Азийн наадамд оролцогчдын тоо анх төлөвлөснөөс хэтэрсэн нь зохион байгуулагчдын санааг зовоож байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Японд ирэх есдүгээр сарын 19-нд нээлтээ хийх Азийн спортын зуны наадамд оролцогчдын тоо 17,000 давсан  нь зохион байгуулагчдын санааг зовоож эхэлжээ.

Уг нь тэд 15,000 орчим тамирчин болон албаны хүнийг угтаж авахаар төлөвлөсөн байв.

Азийн олимпын зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногт хэвлэлд өгсөн мэдээлэлдээ урьдчилсан байдлаар 11,000 тамирчин, 6,000 орчим албаны хүн энэ удаагийн наадамд оролцохоор мэдүүлэг өгснийг зарласан.

Үүний дараа зохион байгуулагчдын зүгээс оролцогчдын тоог цөөрүүлэх бодлого баримталж байгаагаа мэдэгдэв.

Энэ удаагийн Азийн наадам уламжлалт хэв маягаас өөр буюу тамирчдыг байрлуулах хотхон бариагүй юм. Хотхоны оронд оролцогчдыг түр байр, аяллын хөлөг онгоцонд байрлуулахаар төлөвлөжээ.

Тиймээс оролцогчдын тоо төлөвлөснөөс хэтэрсэн нь зохион байгуулах багийнханд шүдний өвчин болоод буй.

Тиймээс наадмыг зохион байгуулагчид оролцогчдын тоог бууруулахын тулд Азийн олимпын зөвлөлтэй хэлэлцэхээр болжээ.

 

Эх сурвалж: Reuters