Ес хоногийн амралтын өдөртэй, удаан хүлээсэн "Үндэсний их баяр наадам" болоход цөөн хоног үлдлээ. Та хийх зүйлсээ төлөвлөсөн үү? Баяр наадмын амралтыг илүү өвөрмөц, онцгой болгох 7 зөвлөмжийг хүргэе.
Энэ оны Үндэсний их баяр наадмын нээлтийг Соёлын Яам, Цахим Хөгжлийн Яамны өндөр оролцоотойгоор бэлтгэл ажлаа хангаж буй аж. 7 сарын 11-ний Даваа гарагт Сүхбаатарын талбай, Төв Цэнгэлдэх Хүрээлэн, Хүй Долоон Худаг, Сурын Талбай, Шагайн асар зэрэг хэд хэдэн байршилд олон нээлтийн үйл ажиллагаа, наадмын үзүүлбэр болно.
Хөтөлбөрөөс танилцуулбал:
📍 Сүхбаатарын Талбай
09:30 цагт Морьт цэргийн жагсаал
Төрийн тугийг Төв Цэнгэлдэх Хүрээлэн рүү залах ёслол эхэлнэ.
📍 Төв Цэнгэлдэх Хүрээлэн
11:00 – 12:20 Наадмын нээлт: Нээлтийн үзүүлбэр
13:00 – 17:40 Үндэсний бөх: I Даваа
17:40 – 21:30 Үндэсний бөх: II Даваа
13:00 – 16:00 Өсвөрийн бөх: I Даваа
17:30 – 19:30 Өсвөрийн бөх: II Даваа
Бүтэн өдөр Монгол бахархал: Гэрэл зургийн үзэсгэлэн
📍 Хүй Долоон Худаг
07:30 – 11:00 Хурдан морины уралдаан: Азарга
10:00 – 18:15 Соёлын наадам
12:00 – 15:00 Хурдан морины уралдаан: Шүдлэн, Их нас
14:00 – 15:30 Соёлын наадам: нээлтийн арга хэмжээ
21:00 – 23:00 Улаанбаатарын үдэш: Урлагийн тоглолт
📍 Сурын талбай
13:30 – 14:00 Сур харваа: Ерөнхийлөгч сум тавих
14:30 – 21:30 Сур харваа: Үндэсний харваа
📍 Шагайн асар
08:00 – 22:00 Шагайн харваа
11:40 – 12:40 Шагайн харваа: Нээлтийн үйл ажиллагаа
14:00 – 16:00 Шагайн харваа: Төрийн гурван өндөрлөг сум тавих
📍 Бусад
11:00 цагаас “Монголын сайхан орноор” Уран зургийн үзэсгэлэн
Монголын урчуудын эвлэл
19:00 – 21:00 Төрийн дайллага, соёлын арга хэмжээ, Урлагийн тоглолт
Их тэнгэр цогцолборын “Хан-Уул” харш
Гэр бүл, найз нөхдөөрөө хүссэн хөтөлбөрөө сонгон мартагдашгүй дурсамж бүтээгээрэй.
Харин наадмын гоёлоо хараахан сонгоогүй бол Goyol Cashmere-ийн "ТӨГСӨД НИЙЦСЭН, ТОРГОН ШААЛЬ"-г зөвлөж байна.
Цэцэгсийн улирал эд дундаа орсон энэ цагт цэцэг шиг бүсгүйн гоёл болох бэлгэдэлт цэцэгсийг Монгол уран зургийн аргатай хоршуулан урлагийн бүтээлийг амилуулсан торгон алчуурыг бүтээжээ. Итали улсын чанар стандарт технологийн дагуу 100% хүр хорхойн торгон дээр улаан номд бүртгэгдсэн ХОВОР НАНДИН цэцэгсийг дүрслэн урлажээ. Бусад олон гайхалтай загваруудыг Goyol Cashmere-ийн нэрийн дэлгүүрээс худалдан авах боломжтой бөгөөд нийт үнийн дүнгийн 3%-д UPOINT-оноо цуглуулж зарцуулах боломжтой.
Аялал бол маш өвөрмөц дурсамжуудыг бүтээж болох гайхалтай боломж юм. Тэгвэл яагаад найзуудтайгаа энэ зуныг тодорхойлох хамгийн сонирхолтой аяллыг төлөвлөж болохгүй гэж? Магадгүй та цөөхөн хоногт багтаан Архангай, Булган, Хэнтий гэх мэт 400км-с холгүй аймгуудаар машинтай аялж болох юм. Аяллын зам ч тэгш, дардан байх болов уу. Хоорондоо ярилцаж сонирхолтой маршрутыг зураад үзээрэй. Хамгийн гол нь нэгнийхээ хаашаа яаж аялмаар байгаа хүсэл сонирхолд нээлттэй хандаарай.
Бэлтгэл ажил: Аяллын маршрут, унаа, очоод байрлах газар, майхан, хүнс, халаасны нэмэлт мөнгө, камер, нарны тос ... гэх мэт
Аа тийм, аялалд гарахдаа унаагаа шатахуунаар дүүргэхээ мартав аа. Яах вэ мартсан ч орон нутаг даяар MТ шатахуун түгээх станцын салбарууд тархан байрлаж байгаа болохоор айх зүйлгүй байж мэдэх л юм. Гэхдээ эрсдэлд хэзээд бэлэн байх хэрэгтэй шүү. Мөн аян замдаа орон даяар байрлах Номин сүлжээ дэлгүүрээс хүнсээ цуглуулаад, Монос эмийн сангаас хэрэгтэй эм болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ худалдан авах бүрэн боломжтой. Орон даяар салбартай эдгээр байгууллагууд бүгд U-POINT оноотой бөгөөд бүх худалдан авалтдаа 3%-д оноо цуглуулаад зарцуулахаа мартуузай.
Зарим хүмүүст наадмын амралт тэр чигтээ зуслангийн өдрүүд байдаг биз дээ? Агаарт унтаж сэрээд л босоход нар тод гийж, өвсөн дээр шүүдэр уначихсан, босож цайгаа бэлдчихээд наранд биеэ шарангаа тойрч суугаад өрөмтэй талх идэх шиг жаргал хаана байх вэ. Хэрэв та зуслангийн байшиндаа нээлтийн арга хэмжээг телевизээр дамжуулан үзэх гэж байгаа бол тоног төхөөрөмжөө сайтар шалгаарай. 21-р зуунд амьдарч байгаа дижитал нейшн ард түмэн бид чинь хоймортоо DDish гэрэлтүүлчхээд сууж байхад нүнжигтэй шүү дээ. Тататунга шиг олон сувгийн мэдлэгтэй, тавган антенаар бүхнийг шийдчихдэг, ард түмнийг мэдээллээр хангаж, орчлон дэлхийтэй цуг алхуулаад л DDish байхад эх орны 4 зүг 8 зовхист хүссэн үедээ наадмын нээлтийг үзэж болох нь ээ. Видео сангаас ч мөн адил контент түрээслээд уйдах завгүй л зунших юм. Төлсөн төлбөр бүртээ U-Point оноо ч цуглуулчихна. амар шүү. Бүртгэлтэй дугаараасаа UP ON гэсэн мессэжийг 139898 дугаарт илгээн идэвхжүүлснээр тогтмол оноогоо цуглуулаарай.
Наадмын амралтаар хийж болох бас нэгэн гоё зүйл юу болохыг мэдэж байна уу? Юу ч бодохгүй хийх. Тийм ээ та зөв уншлаа. Хүн бүр хөдөө, зуслан, хүй долоон худаг гээд ийш тийш явчихсан үеэр хэн хотдоо үлдэх үү? Идэвхтэй амрагчид л үлдэж байгаа юм. Нэг сайхан урт амьсгаа авч байгаад л нар жаргахтай зэрэгцээд гараад алхчих. Хүсвэл найз, хайртай хүн, дүү, үеэл гээд хэнийг ч хамаагүй дагуулаад л гараарай. Утсаа сайн цэнэглэхээ мартуузай. Учир нь энэ үед л сайн зураг авах боломжоо ашиглана шүү дээ. Замаараа бас Tous les Jours орж амттан идэнгээ кофе ууж, U-Point оноогоо ч цуглуулчихна. Хүмүүс хэлдэг шүү дээ. Сайхан цаг агаар, эзгүй хот, гайхалтай амттан бас чи бид хоёр. ...Ооё арай романтик уу. Гэхдээ цагийг хэнтэй ч өнгөрүүлсэн бай маш гоё ярилцах үе гарах тул сонголтыг өөрт тань үлдээе. Амжилт.
Мартсанаас эрэгтэй, эмэгтэй гэлтгүй арьс арчилгаагаа орхигдуулж болохгүй шүү. Beauty Secrets-ийн 7-р сарын beautybox-д зуны улиралд хамгийн хэрэгтэй Ароматика брэндийн Aloe Vera Gel 50мл багтжээ. Түлэгдэж улайсан арьсыг шөнийн дотор эмчилнэ. Бяцхан зулзагуудынхаа арьсанд түрхсэн ч аюулгүй, органик гель гэсэн шүү. Үүнтэй зэрэгцэж цуглуулсан U-Point оноогоороо Beauty Secrets -с 50% хөнгөлүүлж авах боломжтой. Үүнд л U-Point-ийн гайхамшиг оршиж байгаа даа. Гоё биш гэж үү?
За тэгээд хэрэгтэй зүйлсээ цуглуулчхаад замдаа гараад байж дээ.
Та аялал зугаалгаар, гэртээ, гадаа, хөдөө, айлд гээд ер нь хаа ч явсан энэ 9 хоногийн амралтын дурсамжаа бичлэг, зураг, стори болгон хадгалж аваарай. “Тээр нэг жилийн наадмаар нэг зугаалгаар явсан даа” гээд хууч хөөрөхдөө үзээд суувал хамгийн гоё шүү дээ. Тиймээс утсаараа ч хамаагүй бичлэг хийгээд үлдэхэд тэр чинь сэтгэлд үнэ цэнтэй хальс болж бууна. Амьдралыг амттай болгодог зүйлс яах аргагүй баяртай гунигтай дурсамжаа бүтээж хуваалцахаас эхэлдэг шүү дээ.
Хадгалсан дурсамжаараа бид дан ганц баяртай мөчөө дурсах ч биш, давхар сошиал хаягаа хөгжүүлж болох юм. Авсан зураг бичлэгүүдээ багахан засаж янзлахад л хангалттай. Хэрэв танд үүн дээр тусламж хэрэгтэй болбол зураг, бичлэг янзалдаг апп-уудаас хуваалцъя.
Та эдгээр апп-уудыг ашиглан сонирхолтой байдлаар янзалж, сошиал хаягтаа өөрийн гэсэн дүр төрх бүрдүүлээрэй. Ингэснээр таны зургуудыг шимтэн харах дагагчдын тоо нэмэгдэх хандлагатай болно. Түүнчлэн Instagram хуудсандаа пост оруулах гэж байгаа бол hashtag ашиглаж хэвшээрэй. Наадмын баярт зориулсан hashtag:
#Монголнаадамөвлүүлэхсоёл
#САЙХАННААДААРАЙ
#Хоггүйнаадъя
#Дээлтэйнаадъя
#Соёлоодээдэлжнаадъя
#Хүндэтгэжнаадъя
Үндэсний их баяр наадмаар бид хөхүүр дүүрэн айрагтай, ширээ дүүрэн идээтэй айл хотлоороо дэнж хотойтол наадахыг хүсдэг шүү дээ. Тэгвэл энэ жилийн наадмын ширээгээ чимэх боломжтой, хуушууртай хамт хачирлан зооглох баярын зуушны санаануудаас дурдъя.
Орц:
Хийх заавар:
Өргөст хэмх, мөөг, чанасан өндгөө ижил хэмжээтэй хэрчээд майонезтой хольж сайтар хутгана. Багахан давс нэмж, яншуйгаар амтлаарай.
Орц:
Хийх арга:
Жимсээ хальсалж жижиг жижиг хэсгүүдэд хуваана. Мөн хар чавгаа нарийн хэрчээрэй. Ингээд байцаа, жүрж, хэрчсэн чавгаа элсэн чихэр болон перецээр амталж хутгаарай.
Орц:
Хийх заавар:
Алаг салат, өндгөө гурилтай хольж хутгана. Давс, перецээр амтална. Тосоо сайтар халааж байгаад зуурмагаа хийж хайраарай. Бэлэн болсон омлетоо яншуйгаар чимэглэнэ.
Бид бүхэнд нэгэн цагт барьж авчхаад яагаад ч юм дуустал нь уншиж амжаагүй ном дор хаяж ганц ч гэсэн байдаг шүү дээ. Тэгвэл 9 хоног үргэлжлэх энэ наадмын амралтыг ашиглаад дуусгаж амжаагүй ном байвал заавал дуусгаарай. Учир нь энэ нь бидэнд ховорхон тохиолдох бүх нийтийн амралтын өдөр байх болно шүү дээ.
Мөн энэ цаг хугацааг ашиглан уншсан номынхоо талаар тэмдэглэл хөтлөөд үзээрэй. Ном уншаад мэдлэг мэдээлэл авч, бичих чадвараа хөгжүүлж, номын гол утга санааг сайтар ойлгоход туслах хамгийн үр дүнтэй арга бол яах аргагүй номын тэмдэглэл хөтлөх байдаг. Номын тэмдэглэл хөтөлснөөр ой тогтоолт, анхаарал төвлөрөлт болон бичих чадварыг сайжруулах зэрэг хэд хэдэн давуу талтай. Мөн уншсан номынхоо талаар тэмдэглэл бичиж өөрийн зүгээс дүгнэлт хийж байгаа тул номыг үг, өгүүлбэрээр нь хөөж уншихаас илүүтэйгээр номын утга санааг бүхэлд нь ойлгоход чиглэн унших чадвар ч сайжруулах тал бий. Тэгвэл яагаад уншсан номынхоо талаар тэмдэглэл бичиж тархиа эрчлэнгээ номын тэмдэглэл хөтлөх уралдаанд оролцож болохгүй гэж? Аз Хур номын их дэлгүүрээс жил бүр зохион байгуулдаг номын тэмдэглэл хөтлөх уралдааныхаа энэ жилийн шагналд 500’000₮-н ном авах эрх бэлэглэж байгаа юм байна.
Иймд амралтын өдрүүдийг үр дүнтэй өнгөрүүлж тархиа цэнэглэнгээ давхар уралдаанд оролцож өөрийгөө сориорой. Амжилт хүсье.
Жич: Мэдээгүй хүмүүст дуулгахад Аз Хур Номын Их Дэлгүүрээс авсан ном бүрийн үнийн дүнгээс 3%-ыг U-point оноо болгон цуглуулах боломжтой шүү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!