Балба улс болон БНХАУ-ын Төвөдийн ӨЗО-д зорчиж буй иргэдийн АНХААРАЛД

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Балба Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-ын Төвөдийн Өөртөө Засах Орон(ӨЗО)-ы хил орчмын бүс нутагт 2026 оны наймдугаар сарын 26-ны өдөр хөрсний нуралт, үерийн гамшгийн улмаас олон хүн амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсонтой холбогдуулан тус бүс нутагт түр хугацаанд зорчихгүй байхыг иргэддээ зөвлөж байна.

Тухайн бүс нутагт байгаа Монгол Улсын иргэд Та бүхэн анхаарал болгоомж, сонор сэрэмжтэй байж, холбогдох байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж, консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол:

  • Гадаад харилцааны яамтай: +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан;
  • БНХАУ-д суугаа Элчин сайдын яамтай: +86-17600787323 дугаарын шуурхай утас болон beijing@mfa.gov.mn цахим шуудан;
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яамтай: 91 (11) 2461 7989 дугаарын шуурхай утас болон delhi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой.
зураг
 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яамны Консулын газар