Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Мөнхнасан: Зургаадугаар сарын 1-нд хэд хэдэн байршилд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарлана

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" энэ долоо хоногийн Лхагва гарагт болно. Хүүхэд багачуудаа тав тухтай баярлуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай А/723 дугаар захирамжийн хүрээнд зургаадугаар сарын 1-ний өдрийн 08:00-20:00 цагийн хооронд түр хязгаарлалт хийхээр болжээ. Тодруулбал

  •  Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл)
  • Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамжнуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. 

Энэ талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Н.Мөнхнасан "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон тодорхой заалтын хэрэгжилтийг хангаж ажиллана. Хөдөлгөөн хязгаарласан цэгүүд дээр хүүхэд хамгааллын баг ажиллуулахаар төлөвлөсөн байгаа. Хөдөлгөөн түр хязгаарлах байршил

  • Цаг уурын уулзвар буюу Өглөөний гудамж
  • Засгийн газрын ордны баруун, зүүн тал
  • Туушин зочид буудлын урд зам
  • Шангри-Ла төвөөс Хүүхдийн ордны уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг тус тус хязгаарлаж хүүхэд хамгааллын баг ажиллах юм" хэмээн мэдээлэл өгөв.
https://www.facebook.com/iKonNews/videos/1888730837991417