2 | 0 Хариулах
Боолчлолын хөгжил, дэвшил... [202.21.108.221] 2022/12/20
Европчуудын боолчлолын хамгийн аймшигт зэвсэг бол шашин буюу Христ гэгч цовдлуулсан баримал, түүний зохиосон үлгэр. Одоо Европчууд боолыг худалдаж биш нутагт нь очиж боолчилдог болсон. Боолчлол шинэ шатанд гарч хөгжиж бна гэсэн үг. Манайд гэхэд л хаана ашигт малтмалын орд байна тэнд боолын эздийн ноёрхол байдаг. Шашингүй эрүүл сэтгэж чадвал боол биш эзэн болноо гэсэн үг.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.166] 2022/12/20
Харанхуй хүлцэнгүй тэмцэлгүй үндэстэн боолчлогдож байдаг юм.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.85.221] 2022/12/23
Манайхан магтаад байгаа америк , баруундаа боол , босгоны шороо шүү дээ.Зарим нь амьдрал ахуйгаа аваад явж байгаа хүмүүс бий.Үгүйсгэхгүй ээ.Эх орноо хөгжүүлэх талаар бодохгүй мөртлөө барууны америк мөрөөдөл танд зохихгүй шүү.Тэндээ үлдэж тэндээ ясаа тавина биз .Монгол улс минь хөгжих болтугай.Троллууд эх орноо монголоо хэзээнээс ойлгож эхлэх юм бол доо.
1 | 0 Хариулах
Choir [160.238.37.240] 2022/12/20
Hoinoos ni britainchuud asia, africa g deeremddeg baisan, amerikuud arabianuudiig huis temterdeg baisnaa huleen zuvshuuruud davalgailaad yavchih heregteishtee.
2 | 0 Хариулах
Choir [160.238.37.240] 2022/12/20
Tulbur uguhgui yum bol hooson ugeer uyaraagaad odoo yaahav dee.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.29.146] 2022/12/20
Боолын нийгмийг Америк 1970-д онд арайхийж нэг халах шивдээ
6 | 0 Хариулах
Зочин [103.57.95.220] 2022/12/20
Чингисийн үед монголчууд бас эзлэгдсэн орны иргэдээ боолчилж зарцлах, тэднийг барьж боолын зах дээр Хятад, Араб, Энэтхэг рүү зардаг байсан
1 | 5 Хариулах
Зочин [202.179.24.193] 2022/12/20
бүү чалч, Чингис хаан, монголын хаад боолчилолыг халахын төлөө зүтгэсэн. Монгол хүнийг боол болгохыг хориглоно гэсэн зарлиг ч бий.
5 | 0 Хариулах
Зочин [103.14.37.6] 2022/12/20
бузар орос одоо боолын худалдааныхаа төлөөх уучлал гуйх л үлдлээ Чадахгүй л дээ муу бузар фашистууд үхэж далдарцгаац үнс нурам болоосой
5 | 7 Хариулах
ЗОЧИН [103.57.95.227] 2022/12/20
ОРСУУД ӨӨРСДӨӨ БООЛУУД ШҮҮ ДЭ. ЮУН БООЛЫН ХУДАЛДАА.
5 | 6 Хариулах
Зочин [192.82.92.181] 2022/12/20
mongolichuud boolchilj bsniig mongolchuud yoroosoo yaridaggui. orosiin uran zohiold khalimag booluudin tuhai bituu l bdg. yahaw hariltsan bie bie nee boolchilj bsn gdg utgaaraa neeh toodoggui l bh. ghdee orosuud bol hezee ch ah nar bgaagui shu
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.118] 2022/12/20
OROS CHIN UURUU BOOL UNDESTEN SHD 15 R ZUUND BARUUND HAMJLAGIIG HALJ BAIHAD OROST EHELJ BLAA SHUUDEE. BOOL TARIACHID BOLSHEVIK HUVISGALAAR ZASGIIN ERH AVSANDAA
0 | 5 Хариулах