Маргааш зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орж, нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.   

2026 оны 08-р сарын 29-нөөс 2026 оны 09-р сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

  • 29-нд  зүүн аймгуудын ихэнх нутгаар,
  • 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 9-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи:

  • Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр,
  • 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр,
  • 31-нд Алтайн салбар уулсаар,
  • 9-р сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 

  • 29, 30-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч,
  • цаашдаа дулаарч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус,
  • бусад нутгаар +6...+11 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус,
  • Их нууруудын хотгор, Эхийн голын Баянбүрд орчмоор +30...+35 градус,
  • Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, 
  • бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.