ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Уул уурхайн лиценз олголтыг эсэргүүцсэн малчдын төлөөлөл үзэл бодлоо илэрхийлж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд нийт 108 уурхай үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцсэн малчид Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулж байна. Өнөөдрийн жагсаалд Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр болон Дундговь аймгаас малчдын төлөөлөл ирж, уул уурхайн лиценз олголтын асуудлаар эсэргүүцлээ илэрхийллээ. Тэдний зүгээс "Төр малчдаа сонс", "Малчин хүнд бэлчээр ус амин эрдэнэ"  "Говь шороо болсон",  "Нүүдэлчин өв соёлоо хамгаалъя" хэмээн бичсэн лоозон барьсан байв.

"Нүүдэлчдийн өв соёлыг тээж яваа малчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчин Э.Чулуунзүрх "Бид хэн нэгнийг төлөөлж ирээгүй, хэн нэгний өмнөөс яваагүй. Зөвхөн малчин иргэд өөрсдийнхөө төлөө явж байгаа. Одоогоор Даланжаргалан суманд уул уурхайн 98 лиценз олгосон байна. Мөн 2020-2022 оны хугацаанд дахин 10 лицензийг олгосон. Мал сүргээ адгуулан маллах бэлчээр нь малчин хүний амьжиргааны эх үүсвэр болдог. Газар нутгийн бэлчээрийг доройтолд оруулж буй хүчин зүйл нь уул уурхайн салбар. Тиймээс ч уул уурхайн лицензийг 30 жилээр олгохгүй байх талаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ), Монгол Улсын Ерөнхийлөгч болон бусад холбогдох газарт хандахаар малчдын төлөөлөл ирсэн. 

Нүүдэлчдийн өв соёлыг тээж яваа малчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангаж өгөх гэх мэтчилэн 10 шаардлагыг хүргүүлнэ. Уул уурхай эрхлэгчид баяжуулах үйлдвэр нэрээр говийн цэнгэг усыг ашиглаж байна. Тиймээс ч гүний цэнгэг усыг уул уурхайд ашиглахыг хориглох саналыг бидний зүгээс дэвшүүлж байгаа" гэв. 

Мөн тэрбээр "Сум, орон нутагт маань тээврийн асуудал иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Шороон замаар 60-120 ба түүнээс дээш тонны хүнд даацын машин өдөр тутам тээвэр хийдэг. Жишээлбэл, Өмнөговь аймгаас Чойр чиглэлийн 470 километр замд 30-40 салаа шороон зам үүссэн. Улмаар шороо тоос бужигнаж малчдын эрх зөрчигдөж байна.

Даланжаргалан сумын Олон овоо багт маш олон ачилт буулгалтын талбай бий. 25 дугаар зөрлөг буюу Олон овоо баг руу бүх тээвэр явж байгаа. Тухайн сууринд амьдарч байгаа иргэд манан, тоос шороон дунд л байна" гэж хэллээ.

Тээврийн асуудлаар "Би сумандаа 1997 оноос хойш өдийг хүртэл мал маллаж байгаа. Гэтэл одоо малчид маань өдрийн нарыг үзэх нь ховор болж байна. Тоос манан дунд малчид амьдарч байгаа гэсэн үг. Өдөрт 40-өөс дээш машин шороон замаар дамжиж явдаг. Тиймээс хүндрэлтэй байна" хэмээн малчдын төлөөлөл хэллээ. 

Фото:

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг