Намар цаг ирж хичээл сургууль эхэлж байгаатай холбоотой Монос Эмийн Сангийн бүх салбараар “Эрүүл Монгол Ирээдүй” хүүхдийн дархлаажуулалтын аян эхэлж, 100 нэр төрлийн дархлаа дэмжих бүтээгдэхүүн болон цэцэрлэгийн багц 5-20% хямдралтай, хамгийн өргөн сонголттой худалдаалагдаж байна. Тус аяны хүрээнд 30,000₮ өөс дээш худалдан авалт бүрд Юнителийн 1GB дата, Юнивишн 1 кино үзэх эрх бэлэглэж байна.
Мөн бяцхан дүү нартаа зориулан U-Kids урамшуулалтай дугаарыг дагалдуулан өгч байна.
Хичээл сургууль эхлэх гэж байгаа энэ үед эцэг эхчүүд та бүхэнд хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих вэ? зөвлөгөөг хүргэж байна.
Олон улсын жишигт хүүхдийн нойр, хоол, хөдөлгөөнийг дэмжиж дархлааг нь сайжруулахыг чухалчилдаг байна. Тиймээс хүүхдийн дархлааг сайжруулах гурван алхам буюу нойр, хоол, хөдөлгөөн ямар байх ёстой талаар мэдээллийг хүргэе.
Үдшийн 22 цагаас шөнийн 02 цаг хүртэл хүний биеийн дархлааны эсүүдийн идэвхтэй үйл ажиллагаа эхэлдэг. Энэ үед хүн амарч бат бөх нойр авснаар дархлааны эсээ идэвхжүүлнэ.
Шөнийн 21.00 цагаас хойш өсөлтийн гормон ялгардаг. Тэрхүү гормон нь дархлааны эсүүдийг идэвхжүүлж, стресс ядаргааг тайлдаг байна.Томчуудын хувьд энэ цагт унтсанаар хөгшрөлтийн явц удааширдаг байна.
Хүүхэд уураг ихтэй хоол идэх ёстой. Гэхдээ уураг гээд дан мах идээд байж болохгүй. Уургийг ургамлаас буюу шош, вандуй, дүпү, өндөгнөөс авч болно. Мөн А витамин нь арьс салстыг ихээр хамгаалдаг учир хүүхдэдээ А витаминаар баялаг хоол хүнс хэрэглүүлэх хэрэгтэй. А витамин хангалттай авч чаддаг хүүхэд ханиад хүрэх нь ч бага байдаг.
Хүн хөдөлж хөлсөө гадагшлуулбал хүний бие идэвхтэй байж дархлааны эсүүд сэргэдэг. Хүүхэд өдөрт дор хаяж 30 минутаас 1 цаг хүртэл идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй байдаг ба хүүхдийн өдөр тутмын хөдөлгөөн нь идэвхтэй хөдөлгөөнд тооцогддоггүй байна. Тиймээс спортоор хичээллүүлж, тасралтгүй хөдөлгөөн хийлгэхэд эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Хүүхдийнхээ хөдөлгөөнд анхаарч дархлааг нь сайжруулах боломжтой.
Мөн эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ удаан хугацаагаар орхиж явах, сэтгэл дундуур байлгах, бухимдуулах, таагүй нөхцөлд байлгах зэрэг нь биеийн дархлаа муудахад нөлөөлдөг. Хүүхдийн бухимдлыг бууруулахын тулд эцэг эхчүүд та бүхэн хүүхэдтэйгээ ярилцаж байх хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!