Есдүгээр сард агаарын температур огцом буурах, нойтон цас орох, хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл эрт ажиглагдана
Есдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч шөнөдөө дулаан алдалт эрчимжиж, агаарын температур огцом буурах, зарим үеүдэд уулархаг нутгаар нойтон цас орох, газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Иймд малчид хадлан тэжээл бэлтгэх, малын хашаа хороо болон өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, тариаланчид ургац хураалтын ажлыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан шуурхай зохион байгуулж, хяруу болон цочир хүйтрэлтээс ургацаа хамгаалах арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулж байна. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн үеийн богино хугацааны цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч ашиглахыг зөвлөв.
МЭДЭЭЛЭЛ УНШИХ ЗААВАР: Тухайн сарын олон жилийн дундаж цаг агаарын төлөв ямар байдаг, энэ жил тухайн дунджаас ямар байх талаар мэдээллийг текстээр уншихаас гадна харьцуулсан газрын зургуудыг гүйлгэж үзвэл илүү ойлгомжтой байх болно. Өнгө нь тодрох тусам ихсэж байгаа утгыг илтгэнэ. Олон жилийн дундаж гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утга юм
Агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, төв болон зүүн аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас сэрүүн байна
Есдүгээр сарын агаарын температурын ОЖД нь:
- Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 2...8°С,
- Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 12...18°С,
- бусад нутгаар 8...12°С дулаан байдаг байна.
2026.09-р сард:
Баруун аймгуудын нутгаар:
- Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
- Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар:
- Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.
- Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар:
- Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.
- Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар:
- Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунжийн орчим байна.
- Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.
[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ийн орчим, Х–агаарын температур ОЖД-аас хүйтэн]
2026.9–р сарын агаарын дундаж температурын урьдчилсан төлөв
9–р сарын агаарын температурын ОЖД, [ °С]Хур тунадасны хувьд нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, харин төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна
Есдүгээр сарын хур тунадасны ОЖД нь:
- Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр 25–40 мм,
- Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр 0–10 мм,
- бусад нутгаар 10–25 мм ордог.
2026.09-р сард:
Баруун аймгуудын нутгаар:
- Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
- Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх хур тунадас, уулаараа нойтон цас орох, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.
Төвийн аймгуудын нутгаар:
- Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу байх бол бусад нутгаар дунджийн орчим байна.
- Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох нөхцөл ажиглагдаж байна.
Зүүн аймгуудын нутгаар:
- Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6).
- Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орж салхи ширүүсэж шороон шуурга шуурах магадлалтай байна.
Говийн аймгуудын нутгаар:
- Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
- Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлээр бороо орж, салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед 10-16 м/с хүрч, шороон шуурга шуурна.
[Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу, Б–хур тунадас ОЖД–аас бага]
2026 оны 9–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан төлөв, мм
9–р сарын нийлбэр хур тунадасны ОЖД, [мм]
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

