Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Польшийн археологичид 17 дугаар зууны эмэгтэй “вампир”-ын булш илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Николас Коперникийн их сургуулийн профессор Дариуш Полинскийн удирдсан археологичдын баг Польш улсын нутгаас 17 дугаар зууны “вампир” буюу цус сорогчийн булш илрүүлснээ Баасан гарагт мэдээлжээ.

Цогцсын хүзүүг гар хадуураар хааж оршуулсан нь вампирыг дахин босож ирэхээс сэргийлсэн арга хэмжээ болохыг Полински ярьж байна.

“Хэрвээ талийгаач амь ороод босож ирвэл толгой нь гар хадуурт тастагдах, ядаж гэмтэх байрлалаар оршуулжээ” гэж тэр тайлбарласан юм.

17 дугаар зуунд зүүн Европын орнуудад цус сорогч олноор бий болж буй тухай цуурхал хүмүүсийг айлгадаг байжээ. Хүмүүс үхсэн “цус сорогч”-ийг оршуулахдаа дахин амилуулахгүйн тулд янз бүрийн арга дом хэрэглэдэг байсан гэнэ.

“Цус сорогчийг дахин амилуулахгүйн тулд хэрэглэдэг байсан бусад аргуудаас дурдвал хөл, толгойг нь тастаж оршуулах, цогцсыг доош харуулан газар үмхүүлж оршуулах, шатаах, чулуугаар бяцлах гэх мэт” гэж Полински хэвлэлд ярьжээ.

Түүний илрүүлсэн булшинд гар хадуур хүзүүнийх нь харалдаа байрлуулснаас гадна зүүн хөлийн эрхийн хуруунд нь цоож зүүсэн байсан байна.

Энэ нь мөн цус сорогчийг дахин амьдруулахгүйн тулд үйлддэг бэлгэдлийн зан үйл байсныг профессор тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Business Insider