Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Грийн Групп “Ногоон байя” аяныг санаачлан Дархан-Уул аймагт хэрэгжүүлж эхэллээ

ikon.mn
2022 оны 6 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Үндэсний брэнд бүтээгч Грийн Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд "GO GREEN DARKHAN-НОГООН БАЙЯ" аяныг санаачлан албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ.

Монгол Улс жилд дунджаар 3000 гаруй тонн гялгар уут ашигладгаас ердөө 8%-г нь  дахин боловсруулдаг байна.  Харин үлдсэн  нь  хог хаягдал болон үлддэг төдийгүй  бүрэн устах хүртлээ 200-500 жил зарцуулдаг байна.

Иймд Үндэсний брэнд бүтээгч Грийн Группийн зүгээс хогоо ангилж, зориулалтын дагуу хаяж, хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдрах уриалгыг эхлүүлж, “Ногоон байя” аяныг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.

Тус аянд 21 аймгаас хамгийн түрүүнд Дархан-Уул аймаг нэгдэж, Грийн Группийн Бизнес хөгжлийн газрын захирал Б.Эрболд, Дархан сумын Засаг даргын орлогч П.Ихбаяр нар олон талт хамтын ажиллагааг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

зураг
 

“Ногоон байя” аяны хүрээнд байгаль орчинд ээлтэй эрхэм хэрэглэгчдэдээ урамшуулах зорилгоор дараах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

"ГРИЙН ГРУПП"-ийн нийт 10 брэнд болох Лапша, Сакура, Слава, Талын Монгол, Сараана, Аравнай, Sunsea, Triple брэндийн аль ч бүтээгдэхүүнүүдээс худалдан авалт хийж хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ уутыг цуглуулан Грийн группийн гэрээт борлуулагч "Агууша маркет" дэлгүүрт хүлээлгэн өгснөөр "Өрхийн хэрэглээний хэрэгцээт бэлэг"-н эзэн болох боломжтой.

"Ногоон байя" аянд нэгдсэн хэрэглэгч дээрх брэндүүдийн бүх төрлийн бүтээгдэхүүний уутыг цуглуулж, 50.000₮-150.000₮ буюу түүнээс дээш үнийн дүнтэй бүтээгдэхүүний уутаа  “Агууша маркет”-д хүргэснээр өрхийн хэрэглээний бэлэг дагалдана.

Энэхүү аяны хүрээнд Грийн группийн  гэрээт борлуулагч "Агууша маркет"-д цуглуулсан уутаа авч ирсэн хүн бүрд бэлэгтэй.

Үндэсний брэнд бүтээгч Грийн Группийн зүгээс Дархан-Уул аймгийн нийт хэрэглэгчдээ хандан хог хаягдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, "Ногоон байя" аянд нэгдэхийг уриалж байна.

зураг
 

 

ҮНДЭСНИЙ БРЭНД БҮТЭЭГЧ ГРИЙН ГРУПП