"Аэромонголиа" ХХК Улаанбаатар-Инчеон-Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэх зөвшөөрлөө БНСУ-ын Тээврийн яамнаас авчээ.
Энэ тухай тус компанийн коммер эрхэлсэн захирал Д.Амарсанаагаас тодруулахад "Энэ сарын сарын 21-нд БНСУ-ын Газрын дэд бүтэц, тээврийн яам (Ministry of Land Infrastructure and Transport)-ны Иргэний нисэхийн ерөнхий газраас "Аэромонголио" ХХК-ийг Инчон чиглэлд тогтмол нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилж, сертификат олгосон. Бид Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайдаас Инчеон чиглэлд зургаадугаар сард томилгоог авч БНСУ-ын талтай ярьж, ийнхүү өчигдөр зөвшөөрлөө аваад байна.
Бид Airbus A319 маягийн агаарын хөлгөөр нислэгийг эхэлж, улмаар А320 агаарын хөлгөөр үргэлжлүүлэхээр ажиллаж байна.
Нэгдүгээр сарын дундаас тогтмол нислэгээ нээхээр төлөвлөн ажиллаж байна" хэмээлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!