Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

2022 оны “Хэрэглэгчийн таашаалд нийцсэн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ” үзүүлэгч байгууллагаар “ЮБИКАБ” ХХК шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 5 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Үйлчилгээний хөгжлийн дараагийн түвшин болох “Хэрэглэгчийн туршлага” буюу “Customer Experience” ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, дижитал шилжилт, технологи болон хэрэглэгч төвтэй бодлогын уялдаа, ухаалаг шийдлүүдийг санал болгох зорилготой “The Future of Customer Experience” арга хэмжээ Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээний үеэр Онлайн такси үйлчилгээний ЮБИКАБ ХХК нь “Хэрэглэгчийн таашаалд нийцсэн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ” үзүүлэгч байгууллагаар шалгарлаа.
зураг
 

Энэ үеэр “UBCab” аппликэйшнийг хөгжүүлэгч “Мизорн” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Золбаяр хэлэхдээ “Манай хамт олонд дарга, ажилтан гэдэг ойлголт байдаггүй. Бидний хувьд ганцхан дарга байдаг нь хэрэглэгч, үйлчлүүлэгч нар билээ. Манай байгууллагын бүхий л үйл ажиллагаанд хэрэглэгч, үйлчлүүлэгчдийг нэгт тавих, тэдний хэрэгцээ, шаардлагыг мэдрэх, хурдан шуурхай хариу үйлдэл үзүүлэхэд суурилдаг” гэсэн юм.

зураг
 

Анх 2013 онд зах зээлд танилцуулсан, ухаалаг системд суурилсан “UBCab” аппликэйшн нь өнөөдрийн байдлаар 500 мянга гаруй хэрэглэгч, 15 мянган жолоочийг эгнээндээ нэгтгэжээ. Тус үйлчилгээ нь хэрэглэгчдэд нэн тэргүүнд аюулгүй байдал, шуурхай үйлчилгээ, итгэлтэй, найдвартай байдал, бэлэн бус төлбөрийн хамгийн хялбар боломжуудыг санал болгодог.

зураг
 

“UBCab”-ын хамт олон цаашид такси, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд үргэлж хүндрэлтэй тулгардаг тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан “UBCab Care” үйлчилгээ; бага насны хүүхэдтэй гэр бүлд зориулсан “UBCab Family” үйлчилгээ; гэрийн тэжээвэр амьтдад зориулсан “UBCab Pet” зэрэг үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлд нэг маршрутаар зорчдог хүмүүс дундаа унаагаа хэрэглэх “UBCab Shuttle” үйлчилгээг санал болгохоор төлөвлөж байгаа аж.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.