Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

ЗААВАР: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн үйлчилгээнд хэрхэн хамрагдах вэ?

Т.Саран, iKon.mn
2022 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн үйлчилгээнд хэн, хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг хүргэе. 

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө гурван сар ба түүнээс дээш хугацаанд төлсөн даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй. 

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан түүний сүүлийн бүтэн ажилласан гурван сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас дараах хувь хэмжээгээр бодно.

Шимтгэл төлсөн хугацаа болон шимтгэл бодох хувь: 

  • 5 хүртэлх жил, шимтгэл бодох хувь 50 хувь,
  • 5-14 жил, 55 хувь, 
  • 15 ба дээш жил, 75 хувь байна. 

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 100 хувиар бодож олгоно. 

Тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах заавар: 

 

 

Эх сурвалж: ХНХЯ