Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаадугаар сарын 1-нд хаана, юу болох вэ?

ikon.mn
2022 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс 1952 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил 70 жилийн ой тохиож байна.

“Монгол хүүхдүүд-2022” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хүүхэд багачуудад зориулан НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар тэргүүтэй нийслэлийн холбогдох байгууллагаас зохион байгуулах арга хэмжээний талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

ХҮҮХДИЙН БАЯР ПАРАДААР ЭХЭЛНЭ

зураг
 

Хаана: Сүхбаатарын талбай дээр болон авто замын хөдөлгөөнийг хязгаарласан замууд дээр зохион байгуулна.

Хугацаа: 10:30-17:00 цагт 

10:30-11:00  Баярын нэгдсэн хүндэтгэлийн парад /төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд/

11:05-11:10  Мөнх тунх үлгэрийн баатрууд “bambar beat“ дуу

11:10-11:15  Баярын арга хэмжээний нээлт /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар/

11:15-11:20  Мэндчилгээ дэвшүүлнэ. /МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ/

11:20-11:25  Мэндчилгээ дэвшүүлнэ. /НҮБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе  Коуасси-Комлан/

11:25-12:00  Урлагийн тоглолт /Мөнх-Тунхын баатрууд/

12:00-12:10  Жагсаалын үзүүлэх тоглолт /БЗД, СБД-ийн ЕБС-ийн Ахлах ангийн сурагчдын цэрэг, спортын “Дөл” цогцолбор тэмцээн/

12:10-13:00  Урлагийн тоглолт /Хамтлаг, дуучид/

13:00-14:00 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам  /Хүүхдийн сангаас хүүхдүүдэд зардал олгох үйл ажиллагаа, 108 утасны мэндчилгээ, Найрамдал зуслангийн мэндчилгээ/

14:00-14:30  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны арга хэмжээ

14:30-16:00 Урлагийн тоглолт /Хамтлаг, дуучид/

16:00-17:50  Талбайн баруун, зүүн талд байрлах туслах тайзанд хүүхэд багачуудын дунд тэмцээн уралдаан, хүүхэд багачуудын дуу бүжгийн тоглолт /Аж ахуйн нэгж байгууллагууд, Олон улсын болон Төрийн бус байгууллагуудын зохион байгуулах арга хэмжээ/

17:00-17:50  Парад, флашмоб  /Монголын хүүхдийн ордны сурагчид/

17:50-18:00  Арга хэмжээний хаалт

“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ” ФЕСТИВАЛЬ  БОЛНО

зураг
 

Монголын хүүхдийн ордноос эцэг эх, хүүхэд багачууддаа зориулан “Хүүхдийн ертөнц” фестивалийг санаачлан, НЗДТГ, MCP ХХК, Монголын хүүхдийн сантай хамтран зохион байгуулна. Фестивалийн хүрээнд Монголын хүүхдийн ордны авьяаслаг сурагчдын тоглолтууд, хүүхэд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбайн чимэглэлийг бэлдсэнээс гадна 2-3 тайз засаж цаг тутмын үзвэр, тоглолтууд тоглож, гудамжны явуулын хоолны үйлчилгээ, мөн асруудад төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ үзүүлэх юм.

Хаана: Монголын хүүхдийн ордон болон ордны гадна талбай, Баянгол зочид буудлын уулзвараас Шангри-Лагийн хойд уулзвар хүртэлх автомашингүй гудамжинд

Хугацаа: 09:30-19:00 цаг

  • Монголын хүүхдийн ордны баярын тусгай тоглолт
  • Entertainment тайз болон задгай талбайн арга хэмжээ
  • Хөгжөөнт уралдаан тэмцээн
  • Food street
  • Задгай талбайн үзвэр
  • Бүтээлч хана
  • Jump jump area, play with me area
  • Face Painting
  • Номын үзэсгэлэн
  • Open mic kids  
  • Баярын парад
  • Флашмоб
  • Гэр бүлийн оролцоот уралдаан тэмцээн зэрэг олон сонирхолтой нээлттэй арга хэмжээнүүд зохиогдоно.

Баярын гудамжинд болох арга хэмжээний хөтөлбөр

9:30  Баярын гудамж нээлтээ хийнэ

10:00-11:00 “Гэр бүлийн даамны тэмцээн”

12:00-13:00 Зургийн уралдаан

14:00-14:15 Парад, флашмоб, үлээвэр хөгжим, бөмбөр

15:30-16:30 Зургийн уралдаан, “Гэр бүлийн даамны тэмцээн”

16:00-17:00 “Гэр бүлийн АХА тэмцээн”

17:00-18:00 Парад, флашмоб   

1 дүгээр тайзанд “Хэн сайн биелэх вэ” уралдаан болно

зураг
 

Монголын хүүхдийн ордон “Хүүхдийн ертөнц” баярын гудамжинд задгай тайз хоёрыг байршуулж, дараах тоглолтуудаар бэлэг барина.

11:00-12:00 Баярын нээлт, “Хүүхдийн ертөнц” гар зургийн улсын уралдааны шагнал гардуулна    

13:00-13:50 МХО-ы сурагчдын тоглолт,  

14:00-14:20 Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хүүхэд багачуудад баярын мэндчилгээ дэвшүүлж, бэлэг гардуулна. “Нарны хаан хүүхэд” дууг НҮБ-ын Хүүхдийн элч дуучин, МУГЖ Т.Ариунаа МХО-ны сурагчидтай дуулна.

15:30-16:30 Үзэгч хүүхдүүдийн дунд “Хэн сайн биелэх вэ” уралдаан

16:30-17:30 Хамтрагч байгууллагуудын арга хэмжээ

17:30-18:00 МХО-ы сурагчдын тоглолт

17:00-18:00 “Open mic kids”           

2 дугаар тайзанд “Miss model” үзээрэй

10:30-13:00 МХО-ы сурагчдын тоглолт

13:30-14:00 “Miss model”

15:00-15:30 МХО-ы сурагчдын тоглолт

15:30-16:30 Үзэгч хүүхдүүдийн дунд “Хэн сайн биелэх вэ” уралдаан    

16:30-18:00 Драмын дугуйлангийн үзүүлбэр

18:00-19:00 “Open mic kids” 

Монголын хүүхдийн ордонд гала тоглолт болно

10:00-20:00  “Хүүхдийн ертөнц” гар зургийн улсын уралдааны үзэсгэлэн

14:30-15:30 Монголын хүүхдийн ордны сурагчдын Гала концерт

17:00-18:00 Монголын хүүхдийн ордны сурагчдын Гала концерт

      3D ГЭРЛЭН ШОУ, МОБАЙЛ PUBG ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА

зураг
 

Хаана: Соёлын төв өргөөнд

Хэзээ: Өдрийн турш

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дэвшилтэт технологи, инновацын үйл ажиллагааг сурталчлан таниулах “Хүүхэд ба Инновац” танин мэдэхүйн үзэсгэлэнг зохион байгуулах юм.

Үзэсгэлэнд AR,VR технологид суурилсан дижитал арт, дижитал музей, VR тоглоом, робот, NFT, кодын сургалт, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг танилцуулна. Мөн 3D гэрлэн шоу, Мобайл PUBG тэмцээнийг зохион байгуулах бөгөөд урилгаар Stalwart, IHC, Seal багууд хүрэлцэн ирж тоглоно. 

“АНХНЫ ҮНСЭЛТ” МЮЗИКЛ ТОГЛОНО

зураг
 

Хаана: Улаанбаатар театр

Хэзээ: Зургаадугаар сарын 1-ний  12:00, 15:00 цагт

Ах дүү Гриммийн Бремен хотын хэрмэл хөгжимчид үлгэрээс сэдэвлэсэн "Анхны үнсэлт" мюзиклээ Улаанбаатар театрын уран бүтээлчид тайзнаа дахин амилуулах гэж байна. Германы Бремен хотын хөгжимчид болохоор ирсэн авьяаслаг хөгжимчин, дур булаам залуу Трубадур түүний нөхөд илжиг, нохой, муур, тахиа нартай Бремен хотын хааны үзэсгэлэнт гүнжтэй таарч хайртай болсноор тэдний толгой эргэм адал явдал, хөгжилтэй, ая дуугаар дүүрэн гайхамшигт аялал үргэлжлэх юм.

зураг
 

Энэхүү QR кодыг уншуулж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хөтөлбөртэй танилцах боломжтой. 

 

Эх сурвалж:  НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР