ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Бага ангиасаа код сурах боломж

ikon.mn
2022 оны 6 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

21-р зууны бичиг үсэгт тайлагдсан байдлыг (literacy) код гэж дэлхий нийтээр үзэх болсон.

Технологийн зөвхөн хэрэглэгч байх биш, тухайн технологи цаанаа хэрхэн ажилладаг талаар ойлголттой байх нь бүх салбарт өрсөлдөх чадварыг эрс дээшлүүлж байна.

Өнөө цагийн хүүхэд хүссэн хүсээгүй тоон технологитой багаасаа харьцаж өсөж байна. Ухаалаг утас, видео тоглоом, интернэт, бүр роботууд ч тэдний амьдралын нэг хэсэг болсон байж магадгүй. Технологи хэрэглэж сурах нэг хэрэг, харин цаад шинжлэх ухааных нь талаар ойлголттой болсноор технологийн бичиг үсэгт тайлагдана. Дээр дурдсан технологиудын хөдөлгөгч хүч нь ид шид биш ердөө л программ хангамж, өөрөөр хэлбэл хэн нэгний бичсэн код юм. Хүүхдүүд ч гэсэн код сураад зөвхөн технологи хэрэглэх биш, өөрсдөө технологи бүтээгчид болж болохыг тэдэнд мэдрүүлэх нь чухал ач тустай.

Ирээдүйд хуульч, эмч, улс төрчид бүгд алгоритм гэж юу вэ гэдгийг мэддэг, интернэт яаж ажилладаг талаар ойлголттой байх шаардлага тулгарна. Тиймээс компьютерын шинжлэх ухааныг хими, физик, алгебртай адилтгаж, хүүхдэд багаас нь заах нь чухал гэдгийг хөгжингүй орнууд анхаараад ажил хэрэг болгоод эхэлчхэж. Тухайлбал саяхан Австрали улсад программчлалын хичээлийг бага, дунд сургуульд заавал үзэх хичээлүүдэд багтаагаад өгчихлөө. Монголд харин энэ тал дээр хоцрогдолтой байна. Код бичиж сурснаар хүүхэд Computational thinking буюу цэгцтэй логиктой сэтгэх, Problem solving буюу томоохон асуудлыг задалж үе шаттайгаар шийдвэрлэх, Creativity буюу бүтээлч сэтгэлгээтэй болох томоохон ач холбогдолтой.

зураг
 

Codercub (кодчин бамбар) нь дэлхийд нэр хүндтэй Code.org байгууллагын Монгол дахь түнш бөгөөд хүүхдэд зориулсан Монголын анхны кодинг академи юм. Бидний эрхэм зорилго бол Монголын хүүхдүүдэд орчин үеийн компьютерын шинжлэх ухааны боловсролыг авчрах.

Уг зорилгынхоо дагуу бид жил бүрийн зун АНУ-аас өндөр чадвартай мэргэжилтнүүдийг урьж сургалт зохион байгуулдаг бөгөөд энэ удаа АНУ-ын BootUp байгууллагаас бага ангийн компьютерын шинжлэх ухааны хөтөлбөрийн мэргэжилтэн багш нар Jared O'Leary болон Heather Cunningham нар Монголд хүрэлцэн ирж 7-р сарын 5-наас 9-ны хооронд Young Coders Camp таван өдрийн эрчимжүүлсэн сургалтыг бага ангийнханд зориулан явуулах гэж байна.

зураг
 

Англи хэл дээр явагдах уг кодинг сургалтын тухайд 5-7 нас, 8-10 гэсэн насны ангилалд тус бүр 30 хүүхдийг элсүүлэх юм. Сургалт Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газрын харьяа Hub Innovation Center дээр явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг @Codercub хуудаснаас болон 99253307 дугаараас авна уу.

Young Coders Camp сургалтын бүртгэл: forms.gle/M6Hg3GXFVkt2WqBf9

Мөн бид хүүхдийн насны онцлогт тохирсон, судалгаан дээр тулгуурласан, дэлхийд танигдсан компьютерын шинжлэх ухааны хөтөлбөрүүдийг АНУ дахь түнш байгууллагуудаасаа авч Монголд хэрэгжүүлдэг. Жишээлбэл компьютерын шинжлэх ухааны тэргүүлэх сургууль болох АНУ-ын Карнеги Меллоны их сургуулийн хөгжүүлдэг Python хэлний CS0, CS1 хөтөлбөрүүдийг дунд болон ахлах ангийнхад зориулан хэрэгжүүлж байгаа ба уг хөтөлбөрөөр англи хэл дээр явагдах 3 долоо хоногийн сургалт 7-р сарын 18-наас эхэлнэ.

Уг сургалтын бүртгэл: forms.gle/vTZdLuUKjGn2n7CQA

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.