“ТУУЛ ГОЛОО ЦЭВЭРЛЭЕ” бүх нийтийн цэвэрлэгээг Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран зохион байгуулж, байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсийг дэмжин ажиллалаа.
Уг “Туул голоо цэвэрлэе” санаачилгад Монголын их дээд сургуулийн оюутан, төрийн байгууллагын 10 мянга орчим залуус оролцож, Туул голын сав дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ.
Петровис Групп нь нийгмийн хариуцлагын тулгын гурван чулуу хэмээгддэг Чанар, Байгаль орчин, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO9001:2015, ISO14001:2015, ISO45001:2018 стандартуудыг салбартаа анх удаа нэгдмэл байдлаар нэвтрүүлэн 3 дахь жилдээ амжилттай ажиллаж байна.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд 2020 оноос жил бүр “Миний байгаль хоггүй, миний машин хогтой” аяныг зохион байгуулж Монгол орон даяар байрлах Петровисийн 380 гаруй шатахуун түгээх станцаараа дамжуулан аялал зугаалгаар явахдаа хог хаяхгүй байхыг уриалан нийт 220,000 ширхэг хогийн уут тараан 700 гаруй тонн хогийг станц дээрээ хүлээн авч хогийн цэг рүү ачуулсан байна.
Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах санаачилгад нэгдсэн нийт залуучууддаа талархал илэрхийлье.
Эх дэлхийдээ хог хаяхгүй байцгаая
МИНИЙ БАЙГАЛЬ ХОГГҮЙ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!