Б.Оюутболд: Иргэдийн хооронд үл ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлэх үүрэг чиглэлээр цагдаагийн алба хаагчид ажилласан
Богдхан уулын Дугуй цагаан руу явах зам дахь амралтын газрыг албадан буулгах үеэр цагдаагийн байгууллага ямар үүргээр ажилласан тухай мэдээлэл өглөө.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболд "Албадан буулгах энэ ажиллагааг мэргэжлийн байгууллагууд нь явуулсан. Цагдаагийн байгууллагын зүгээс төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчид, иргэдийн хооронд үр ойлголцол гарч хэв журам алдагдахаас урьдчилан сэргийлж үүргээ гүйцэтгэсэн.
Иргэдийн хооронд үл ойлголцол үүсэх, иргэдийн амь нас болон эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлж, хэв журам сахиулах чиглэлээр өчигдөр цагдаагийн алба хаагчид ажилласан.
Цагдаагийн байгууллагаас Монгол Улсад дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиг үүрэгтэй ажилладаг. Үүнээс гадна нийт 200 орчим хуулийн хүрээнд ажиллаж, төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн зохицуулалт байдаг" гэж хэлсэн юм.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
