ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Хоорондоо үл зохилдох хүнсийг хэрэглэх нь бидний биеийг хямраах сөрөг үр дагавартай

П.Зоригт, IKON.MN
2022 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бид өдөр тутмын идээ ундаандаа дангаар нь хэрэглэхэд хэвийн ч хамтад нь хэрэглэвэл хүний эрүүл мэндэд хортой хүнсийг мэдэхгүйгээс болж хэрэглэж байна. Хоорондоо үл зохицох дараах идээ ундаа нь бидний биеийг хямраах сөрөг үр дагавартай. Үүнд:

  • Хонины элгийг чинжүүтэй хамт идэж болохгүй
  • Сүү, жимстэй үл зохилдоно
  • Шинэ шар тос идсэний дараа хүйтэн ус ууж болохгүй
  • Чанасан махны уурыг гаргалгүй идвэл харшилдаж хор болно
  • Сам хорхойг гахайн махтай хамт идэж болохгүй
  • Загасны мах, сүү хоёр үл зохилдоно
  • Гүүний сүүг загасны махтай хамт идвээс бэтгэрнэ
  • Тахианы өндөг, загасны мах үл зохилдоно

Түүнчлэн түүхий махыг тараг тэргүүтэн цагаан идээ, архи мэтийн исгэлэн зүйл, гурил зэрэгтэй ойр байлгавал бие биедээ уур нь шингэх учир хэрэглэвэл хор болдог байна. Исгэлэн идээний зүйлийг түүхий сүүтэй хамт идэж болохгүй, бүрэлдээгүй тараг, архи хоёр зохилдохгүй, шинэ шар тосыг хүрэл саванд удаан хадгалж болохгүй гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.

зураг
 
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв