Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: Алслагдсан дүүрэг, орон нутгийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулахаар тоноглогдсон галт тэрэг, автобус, машиныг илгээж байна

Б.Манлай
2022 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийт хүн амыг “Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хамруулж эхлээд буй.

Өнөөдрийн байдлаар 296,505 иргэн үзлэг, шинжилгээ, оношилгоондоо хамрагдаж, нийт 150,968 өвчний сэжигтэй тохиолдлыг илрүүлжээ. Иймд энэ ажлыг эрчимжүүлэх, үзлэгтээ хамрагдах хүсэлтэй ч байршлын хувьд алслагдсан иргэдэд хүрч үйлчлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж эхэлсэн байна.

Энэ талаар Эрүүл Мэндийн сайд С.Энхболд "2021 оны тавдугаар сараас Батлан Хамгаалах Яамтай хамтран иж бүрэн тоноглогдсон автомашинуудыг орон нутагт илгээж эхэлсэн.

Яамны зүгээс алслагдсан дүүрэг ба орон нутгийн иргэдийн дунд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог иргэдэд ойртуулах үүднээс УБТЗ-тай хамтран эмнэлгийн үзлэг, оношилгооны иж бүрэн тоноглогдсон явуулын галт тэргийг орон нутаг руу явуулсан. Тус галт тэрэг нь төмөр зам дагуух төв суурин газарт хуваарийн дагуу эрт илрүүлэх үзлэг, оношилгоог зохион байгуулах юм.

Уг ажлын үргэлжлэл болгож Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо буюу Улиастайн иргэдэд эрт илрүүлэх үзлэг, оношилгоог хүртээмжтэй болгох үүднээс эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон автобусыг ашиглаж эхэллээ. Энэхүү автобусыг эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд нэвтрүүлэх нээлтийн үйл ажиллагаанд өнөөдөр оролцлоо" гэв.

Эрт илрүүлэх үзлэг, оношилгоондоо хамрагдах хүсэлтэй ч ажлын цаг боломж нь хомс. Эмнэлэгт олон шалтгааны улмаас очиж чаддаггүй. Эсвэл гэр нь алслагдсан учир унаа тэргээр зорчиж эмнэлэгт очих боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд явуулын автомашин, автобус бүхий баг очиж үзлэг, оношилгоог хийх юм байна.