ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн живхийг голын эхэнд, модны ёроолд хаях нь лусыг хилэгнүүлдэг

Б.Энхзаяа
2022 оны 9 сарын 20
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-ЖИВХ ХӨРСӨНД ШИНГЭХ ХУГАЦАА 400-450 ЖИЛ БАЙДАГ-

Хүүхдийн хэрэглэсэн живхийг ээжүүд бид хогийн саванд хаяж чаддаггүй.

Хүүхэд төрөөд анх хэрэглэсэн живхээс нь эхлээд л тусгай уутанд бөөгнүүлж байгаад цэвэр газар хаядаг "уламжлалтай" болоод удаж байна. Гэвч энэ нь байгаль орчин хийгээд гэр бүлийнхэндээ хийж байгаа том хор, аюул гэдгийг тэр бүр ухаардаггүй. Бодсон ч хүүхдийн эдэлж хэрэглэсэн зүйл цэвэр байх ёстой гэдэг бодол дийлсээр байдаг.

Өнөөдөр нийслэлийн эргэн тойронд. цаашлаад хөдөө орон нутагт хүний хөл хүрээгүй цэвэр байгальтай газар, модны ёроол, гол усны эх, сав газарт хэрэглэсэн живх шуудай, шуудайгаараа хаягдсан байдгийг бид олон удаа харсан. Байгаль орчин, хөрсний бохирдол талаас яривал энэ нь хамгийн хортой юм байна.

Д.БЯМБАДАШ: ХЭРЭГЛЭСЭН живхийг БАЙГАЛЬД ХАЯХ БИШ ШАТААХ, ЭСВЭЛ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЁСТОЙ

Учир нь живх хөрсөнд шингэх хугацаа 400-450 жил байдаг тухай Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гүйцэтгэх захирал Д.Бямбадаш онцолж байна.

Тэрбээр энэ тухай "Мухар сүсгээс болж иргэд хүүхдийн хэрэглэсэн живхийг модны ёроол, голын эхэнд хаяад байдаг. Живхийг синтетик материалаар хийдэг. Энэ нь хуванцар савны материал гэсэн үг. Тэгэхээр хуванцар сав байгальд шингэх хугацаа асар урт. Хөрсөнд булагдаад 400-450 жилийн дараа шингэдэг гэж үздэг. Мэдээж хөрс, байгаль орчиндоо маш их хор хөнөөлтэй. Уг нь хэрэглэсэн живхийг дахин боловсруулах ёстой. Гэвч өнөөдөр манайд дахин боловсруулж байгаа газар тун ховор. Ядаж зориулалтын зууханд ч болов шатаах хэрэгтэй. Бас л манайд ийм технологи алга" гэж байв.

нэг хүүхэд өөрөө бие засаж сурах хүртэл дунджаар 4,000 ширхэг живх хэрэглэдэг

Ганцхан живхийг хөрсөнд булахад л хүний амьдралын 5-8 үеийг өнгөрөөх хугацааны дараа шингэнэ гэдэг маш том асуудал. Гэтэл нэг хүүхэд өөрөө бие засаж сурах хүртэл дунджаар 4,000 ширхэг живх хэрэглэдэг. Европ тивийн нийт хог хаягдлын хоёр хувийг нэг удаагийн живх эзэлдэг бол АНУ жилд 28 тэрбум ширхэг живхийг хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг.

Тэгвэл Монголд ч ялгаагүй, ажил амьдралын хэв маягаас шалтгаалж ээжүүд хүүхдэдээ живх хэрэглүүлэх хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа. Тэр хэрээр байгальд хог болж, хөрс, ус, агаар бохирдуулах байдал нь нэмэгдэж байгаа гэсэн үг.

П.ОЧИРПҮРЭВ: ИРГЭДИЙГ БУРУУТГАХААС ИЛҮҮ ЖИВХИЙГ ШАТААХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ САНАЛ БОЛГОХ НЬ ЗӨВ

Гадны улс орнуудад хэрэглэсэн живхийг өндөр температурт шатаах, эсвэл дахин боловсруулдаг юм байна.

Харин манайд энэ технологи хэр нэвтэрч байгаа талаар "Технологи бридж" ХХК- ийн захирал, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн П.Очирпүрэвээс тодруулсан юм. Тус компанийн хувьд хог хаягдлыг дахин боловсруулах технологийг импортолдог юм байна.

Тэрбээр “Байгальд ийм хог хаягдлыг хаяж байгаа иргэдийг буруутгахаас илүү дахин боловсруулах, байгальд ээлтэй шатаах технологи. үйлчилгээг санал болгох ёстой. Тэгвэл иргэд төлбөр төлөөд шатаалгах, дахин боловсруулахад хэрэглэсэн живхийг өгөх байх. Манайх энэ чиглэлийн технологийг импортолдог компани. Хувийн хэвшлүүд энэ технологийг ихээр сонирхдог ч бодит худалдан авалт тун бага. Тиймээс цаашид үүнийг нэвтрүүлэх шаардлагатай" хэмээв.

Мэргэжилтнүүдийн хэлснээр үнэхээр ч шатаах, дахин боловсруулах үйлдвэр байхгүйгээс хогийн цэг дээр хүүхдийнхээ хэрэглэсэн живхийг хаячхаж зүрхлэхгүй байна. Гэвч цэвэр газар гээд байгальд, гол ус, модны ёроолд хаяж байгаа нь тийм ч зөв үйлдэл болж чадахгүй байгаа юм. Бүр тодруулбал, энэ нь шашин талаасаа лусыг хилэгнүүлсэн үйлдэл болдог ажээ.

Ж.БАТБИЛЭГ: БАЙГАЛЬ БОХИРДУУЛЖ ЛУС ХИЛЭГНҮҮЛЭХЭД ҮЕ ДАМЖИН ХОРЛОЛД ӨРТӨХ АЮУЛТАЙ

Энэ тухай "Буян арвижих" хийдийн хамба лам Ж.Батбилэгтэй цөөн хором ярилцлаа.

-Гол усанд сүү дусааж болохгүй, мод чулуу хамаагүй хөндөж болохгүй гэдэг. Хэрэв ингэвэл лус хилэгнэнэ гэж бидний ээж, аавууд зааж зөвлөдөг. Сүүлийн үед модны ёроол, голын эх, сав газарт хүүхдийн хэрэглэсэн живхийг ихээр хаядаг боллоо. Энэ үйлдэл ер нь зөв үү?

-Үүнийг ярихын тулд лус гэж юу юм бэ гэдгийг товчхон тайлбарлаад өгье.

Аливаа юм бүхэн эзэнтэй гэж буддын шашинд үздэг. Уул ус, байгаль, амьтан бүгд эзэнтэй байдаг. Бидний нүдэнд харагдахгүйгээр тэднийг эрхшээж байдаг эзэн бол лус.

Хүн гэдэг амьтан аливаа зүйлийг харж, барьж, мэдэрч байж итгэх гээд байдаг. Хий хоосон зүйлд итгэдэггүй. Лус гэдэг бидний нүдэнд харагдахгүй орчинд байдаг. Вирус гэхэд л бидэнд харагддаггүй хэрнээ хүмүүсийг өвчлүүлээд байдаг. Түүнтэй адил лус бол харагдахгүй ертөнц мөртлөө нөлөөлж байдаг.

Буддын шашны үзэлд аливаа юмс шүтэн барилдлагатай, хоорондоо хамааралтай байж оршин тогтнодог. Тэгэхээр бид бүхэн байгальдаа хэдий чинээ хор учруулна төдий зовлон зүдгүүрийг амсана. Байгальд нэг памперс хаячхаад байгалиас сайхан зүйл авах гэж горьдоод хэрэггүй. Үйлийн үр ирнэ.

-Лусын хорлол гэж юу юм бэ?

-Булаг шанд бохирдуулахад лус хилэгнэдэг.

Ингэснээр хорлол ирнэ гэдэг. Хамгийн наад зах нь биеэр идээ шарх гарах, бие хаа өвдөх, амьдрал ахуйд саад тотгор гарч ирэхээс эхэлдэг. Нутаг усанд ган гачиг болох, хүн, мал, амьтны өвчин гарах эрсдэлтэй. Цаашлаад үе удам дамжих ч аюултай. Энэ бол хамгийн ноцтой зүйл. Таны байгаль дэлхийдээ, гол усаа бохирдуулсан үйлээс болж үр хүүхэд тань зовно.

Жишээ нь, Сэлэнгийн Тужийн нарсыг ярья л даа. Ерээд онд Тужийн нарсыг маш их устгасан даа. Тэр үед rap хөл оролцсон ченжүүд нэг хэсэг том том машин унаад л, хоёр давхар байшин бариулаад л их л сайхан байсан. Одоо бол тэр хүмүүсээс нэг нь ч сайхан амьдарч чадаагүй. Тахир дутуу болох нь болж, өвчин зовлон ээрч, өөд болсон нь ч байгаа. Сэлэнгийнхэн андахгүй. Лусын хорлол гэж тийм айхтар зүйл.

-Мод, гол ус бохирдуулах үйл том жижиг гэж байх уу?

-Байгальд шуудай дүүрэн живх хаях, ганц ширхгийг хаях ямар ч ялгаагүй. Их бага хамаагүй бохирдуулж байгаа мөн чанар нь л аюултай. Орчин үед хүмүүс уламжлалт зан үйлээсээ маш их холдсон. Лус савдгаар дамжуулж ойлголт авахаа больё гэхэд ерөөсөө бид байгалиа хайрлах ёстой юм. Хүний амьдралын бүх зүйл хоорондоо шүтэн барилдлагатай. Хүн төрөлхтөн бид цэнхэр дэлхийг хөлөглөөд сансар огторгуйд аялж яваа аялагчид. Хөлгөө хайрлахгүй, гамнахгүй бол хэр удаан орших вэ гэдгийг л бодох ёстой юм.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
4
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.24.174] 2022/9/23
Муу оркуудыг 10 сая төгрөгөөр торгооч
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.119] 2022/9/20
Хурууны хээгээр олж болно олоод хурууг нь тасдах хэрэгтэй мал хэзээч хүн болохгүй
0 | 0 Хариулах
Мухар сүсэгт [202.126.88.71] 2022/9/20
Угаас тэнэгүүдийн орон биз дээ! Ийм ард түмэнтэй улс яаж ч хөгжих вэ дээ! Хүүхдүүд нь ирээдүйд ус ч үгүй, хөрсний бохирдолтой орчинд амьдрана гээд, ядаж наад зах нь бодож сэтгээсэй билээ!
2 | 0 Хариулах
Зочин [103.14.38.194] 2022/9/20
Ямар ч тэнэг хүн уншсан "за ёстой ахиж живх хаяхгүй ээ" гэтэл нь хариулт өгсөн байна. Мухар сүсэгтнүүд уншаад ойлгоно биз хаха
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.115] 2022/9/20
Muhar suseg geed dairaad bgaa uhernuudee shinjleh uhaan talaasaa shingehed hunii 5-8 uye buyu 200-300 jil shingene genedee! Yur ni bol burhan esvel buteegch bdag gedeg n batlagdaad bgaa zambaraagui baidlaas amid bish ymaa gehed od garigsiin yortonts uuseh bolomjgui ym gesen
1 | 0 Хариулах
zochin [66.181.161.27] 2022/9/20
энэ бол жинхэнэ үр хүүхдийнхээ ирээдүйг бузарлаж, байгалийг хэдэн зуун жилээр хилэгнүүлж, лусын хараалд идүүлж, тэд хэзээ нэгэн цагт үр удмаас чинь хариугаа маш зовлонтойгоор, өвчин зовлонд нэрвэгдүүлэн авах болно доо. Хаана хогоо хаяна. яг тэр газарт чин хүүхэд чин хэзээ нэгэн цагт ирж ямар нэгэн золгүй явдал тохиолддог жамтай гэсэн дээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.21] 2022/9/20
мухар сусэг тарааж бга хунтэй нь хариуцлага тооцоочээ 1 хун ярьж бга болоод ийм уйлдэл гаргаад бга юм биш уу
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.105] 2022/9/20
Ингэж мухар юм ярихгүй ээ. Уул, мод, усыг байхгүй болгож байхад лус нь хаана байсан юм бол доо хөөрхий.
1 | 2 Хариулах
zochin [66.181.161.113] 2022/9/20
Хаясан живхний хуухэд нь хараал ирээсэй
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.217] 2022/9/20
Авгай нар айлын цагаанс арын ширээн дор булаг усны тэнд живхээ хаяхаас ичих хэрэгтэй. Босоод хогийн сав асуухад олдоно.
3 | 0 Хариулах
mal [124.158.66.165] 2022/9/20
erguu malnuud tsuts oirtson guilgachinguud
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.240] 2022/9/20
2008 ond Huvsgul dalaid nztaigaa hamt 8 honog ayalahdaa 14 shuudai hog tuuj Dalain Zahirgaand tushaasan. Yg modnii yoroolr, dalain ergeer bituu pampers, damskii🤮bsan. Tgeel huurhii dalai eejid buyan bodool nudee anial tuusendee😭😭
8 | 0 Хариулах
Зочид [66.181.176.47] 2022/9/20
Зүгээр л хог үлдээхгүй авч яваад хогийн цэгт хаяад сурчихмаар юм даа хогийн цэгээ ойр ойрхон цэвэрлээд сурчихмаар юм иргэн нь ч засаг нь ч арай л тархины доройтолд орж дээ монгол маань
1 | 0 Хариулах
Зочин [192.82.89.158] 2022/9/20
ЁСТОЙ Л АРГАА БАРСАН НИЙТЛЭЛ БАЙНА. ГЭХДЭЭ ҮНЭН. ГАНЦ Ч ХҮҮХДИЙН ХЭРЭГЛЭЭНЭЭС ГАРСАН ХОГ БИШ. МОНГОЛЧУУД Л ЯВСАН БОЛ ТОВ ТОДОРХОЙ ДАНДАА ХОГОО ХАА САЙГҮЙ ХАЯЖ ЯВДАГ
4 | 1 Хариулах
Зочин [202.21.124.133] 2022/9/20
Barag ingej ailgahgui l bol uhamsarlahgui ym bilee
6 | 0 Хариулах
Зочин [202.126.88.206] 2022/9/20
Байгаль экологио хамгаалж уул уурхайг хаах нь зөв.
0 | 2 Хариулах
ЗОЧИН [139.5.216.188] 2022/9/20
ШУЛУУХАН ХЭЛЭХЭД ИЙМ СЭТГЭХҮЙТЭЙ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ АСУУДАЛ ИХТЭЙ БАЙДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ. АСУУДЛАА ШИЙДЭХ ГЭЖ ХЭН НЭГНИЙ ЗӨВЛӨМЖӨӨР ИЙМ ЮМ ХИЙДЭГ. ГЭТЭЛ АСУУДАЛ НЬ ӨӨРТ НЬ БАЙГААГ ОЛЖ ХАРДАГГҮЙ. МУНХАГ ХАРАНХУЙ УЛС МОНГОЛД ИХ БАЙНА.
5 | 2 Хариулах
Зочин [66.181.168.8] 2022/9/20
Хүүхдийнхээ баасыг байгаль дэлхийгээсээ илүүд үзэх ээж нар минь ухаарах болтугай, хүүхдэдээ гай зовлон дуудаж байна гэдгийг ойлгоосоо билээ
2 | 0 Хариулах
Зочин [103.212.118.149] 2022/9/20
Gol us mashintai gatlah hogoo hayh , ugaal uildeh, lusiin horlol hamgiin ayultaida.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.46] 2022/9/20
Байгаль экологи яриад ойлгодоггүй малдуудад мухар сүсэгээр айлгаж ойлгуулах нь зөв шүү хаха
3 | 0 Хариулах
Latin49 [192.82.70.47] 2022/9/20
mongol hunii oyun sanaa afrikiin tuvshind baigaad baih yum
2 | 1 Хариулах
latin50 [203.23.199.192] 2022/9/20
битий бүхэл бүтэн африк тивийг гутаа л даа. гайгүй орнууд зөндөө байнашд тив дотроо
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.27] 2022/9/20
Дэлхий нийтээрээ нэг удаагийн хэрэглээнээс татгалзах цаг болсон.
1 | 1 Хариулах
Зочин [202.131.231.11] 2022/9/20
гоё эргүү гарууд шүү бид
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.62] 2022/9/20
Лусын хорлол гэдэг байгаль эхээ хайрлах ардын арга. Хүүхдийн баас цэвэр ч живх өөрөө хог юм. Мексикт хүүхдийн баастай живхэн дээр мөөг тарьсан туршлага бий. Тэхдээ живхийг устгах нь илүү үр дүнтэй, өнөөдрийн хувьд
0 | 1 Хариулах