• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Өнөржаргал: "Өргөө" амаржих газар ЭХО-ны нэг ч эмчгүй, нарийн мэргэжлийн дотрын ганцхан эмчтэй ажиллаж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Өргөө" амаржих газарт үүсээд буй асуудалтай холбоотойгоор тус эмнэлгийн үйлдвэрчний хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Манай эмнэлгийн үйлдвэрчний хороонд ямар нэг санхүүгийн зөрчил доголдол огт байхгүй"

Энэ тухай "Өргөө" амаржих газрын үйлдвэрчний хороон дарга Д.Өнөржаргал хэлэхдээ “Өчигдөр Ж.Энхцэцэг дарга ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор хамт олны нэр хүндэд халдаж, үйлдвэрчний хороон дарга намайг өчнөөн сая төгрөг идсэн мэтээр нийтийн сүлжээнд цацаж байгаатай холбоотой хариу тайлбар хийж байна.

Бид 2018 онд үйлдвэрчний эвлэлийн ажлыг авсан бөгөөд түүнээс хойш жил бүр ажилчдадаа тайлангаа нээлттэй тавьж ирсэн. Үйлдвэрчний эвлэлийн татварт ажилтны цалингийн 1 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авч, 70 хувийг нь ажилчдынхаа тав тухтай байдлыг хангах, ахуйн нөхцөлийг сайжруулах, гачигдалтай ажилтандаа мөнгөн тусламж үзүүлэх зэргээр ашиглаж, 30 хувийг нь Монголын Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчдийн холбоонд татвар болгож төлдөг.

Энэ мөнгийг зарцуулахад би ганцаар шийдвэр гаргадаггүй буюу хамт олноос ирсэн саналыг үндэслэн төлөвлөгөө гаргаад тэргүүлэгчдийн багаар хэлэлцээд зарцуулдаг. Мөн тухайн татварыг юунд зарцуулсан талаарх шалгалт жил бүр хийддэг, улирал бүр бид Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбоонд тайлангаа өгдөг учраас ямар нэг санхүүгийн зөрчил доголдол огт байхгүйг нүүр бардам хэлье” гэв.

"Солигдож ирсэн хүмүүс ажлаа мэдэхгүйн улмаас ажилчдын амралт олгох тушаалыг гаргадаггүй, ажилчид цалингаа авч чаддаггүй нөхцөл үүссэн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн2021 онд манайх 487 ажилтантай байсан. Харин өнөөдрийн байдлаар 162 ажилтан ажлаас гарсан байна. Тэдгээрийн судалгаагаар 10 нь дикритээ авсан, 10 нь тэтгэвэртээ гарсан бол хоёр нь нас барсан байна.

Яг ажлын дарамтаар гарсан 52 хүн байгаа. Гэхдээ өөрийнхөө хүсэлтээр гэж өргөдлөө өгсөн хүмүүс дунд ажлын байрны дарамтаас өөр худлаа шалтгаан бичиж, гарсан гэх хүн ч олон бий. Өөрөөр хэлбэл, ажил дээрээ байх боломжгүй байдлаар дарамталж, шахсан учраас өөрсдөө өргөдлөө өгсөн тохиолдол байна.

Түүнчлэн манай эмнэлгийн боловсон хүчний бодлого алдагдсантай холбоотойгоор боловсон хүчний газар буюу хүний нөөцөд ажиллаж байсан ажилчид маань ч дарамтын улмаас гарсан. Оронд нь ирсэн хүмүүс ажлаа мэдэхгүй тул ажилчдын амралт олгох тушаалыг гаргадаггүй. Үүний улмаас эмч, ажилчид цалингаа авч чаддаггүй нөхцөл өнгөрсөн саруудад үүссэн. Цалингаа авч чадахгүй байгаа ажилтанд Ерөнхий нягтлан нь “Надаас зээлж болно” гэж хүртэл хэлж байгаа юм. Байгууллагад ийм зүйл байж болохгүй гэж үзэж байна.

Мөн өөрийнхөө хүсэлтээр гарсан ажилчид ажлаас гарсан хойноо тодорхой хугацаанд тэтгэмж авдаг. Гэтэл тухайн хугацаанд нь тодорхойлолтыг нь гаргаж өгөөгүйн улмаас ажлаас гарсан ч маш олон хүн тэтгэмжээ авч чадаагүй хохирсон.

Жишээ хэлэхэд, манай эмнэлгийн зөвхөн захиргаанд өмнө нь нийт 37 хүн ажиллаж байснаас дөрөв нь л үлдсэн. Бусад нь бүгд солигдсон. Дандаа өөрийнх нь хүсэлтээр гаргасан байгаа юм. Эмнэлгийн удирдлага зохион байгуулалт ингэж алдагдсантай холбоотой манай тусламж үйлчилгээ доголдож эхэлсэн.

Мөн Ж.Энхцэцэг захирал өөрийгөө төрөлтийн өвдөлт намдаалтаас мөнгө авдаг байсныг зогсоосон гэсэн. Үгүй. Бид төрөлтийн өвдөлт намдаалт гэдгийг анх 2018 онд манай байгууллага санаачилж хэрэгжүүлсэн бөгөөд түүнийг хийдэг гуурс нь өндөр өртөгтэй учраас өөрсдийн мөнгөөр үйлчлүүлэгчид авч өгч чадахгүй, оруулж ирдэг байгууллага руу нь захиж тэр газарт нь төлбөр төлж хийлгүүлдэг байсан. Харин үүнийг Ж.Энхцэцэг биш, н.Дүүрэнбилэг гэх хүн эмнэлгийн дарга байхдаа арилгасан юм.

"Өмнө нь 4-5 ЭХО-ны эмч байсныг дарамталсаар байгаад ажлаас нь гаргачихсан"

Мөн Ж.Энхцэцэг даргаас хэн гэдэг эмч архи уучхаад хагалгаа хийх гээд байсан болон нярай үзэх гээд зогсож байсныг асуумаар байна. Ийм хүнд нөхцөлтэй ажилладаг ажилчид дээрээс нь нийгмийн дунд нэр хүндээ ингэж бууруулахыг зөвшөөрөхгүй.

Өнөөдөр манай эмнэлэг нэг ч ЭХО-ны эмчгүй, нарийн мэргэжлийн ганцхан дотрын эмчтэй ажиллаж байна. Тэр эмч нь үнэхээр ядартлаа ачаалалтай ажиллаж байгаа. Өмнө нь 4-5 ЭХО-ны эмч байсныг дарамталсаар байгаад гаргачихсан.

Агтлагдсан байсан рентгений аппаратыг манай хуучин инженер харьяа засварын байгууллагад засуулахаар өгснийх нь төлөө нэг ч үг асуулгүйгээр уйлуулж зогсоож байгаад ажлаас нь халж л байсан. Тэр инженер чадвартай учраас одоо өөр газар инженерийн ажлаа хийгээд явж байгаа.

Хувийн эмнэлэгтэй, хувийн эмнэлэг рүүгээ үйлчлүүлэгчийг чирээд явдаг гэж хэлснийг мөн няцааж байна. Мөн Ж.Энхцэцэг даргын хэлсэн эмч, эмнэлгийн ажилчдын мэдлэг олгодог, шалгалт явуулдаг болсон, ахмад үеэс залуу үеэс бэлдэх ажлыг суулгасан гэдэг нь аль эртнээс зүгширсэн ажил байсан.

Ер нь удирдлагын түвшинд ажилд орсон хүмүүс ажилчдыг дарамталж, тэгш бусаар харьцаж байгаа. Энэ бол багаар ажиллах зарчим биш, удирдагчдын манлайлал биш.

Дотоод хяналтын ажилтнаа тасгуудаар явуулж, үйлчлүүлэгчээс санал аваад, түүнийг нь гомдол болгож хувиргаад ажилтныг ажлаас халах үндэслэл болгож байсан тохиолдол ч бий. Нөгөө үйлчлүүлэгч нь хүртэл өөрөө гомдол гаргаагүй байхад яагаад тэр ажилтныг цагдаагийн байгууллагад өгснийг гайхаж байсан. Энэ бол байгууллагын түүхэнд байгаагүй буюу байгууллагын дарга нь ажилтнаа цагдаад өгсөн анхны тохиолдол.

Эмч нар харьяаллын бус хүмүүсээс хувьдаа мөнгө авдаг байгаагүй. Өмнө нь харьяаллын бус хүмүүс манайд ирж төрөх хүсэлт гаргавал тэрийг нь бид аваад аж ахуйдаа зарцуулах асуудал байсан. Одоо тийм асуудал байхгүй" гэлээ.

"Удирдах албан тушаалтнуудыг халж, солих нь доод ажилтнуудад илүү дарамт болж ирж байна"

Эмнэлгийн ажилчдын төлөөлөл “Би энэ байгууллагад ажиллаад таван жил болж байна. Байгууллагын албан тушаалтнуудыг халж, солих асуудал доод ажилтнууд болох эмч, сувилагчдад илүү дарамт болж ирж байна. Сүүлд долдугаар сарын 23-ны үед шинэ орж ирсэн хуулийн зөвлөх гэх хүн нь биднийг хурал дээр бараг хулгайч нар гэх маягаар шахаанд оруулж ярьж байсан тохиолдол бий” гэв.



Ж.Энхцэцэг: Би энэ албан тушаалтай зууралдахгүй. Гэхдээ үйл ажиллагааг доголдуулсан хүмүүс цаанаа үлдэж байгаад харамсаж байна

Ташрамд дурдахад, "Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэг өчигдөр ажлаасаа чөлөөлөгдсөнийхөө дараа "Би ямар ч эхийг ялгаварлахгүй, хохироохгүйн тулд ажилдаа хариуцлагагүй, сэтгэлгүй хандсан ажилчдад л шаардлага тавьсан. Энэ шаардлагыг дарамт гэж дийлэнх нь үзэж байна.

Миний тавьсан шаардлага бол согтуу эмчээр нярай хүүхдийг үзүүлэхгүй, архи уусан эмчийг хагалгаанд оруулахгүй тухай байсан. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал алдагдсанаар ураг, нярай эндэж хохироход хүргэсэн шалтгааныг тодорхойлон хийх арга хэмжээг зохион байгуулдаггүй, хүмүүст хүрч үйлчилдэггүй хариуцлагагүй ажилтан болон дарга нар л шаардлага тавьсан.

Түүнчлэн харьяаллын бус гэх шалтгаанаар төрөх эхчүүдээс авч байсан 300,000 төгрөг олон жил авч байсныг болиулсан. Улсын эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчилгээ авахаар ирсэн үйлчлүүлэгчдийг чирэгдүүлж, хувийн эмнэлэг рүүгээ илгээж, төлбөр авдаг байдлыг ч зогсоосон. Үйлдвэрчний эвлэлийг ахалж байгаа хүн үйлдвэрчний эвлэлээрээ бамбай барьчих шиг боллоо.

Үйлдвэрчний эвлэл гэдэг бол байгууллагын ажилтныг удирдлагатай холбох үүрэг гүйцэтгэж, холбоо харилцааг улам бэхжүүлж ажиллах ёстой. Гэтэл тэд ажилчид болон удирдлагын хооронд самарч хутгаад ажилчид, удирдлагын хооронд жүжиг тоглоод явж байсан хүмүүс ямар ч баримтгүйгээр хэвлэлийн хурал хийсэн.

Би үйлдвэрчний эвлэлийн хороон даргаас ажилчдаас дөрвөн жилд хураасан 350 сая гаруй төгрөгийг юунд зарцуулснаа тайлагнахыг шаардсан. Учир нь ямар ч и-баримт байхгүй, хэнд зарцуулсан нь байхгүй байна. Мөн ЭМЯ-ны Ёс зүйн хорооноос хийсэн шалгалтын дүгнэлтийг өөрөө мэдээгүй байхад өөр хүмүүсийн гар дээр очсон байсныг би гайхаж байна.

Улсын ажлыг өгдөг, авдаг тул би энэ албан тушаалтай зууралдахгүй. Гэхдээ эмнэлгийн үйл ажиллагааг доголдуулсан хүмүүс нь цаанаа үлдэж байгаад харамсаж байна” хэмээн хэвлэлд ярьсан юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.219.61] 2022/10/15
Avgai turuhud emchid n mungu ugch baij bilee. Huviih n emnelegt ochij ehod haruulna. Turuh geed hevtehed n asragch suvilagchid n mungu ugsun. Hailsan tugalga shig l baisan gesen. Yaj baina iij baina geel amaand n hool halbagadaj uguul. Avgai yamar saihan aashtai uilchilgeetei yum be gej bodon baisan chin orj ohiniig bol mal turuh gej baigaa yum shig l toohgui baisan gesen. Bainga zagnaad l. Tegsen huurhii ohin ulnii ailiih baisan yum bilee
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.236] 2022/10/15
Хэзээ ч өөрийнхөө хүслээр биш бол өөрийн хүслээр гаръя гэж өргөдөл бичиж болохгүй. Учир нь дарга яг үүнийг хүсдэг. Өөрөө цэвэрхэн үлдэхийн тулд. Хуулинд өөрийн хүслээр гарч болно гэсэн заалт бий. Тэрэнд тааруулж та нарыг дарамталж өөрөөр нь өөрийг нь халуулж чадаж байна. Дараа нь шалгавал өөрийн хүслээр гарсан, өргөдөл нь энэ байна гээд болно. Тэр нь хуульд шууд нийцэж байгаа тул. Төрийн албанд ажилладаг бүх хүнд хамаатай.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.236] 2022/10/15
Хуулиараа ажлын алдаа нь гэмт хэргийн шинжтэй бол үйлчлүүлэгч/хохирогч гомдол гаргаагүй ч удирдах ажилтан нь хуулийн байгууллагад өгөх үүрэгтэй байдаг. Та нар ер нь бүгд салбарынхаа болон төрийн албаны хууль чөлөөт цагаараа унш. 2. Ажлаа зөв хийх. Та нар ажил дээрээ хувийн ааш араншингаа хэт их дөвийлгөж гаргадаг нь таалагддаггүй. Бүр нэг хүмүүс тэр хүний гэрт нь очоод гуйж байгаа мэт аашилдаг. Энэ жилийн эмнэлгийн салбарын шинэ хүмүүс нь шинэ тул хуулиа мэдэхгүй ажилдаа дасах гэж янз бүр аашилж байсан, Харин цэвэр эмчийн ажлаа хийх тал дээрээ бол хөгшчүүлээсээ хамаагүй дээр дайчин шуурхай, цаг алдахгүй, товч тодорхой байлээ. Харилцааны асуудал гэж том асуудал байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.133] 2022/10/15
Шаардлага тавих нь зөв ч нөгөө талаас цагдаад байсан ёс зүйгүй жандаарам шиг шоронжсон үг хэлтэй орлогч нэртэй дарганцар авгайг яагаад хажуудаа байлгаад эмч сувилагч нартайгаа ийм асуудал үүстэл харилцаа үүсгэсэн юм Нөгөө талаас харахад хамт олно удирдах хүн ийм харцаатай хүн байна гэдэг чинь эрүүл уур амьсгалтай орчин бус нэг л надад таалагдахгүй бол би халж чадна та нарыг би мэднэ гэсэн би би гэдэг үзэл цухуйгаад байна даа .Өөрт чинь бас нэг би гэсэн шинж байгаад байна.Магадгүй энэ даргын ойр хавьд хамт амьдардаг нэг цэргийн юм уу цагдаагийн ч юм уу хүний дарамтлагч маягын нөлөө байгаа юм уу .Тэгээд тэр зан нөлөөлөл даргаас илрээд л байх шиг.Тэрнээс биш цэвэр удирдагч манлайлагч хүний зан чанар биш ээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.56] 2022/10/14
Заа тэр хувийн эмнэлэгтэй эмч нар нь гараад л хувийн эмнэлэгтээ ажиллаад л наад төрөх эмнэлэг нь хүний нөөцөө олоод авчаач дээ. Үнэхээр монголд тийм хангалттай эх барих эмэгтэйчүүдийн эмч бгаа л бол болоо ш дээ. Хүүхдээ цагдаагаар эх бариулна уу сэтгүүлчээр эх бариулна уу төвөг цаашаа.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.41.154] 2022/10/15
Зөвхөн цалингийн 700 мянган төгрөгийн цалингаар ажиллах нарийн мэргэжлийн эмч хаанаас ч олдохгүй . Зөвхөн цалингаараа амьдар гэж шахснаас болж олон эмч гарсан байх.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.165] 2022/10/14
Бидний цөөхөн Монголчууд биенээ шулж амьдрах биш дэлхийд гарья.
0 | 0 Хариулах
Зоч [150.129.142.24] 2022/10/14
Хэ эрүүл мэндийн салбар ер нь муу болгоны салбар болоод удаж байгаа байх оо дарга цэрэггүй тэр дунд нь цөөн зөв хүмүүс нь л их зовдог байх цагаан нөмрөгт баатрууд байхаа болиод Бизнес баатрууд болсон байх боловсрол ч адил зоос зоос бас дахин зоос болсон биз хүн байхаа болиод
0 | 0 Хариулах
Хоолноосоо салах гээд хэцүү байгаа юм бна л даа [66.181.186.104] 2022/10/14
Энэ асрагч сувилагч нар эм хэрэгсэлийг хийсэн гэж худлаа шахаад дамлаж зардаг нь үнэн ш дээ сувилагчдийн фэйсбүүк рүү ороод л зарыг нь харцгаа мөн бүх хурган дарга нар нь хувийн эмнэлэгтээ улсын даатгалаар хийх хагалгааг очер урт цаг алга гээд хувийнхаа эмнэлэг дээр өндөр үнээр хийнэ давхар даатгалаас нь мөнгийг нь авч ашиг олдог нь одоо орох шалгалтаар баримттай тодорхой болох биз дээ
0 | 0 Хариулах
zochin [202.179.15.10] 2022/10/14
zail unurjargal jinger
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.126] 2022/10/14
Ажлаа хийж чаддаг л байсан юм бол дарамтлуулаад гараад байна гэдэг ч юу л бол?! Хариуцлага тооцоод, ажил ярихаар өрвийгөөд хэл ам хэрүүл хийгээд удирдлагаа муулдгаа больцгооё оо.
0 | 1 Хариулах
Зочин [59.153.115.234] 2022/10/14
За даа ард түмэн та нарыг мэдэн байгаа ш дээ, ямар муухай харилцаатай, хандлагатай, жирэмсэн, нярай гээд эмзэг хүмүүсийг мөнгө болгон хардаг, хүний өвдөлт, зовлонгоор мөнгө хийдэг, бүгд улсын том төрөхөө дээрэмдэж, хулгайлж мөнгө босгоод хувийн юмнууд хажуугаар нь нээчихсэн, ялзарсан газар.
0 | 0 Хариулах
зочин [202.21.118.130] 2022/10/14
үйлчилгээ муу байсан. эмч нар маш муухай ааштай байсан. 2010аад он. Одоо сайжирсан гэж найдаж байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.121] 2022/10/14
Бүрэн утгаараа ялзарч дампуурсан тогтолцооны гажуудал
1 | 1 Хариулах
Утгагүй юм [202.131.225.53] 2022/10/14
Өөрсдийнхөн хэчнээн жил бугшсан тоглоомын дүрмээр явахгүй, том өөрчлөлт хийе гэсэн нэгнээ нийлж байгаад түлхчихдэг утгагүй юм. Хаа газар нэг юм аа тавьж чаддаггүй хүмүүс байх юм аа...
4 | 0 Хариулах
digital nation [66.181.178.183] 2022/10/14
uuriiguu tulcheed uilaad bsn digitaliin budka shig dampuu iomnuud
0 | 0 Хариулах
Утгагүй юм [202.131.225.53] 2022/10/14
Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Д.Өнөржаргал гэдэг хүн нь өөрөө хувийн эмнэлэгтэй биз дэ Итгэлт бил үү дэ. Амаржих газраа ажиллахаас гадна бүр үйлдвэрчний эвлэл дарга байж ийм өндөр ашиг сонирхлын зөрчилтэй байж ингэж ярих нь буруу болов уу.
9 | 0 Хариулах
зочин [103.57.95.139] 2022/10/15
Энхцэцэг гээд байгаа дарга нь ч гэсэн Бүсгүй гээд хувийн аймар том эмнэлэтээ ш дээ. Ээндээ ч бий гоондоо ч бий.
0 | 0 Хариулах
Ороок Номио [77.24.7.205] 2022/10/14
Төрөхөд маш хэцүү заавал эмчид нь жаахан юм өгөхгүй бол болдоггүй гэж Монголд эх болсон эмэгтэй болгон хэлж байдагшд.
1 | 0 Хариулах
torogch eh [192.82.92.43] 2022/10/14
Hariltsaa handlaga uneheer hetsuu emneleg. Ambultorior uzuuleh er n hetsuu dee. gants 2 mundag gegdeh emch nar n 1r torohiinhoo hajuuhandaa huwiin emnelegtei, tendee l tolbortei uzej bj ooriinhoo eeljind taaruulj toruulj ogno gdg. bas toruuleh hansh n hurtel togdoogdson bdg. hen negen mundag emchid n ingej mongiig n ogch ter emchiin hun gj l torohgui bol tgd er n hun gj awch heleltsehgui dee... zagnuulaal bjin... tgd zahiral n bodwol ene bdliig n zasaj shinechleh gj bgad l ooroo iim bdald oroo blguide
1 | 0 Хариулах
Зочин [64.119.24.172] 2022/10/14
Хувийн эмнэлэгтэй эмч нарын захиалгаар , ҮЭ нь гүйцэтгэх ажилаа хийж бна ш дээ… ийм хэрүүлч авгай нар яг дарамтлуулж харагдаач..
5 | 0 Хариулах
Зочин [202.21.117.46] 2022/10/14
Та нар л болоод нэг их дарамтлуулсан байх вий дээ ккк Яасан авдаг өгдөг луйвар булхайнуудыг чинь илчлээд өгөхөөр өвдөг чинь чичирч байна уу, Та нар яг ард түмний төлөө үнэнчээр ажиллаа юу битгий жүжиг тоглоод бай, Эрүүл мэндийн эргүү сайд минь энэ эргүү луйварчидтайгаа хамт зайлаад энэ системийг нэг цэвэрлээд өгдөө тэр чинь л таны үр хүүхдүүддээ үлдээж байгаа буян чинь болно. Одоо идэж ууж ханаж цадаа биздээ та нар цалин мөнгө муу л гээд байдаг бүг хувийн эмнэлэгтэй наасан ккк. Цалингаараа та нар хувийн эмнэлэг байгууллаа юу бүгд хулгай луйвар ядарсан олны хөлс нулимс байхгүй юу. Шудрагаар ажиллаж байгаа энэ дарга эмэгтэйд сайдын ажлаа өг муу эргүү мал минь тэгээд хэдэн луйварчин алуурчин гайнуудаа аваад зайл
4 | 1 Хариулах
Зочин [202.179.2.18] 2022/10/14
Энэ ҮЭ өөрөө яг ноотой гэж санагдахаар юм хэлсэн байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.112.116] 2022/10/14
Угаасаа үйлчилгээ гэж авах юмгүй, жирэмсэн ээжүүддээ анхаарал халамж тавьдаггүй хэзээний л мөнгө төгрөг авч байж хөдөлдөг сэтгэлгүй эмч нартай шдээ. Эхнэр маань хүндрэлтэй төрөөд хагалгааны зовиураа дийлэхгүй уйлж гуйж байхад сахиур оруулахгүй гэж хүнд суртал гаргаад оруулаагүй тийм л зэвүүн хүнлэг бус эмнэлэг шдээ. Хагалгааны дараа нойрсуулагч эмч нь өөрөө залгаад өвчин намдаах тариа хийлгэх бол мөнгө шилжүүл гэж өвчнөөр нь хүртэл барьцаална
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.49] 2022/10/14
Үнэн дүр төрх ийм л бна. Яагаад 30 жил дампуурсан ү/а тай явж ирсэний тод жишээ. Bye
0 | 0 Хариулах