Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн баярын энэ жилийн тренд: Ургаж том болдог бэлэг

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 5 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Эх орны онгон дагшин байгаль, ургамал цэцэг, ховордсон ан амьтдыг танин мэдэх, хайрлан, хамгаалах, хүүхэд багачуудыг эх дэлхийн ирээдүйн ногоон иргэд болон өсөн хүмүүжихэд хувь нэмэр оруулах зорилго дор Үндэсний бэлэг дурсгалын брэндүүд нэгдэн Eco Stars Ургаж том болдог бэлгийн багцыг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан гаргажээ.

зураг
 

Өдрөөс өдөрт доройтон буй экосистем хүн бүрийн санааг зовоосон нийтлэг асуудал болоод байгаа энэ цаг үед дэлхийн оршихуй, байгалийн олон төрөлт зүйл хийгээд гоо үзэсгэлэнг нь хадгалан хамгаалахын чухлыг ойлгож хүүхдүүддээ оюунлаг ногоон боловсрол, хүнлэг үзэл баримтлалд сургах сонирхол эцэг эхчүүд дунд өндөр байдаг. Харин энэ шаардлага хэрэгцээг хангах, ирээдүйн ногоон иргэдийг бий болгоход чухал нөлөө үзүүлэх Хүүхдийн баярын сонирхолтой, шинэлэг бэлгийг үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн гаргасан нь олон эцэг эхийн талархлыг хүлээгээд байна.

зураг
 
зураг
 

Бага болон өсвөр насаар ангилсан энэхүү ургаж том болдог бэлгийн багцад орсон онцлох бэлэг нь Ойм ногоон урлан брэндийн эх орны эрүүл хөрсөнд тусгайлан тарьж ургуулсан бяцхан амьд ургамал бөгөөд түүнийг хэрхэн арчлан ургуулах заавар нь QR кодтой стикер бүхий дижитал хэлбэрээр хүүхдийн гар дээр очих юм байна. Хүүхэд өөрийн ургамлаа таньж мэдэн, хайрлан хамгаалж ургуулснаар байгальд ойр хандлагад суралцаж, амжилтыг мэдрэн өөртөө итгэлтэй бусдад хүндэтгэлтэй нэгэн болж төлөвшихөд ач тустай.

зураг
 

Багцад орсон бас нэгэн онцгой бүтээгдэхүүн бол Хайраар бүтээе брэндийн бүтээсэн Монголын ховордсон ан амьтдын тухай мэдлэг олгох Мэдлэгтэй аяга багтсан бөгөөд тус аяганы худалдан авалт тутмын 100 төгрөг тухайн амьтны амьдрах орчныг сайжруулах идэш тэжээл, ундны ус, бүс нутгийн хөгжилд мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар зарцуулагдах юм.

зураг
 

Түүнчлэн бэлгийн багцыг авсан хүүхэд бүр Горхи эко тосгон гэр бүлийн амралтын дэргэдэх Хүүхдийн зуны амралтын клубийн гэрээсээ оролцох төрлийн гишүүн болох бөгөөд бэлэгт байгаль дээр хийж гүйцэтгэх эхний есөн чэлленж даалгавар багтсан юм байна. Гэрийнхээ гадаа гараад ч гүйцэтгэх боломжтой эдгээр челлэнжүүдэд оролцож од цуглуулаад шагналын эзэн болох боломжтой.

зураг
 
зураг
 

Хамгийн гоё нь бэлгийн багц авсан хүүхдүүд Горхи эко тосгонд 6 сарын 1-ээс 5 өдрийн хооронд зохион байгуулагдах Гэр бүлийн эко баярт бүртгүүлэн гэр бүлээрээ Дүдү хүүхдийн музей, Бүтээлч бамбүү зэрэг хүүхдийн төлөө олон байгууллагуудын хөтөлбөрт оролцож нэг өдрийг эрүүл агаар, тав тухтай орчинд оюунлаг, хөгжилтэй, хамгийн гол нь гэр бүлээрээ мартагдашгүй нандин дурсамжийг бүтээлцэх юм байна.

зураг
 

Та бидний сайн мэддэг Бурамхан брэнд тухайн бэлгийн багцад мангастай чихрээр, АПУ Дэйри компани шинэ брэнд болох Гүүд вайб амин дэмээр баялаг жимсний шүүсээр дэмжин ажиллажээ.

зураг
 

Энэхүү Ургаж том болдог бэлгийн багцыг бэлэглэх соёлыг түгээе уриатай ЮниГифт бэлэг дурсгалын нэгдэл санаачлан үндэсний шилдэг брэндүүд болох Ойм ногоон урлан, Нүүдэлчний соёл компанийн Хайраар бүтээв брэнд, Бурамхан брэнд, Удвал гарден, Монголын анхны зөвхөн гэр бүл хүлээн авдаг, архигүй амралт Горхи эко тосгон нар ногоон ирээдүйн төлөө хамтран бүтээжээ.

Бэлгийн жуниор багц нь 2-оос 7 нас, тийнс багц нь 8-аас 16 хүртэлх насны хүүхдүүдэд зориулжээ.

Энэ жилийн тренд бэлгээр тодроод байгаа тус бэлгийн багцыг зөвхөн дээр дурдсан үндэсний брэндүүдийн салбар дэлгүүрүүдээр энэ сарын 20 өдрөөс 6 сарын 05 хүртэл худалдаалах бөгөөд урьдчилан захиалах боломжтой.

Facebook Page: UniGift Нэгдэл – Бэлэглэх соёлыг түгээе

Холбоо барих утас: 72720020, 91916112

зураг
 
зураг
 
зураг
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.