ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хөшигийн хөндийн нисэх буудалд цахим гарцууд болон гар тээш шалгах рентген төхөөрөмжийг нэмж суурилуулна

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр /2022.07.26/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкитэй уулзаж, Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Сайд Л.Халтар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 228 дугаар тогтоолын хүрээнд агаарын замын “Чингис хаан” хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа талаар хэлэв. Энэ хүрээнд хилийн боомтод цахим гарцууд болон зорчигчийн гар тээш шалгах рентген төхөөрөмжийг нэмж суурилуулахаар төлөвлөж байгаа юм.

зураг
 
Мөн уулзалтын үеэр шинэ нисэх буудалд үүсдэг ачаа, зорчигчдын бөөгнөрөл, ачааллыг бууруулах зорилгоор цагийн хуваарилалтын зохицуулалт хийж ажиллаж байгаа талаар мэдээлэл солилцлоо.

Цаашид цар тахлын нөхцөл байдал сайжирч, олон улсын хуваарьт нислэгүүд нэмэгдэхтэй холбоотойгоор зорчигч, ачаа тээврийн урсгал ихсэх хандлагатай байгаа тул "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын хүчин чадлыг бүрэн ашиглахад чиглэсэн менежментийн зөв зохицуулалт хийхэд хоёр талаас шаардлагатай дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаар болов.

 

Эх сурвалж: ЗТХЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [150.129.140.254] 2022/7/28
Хэтэрхий жижиг нисэх буудал байна лээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.254] 2022/7/27
baitsaagch nar hunii achaa solichihiid ene huntei soligdoj geed heev beg utsiig ni uguud bna aa anhaaral tatmaar ter hunii achaand yu uldeed achaagaa haisan nadtai anduurch geed uzej haralgui shuud gargaad nuguuduul ni zam deer huleegeed bj bdag ,ner ustai achaagaa anduurah ni yu l boldoo
0 | 0 Хариулах
Мммм [192.82.80.82] 2022/7/27
Рентгенээр шалгачихаад өлөн гуйлгачин сэтгэлгээтэй байцаагч нар нт уудлаад зогсдог биү дээ. Бусад улс оруулсан бхад хүний авч яваа ганц нэг цамц витамин дээр үхэл алдан мөнгө нэхээд. Тэгэнд өөдөлсөн юмгүй хамгийн үйлчилгээ харьцаа муутай хэвээрээ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.66] 2022/7/27
Бүх албан байгууллагуудаа интернэт сүлжээнд холбоочээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.222] 2022/7/27
Агаарын боомтоо сайжруулахаа хүртэл Япончуудаас асуудаг ёстой манкурт боолууд болжээ пязда юм аа
3 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/7/27
хийгээгүй байсан юм уу? дандаа дутуу зүйл хүлээж авя хахуулиар цүдийсөн ТАРГАН ГАХАЙ НАР.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.74.10] 2022/7/27
dandaa guilag hilj baihaa bolioochee nudnii bulainuudaa
0 | 1 Хариулах
Зочин [103.57.93.166] 2022/7/27
Ачааны түгээлт в, олголтыг нь сайжруулмаар юмаа, замын нь нэмэх хэрэгтэй, олон онгоц буугаагүй байхад ачааллаа дийлэхгүй онгоцны буудал барьж өгсөн Япончуудын буруу юм уу, нөгөө Монгол улс нь мөнгөнөөс нь идчихсэн юм уу , олон сая доллараар ийм жижигхэн хүлээлтийн танхимтай ,ачаагаа хүлээсэн хогийн буудал барьж өгсөн гэхэд итгэхгүй байна
1 | 0 Хариулах
Зочин [149.202.181.244] 2022/7/27
ХАЛТАЙЧААД САЛХИ ҮЕРТ НАЙДВАРГҮЙ ЗАМЫН ЗУРАГ БАТЛАДАГ ҮХЭЖ ДАЛДРАМРУУД
1 | 0 Хариулах