Говь-Алтай аймгийн удирдлагууд 12 дугаар ангиа төгсөж, Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-аа амжилттай өгсөн сурагчдыг Ардын дуу бүжгийн Алтай чуулгад өчигдөр хүлээн авч уулзан, баяр хүргэжээ.
Энэ үеэр ЭЕШ-аа амжилттай өгч 800 оноо авсан
Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймаг ЭЕШ-ын дүнгээр 21 аймгаас сүүл мушгих болсон нь анхаарал хандуулах асуудал байжээ. Иймд аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлд "Боловсролын чанарыг сайжруулах" төслийг нэн тэргүүнд тусгаж, багшийн урамшуулал, сургалтын хэрэглэгдэхүүн, суралцах орчинг сайжруулах чиглэлд дорвитой анхаарч, сургуулийн захирал, багш нар төдийгүй сумын Засаг дарга нарыг ч мөн үүрэгжүүлэн ажилласны үр дүнд Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр өнгөрсөн жил улсын хэмжээнд 19 дүгээрт орсон бол 2022 оны шалгалтын урьдчилсан дүнгээр 9-10 байр урагшилсан үзүүлэлттэй байна гэж Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, ЭЕШ өгсөн сурагчид өнөөдрөөс эхлэн батламжаа ТҮЦ машин болон Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн цахим хуудсаас хэвлэн авах боломжтой болж байна. Мөн Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, БҮТ, Боловсролын Ерөнхий Газраас өнөөдөр ЭЕШ-ын нэгдсэн дүн мэдээг 11:00 цагт мэдээлнэ.