ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын Филармони 2022 онд гурван тэгш ой тэмдэглэн өнгөрүүлнэ

ikon.mn
2022 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ТШ, АЖ Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармони нь Симфони найрал хөгжим, Баян Монгол чуулга, Морин хуурын чуулга дуучид гэсэн уран бүтээлийн бүрэлдэхүүнтэй олон нийтэд хөгжмийн урлагаар үйлчлэх, сурталчлан таниулах үүрэг бүхий Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн төв байгууллага билээ.

Энэ онд Улсын Филармонийн үүсгэн байгуулагдсаны 50 жил, түүний бүрэлдэхүүнд багтах Симфони найрал хөгжим үүссэний 65 жил, Морин хуурын чуулгын 30 жилийн ой гээд гурван ой давхацсан жил болж байгаа юм.

зураг
 

Ойн хүрээнд Улсын Филармони хөгжмийн урлагийг сурталчлах олон талт эвент арга хэмжээ, гадаад дотоод аялан тоглолт, шинэ бүтээлийн тоглолт концерт, кино контент зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагийн нэг нь  “ХӨГЖМИЙГ ХҮН БҮРТ” уриатай олон нийтэд мэргэжлийн хөгжмийн урлагийг сурталчлан таниулах өдөрлөг юм.

Улсын Филармони энэ хавар ЕБС, Их дээд сургуулиудын хүүхэд залуучуудад “Хөгжмийг хүн бүрд” өдөрлөг, орон нутгийн аялан тоглолтоо зохион байгуулна.

Улсын Филармонийн нийт ажиллагсад, уран бүтээлчдэдээ үзэгч, сонсогчдынхоо өмнөөс 50 жилийн ойн баярын мэнд хүргэе!

УЛСЫН ФИЛАРМОНИЙН ЭНЭ ЖИЛИЙН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ:

  • Дөрөвдүгээр сарын 16-нд “NOVEL MELODY” Морин хуурын чуулгын шинэ уран бүтээлийн тоглолт
  • Дөрөвдүгээр сарын 18-нд “МУАЖ Ц.Батчулуун мэндэлсний 70 жил” хүндэтгэлийн тоглолт
  • Дөрөвдүгээр сарын 30-нд “SOLO NIGHT” Баян Монгол чуулгын тоглолт
  • Тавдугаар сарын 07-нд “П.И ЧАЙКОВСКИЙ, С.РАХМАНИНОВ” симфони найрал хөгжмийн тоглолт
  • Тавдугаар сарын 14-нд “МУГЖ Э.АНХБАЯР, СТА Б.ДЭЛГЭРБАЯР, СТА Д.ДҮЙНХЭРЖАВ” нарын хамтарсан тоглолт
  • Зургаадугаар сарын 15-нд “СИМФОНИ 65 ЖИЛ” симфони найрал хөгжмийн тоглолт
  • Есдүгээр сарын 09-нд “QUARTET” Морин хуурын дөрвөл тоглолт
  • Есдүгээр сарын 23-нд “СОНГОДОГ ХӨГЖИМ XX ЗУУН” Симфони найрал хөгжмийн тоглолт
  • Аравдугаар сарын 01-нд “МОРИН ХУУРЫН ЧУУЛГА 30 ЖИЛ” Морин хуурын чуулгын тоглолт
  • Аравдугаар сарын 15-нд “УЛСЫН ФИЛАРМОНИ 50 ЖИЛ” нийт уран бүтээлчдийн тоглолт
  • Аравдугаар сарын 28-нд “УЛААНБААТАРЫН ДУУНУУД” Баян Монгол чуулгын тоглолт
  • Арваннэгдүгээр сарын 18-нд “SYMPHONY&NAAGII” симфони найрал хөгжим, дуучин Н.Наранбаатарын тоглолт
  • Арванхоёрдугаар сарын 02-нд “СОНГОДОГ ҮДЭШ” симфони найрал хөгжмийн тоглолт
  • Арванхоёрдугаар сарын 24-нд “SNOW MELODY” нийт уран бүтээлчдийн тоглолт